СААК БАРИМТ

Аутизмтай зураач Нью-Йоркийг ганцхан удаа хараад, шууд цаасан дээр буулгажээ

Британийн зураач Стефен Уилтшир (Stephen Wiltshire) нь өөрийн ганцхан удаа харсан газар, орон зайг дараа нь шууд цээжээрээ, яг байснаар нь зурж чаддаг авьяастай. Тэрээр Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн дээгүүр нисдэг тэргээр 45 минутын турш нисэхдээ харсан дүр зургаа 5 хоногийн хугацаанд цаасан дээр бүхий л деталийг нь гарган зуржээ.

Аутизмтай зураач Нью-Йоркийг ганцхан удаа хараад, шууд цаасан дээр буулгажээ Хадгалах
2019-12-22, 13:03

Шинэ жилийн гайхалтай уур амьсгал бүрдүүлсэн хотууд

Шинэ оны баяр хаяанд ирээд буй энэ үед дэлхийн томоохон хотууд ч аль хэдийн гайхалтай уур амьсгал бүрдүүлж, он солигдох торгон агшныг сэтгэл догдлон хүлээж байгаа биз ээ. Мэдээж тэд улс орны онцлог уламжлал, өвөрмөц байдлыг харгалзан өөр өөрсдийнхөөрөө гудамж талбайгаа чимэглэсэн нь тодорхой. Ингээд хамгийн гайхалтай шинэ жилийн уур амьсгал бүрдүүлсэн хотуудаар та бүхнийг аялуулая.

Шинэ жилийн гайхалтай уур амьсгал бүрдүүлсэн хотууд Хадгалах

Биедээ хачирхалтай технологи суулгасан хүмүүс

Киборг нь орчин үед шинжлэх ухааны уран зөгнөл биш болжээ. Чип болон төрөл бүрийн мэдрэгчтэй технологиуд орчин үед хүн болон технологийг холбох болсон бөгөөд энэ нь бодит зүйл юм. Бидний дунд хурууныхаа үзүүрт соронзтой, арьсныхаа доор ЛЕД гэрэлтэй хүмүүс амьдардаг гэнэ. Ингээд хүн болон технологи нэг нэгдээ ууссан талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.

Биедээ хачирхалтай технологи суулгасан хүмүүс Хадгалах

Хятадад 30 гарсан бүсгүйчүүд яагаад тусгайлан халамж хүртдэг вэ?

Хятадын Жэжян мужийн Ханжоу хотын томоохон хоёр байгууллага эмэгтэй ажилчиддаа шинэ жилийн амралтын 7 хоног дээр нь дахин амралтын өдөр нэмж өгсөн байна. Гэхдээ энэ нь зөвхөн 30-аас дээш насны ганц бие бүсгүйчүүдэд хамааралтай гэнэ. Учир нь Хятад улсад 30-аас дээш насны эмэгтэй гэрлэхэд асуудалтай болдог аж.

Хятадад 30 гарсан бүсгүйчүүд яагаад тусгайлан халамж хүртдэг вэ? Хадгалах

Таван удаа банк дээрэмдэж, дараа нь их сургуулийн профессор болсон эр

20 жилийн өмнө Небраска мужийн жижиг хотууд дахь хэд хэдэн банкыг дээрэмдэж, 11 жил шоронд ял эдэлсэн Шон Хопвул (Sean Hopwood) гэх эр саяхан Жоржтауны их сургуульд багшлах эрх авчээ. Тэрээр өөрийн бурууг ухамсарлаад зогсохгүй шоронд байхдаа нэгэн хоригдлын өмнөөс өргөдөл гаргаж, түүний хэргийг давж заалдах боломжтой болгожээ. Суллагдсаныхаа дараа тэрээр хуулийн чиглэлээр их сургуульд сурч, өөрийн номоо гаргаж, хайртай бүсгүйтэйгээ гэрлэсэн байна. Шоронд орсноор Хопвуд хуулийг өөр өнцгөөс харж, бусад хуульч болон өмгөөлөгчдийн анхаардаггүй зүйлсийг орж харсан аж. 

Таван удаа банк дээрэмдэж, дараа нь их сургуулийн профессор болсон эр Хадгалах

Эдгээр зүйлс ямар учраас ийм өнгөтэй болсон бэ?

Турах бэлтгэлээ үр дүнтэй болгох эсвэл булчингийн массаа хурдан нэмэгдүүлэхийг хүсэж байвал улаан өнгийн хувцас өмсөөрэй. Улаан өнгийн хувцас өмссөнөөр та илүү эрч хүчтэй бэлтгэл хийх болно. Харин үргэлж бухимдалтай байгаа бол өрөөнийхөө дотоод заслыг зөөлөн өнгөөр хийгээрэй. Өрөөний өнгө нь таны сэтгэл санаанд ихээр нөлөөлдөг байна. Энэ мэтчилэн өнгө бүхэн өөрийн гэсэн утгай учиртай байдаг гэнэ.

Эдгээр зүйлс ямар учраас ийм өнгөтэй болсон бэ? Хадгалах

Өвөрмөц бөгөөд ухаалаг санааг хослуулсан шилдэг зар сурталчилгаанууд

Аливаа реклам зар сурталчилгаа нь ямар ч тохиолдолд бусдын анхаарлыг татаж байх ёстой. Дэд сэдэв, олны танил царай, далд утга гээд олон төрлийн өвөрмөц арга ашиглан мэргэжилтнүүд санаагаа олонд хүргэж, амжилттай реклам хийсээр.. Ингээд дэлхийн хамгийн шилдэг реклам, сурталчилгаануудыг түүвэрлэн хүргэе. 

Өвөрмөц бөгөөд ухаалаг санааг хослуулсан шилдэг зар сурталчилгаанууд Хадгалах

Шумбагч онгоц дотор амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

Энгийн хүмүүсийн хувьд усан цэргүүдийн амьдралыг төсөөлөхөд үнэхээр бэрх санагдана. Мэдээж тэд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр хангагдсан байдаг ч маш давчуу зайд олон хоногоор амьдрах хэрэгцээ тулгардаг нь лавтай. Тэд хаана унтаж, хаана шүршүүрт орж, хаана хоолоо идэж, хаана амардаг юм бол?

Шумбагч онгоц дотор амьдрал хэрхэн өрнөдөг вэ? Хадгалах

Бидний сайн мэдэх шувуудын дэгдээхий байх үеийн төрх

Бидний өдөр тутамдаа хардаг эсвэл ерөнхийд нь мэддэг шувууд ихэвчлэн нас бие гүйцсэн амьтад байдаг. Тэдгээрийг бяцхан дэгдээхий байхдаа ямар харагддагийг хүмүүс бараг мэддэггүй. Мэдээж дэгдээхийнүүд бусад амьтдын өхөөрдөм зулзага шиг хайр татам харагддаггүй нь лавтай. Гэхдээ л тэд царай муутай дэгдээхийнээс үзэсгэлэнт хун болж хувирдаг шүү дээ. Ингээд үзэсгэлэнт, сүрлэг сайхан шувуудын дэгдээхий төрхийг сонирхоцгооё. 

Бидний сайн мэдэх шувуудын дэгдээхий байх үеийн төрх Хадгалах

Хятадын цагаан хэрэм түүхэндээ юуг үзэж туулсан бэ?

Эрт үед Хятадын авч хэрэгжүүлж байсан олон хамгаалах бодлогын нэг болсон Цагаан Хэрэм нь 8000 гаруй км урттай. Үргэлжилсэн нэг бэхлэлт гэхээсээ илүү олон салангид хэсгээс бүрдсэн бөгөөд тэдгээр нь түүхийн өөр өөр он цагийг илэрхийлдэг байна. Хэрэм бэхлэх үйл явц анх МЭӨ 7-р зуунд эхэлсэн ч хамгийн гол бэхлэлтийг Мин гүрний үед буюу 1368-1644 онд барьсан гэж үздэг. Цагаан Хэрэм нь хүн төрөлхтний мэргэн ухаан, инженерийн гайхалтай бүтээл болсон ч хамгийн гол зорилго болох дайснаас хамгаалах үүргээ хэрхэн биелүүлсэн бол?

Хятадын цагаан хэрэм түүхэндээ юуг үзэж туулсан бэ? Хадгалах

Эмэгтэй хүний биеийн тухай бүсгүйчүүд өөрсдөө ч мэддэггүй баримтууд

Эмэгтэй хүн үргэлж нууцлаг байдаг. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл тэдний биеийн онцлог хүртэл тэрхүү хэний ч мэдэхгүй нууцыг агуулж байдаг гэнэ. Хүйсийн ялгаанаас үүдэлтэй олон шинж чанарыг генетикийн хувьд тайлбарлах боломжтой. Гэхдээ бүсгүйчүүдийн нууц бидний төсөөлж байдгаагаас хавьгүй их байдаг аж. Энэ талаар мэдэж авцгаая. Дашрамд дурдахад, тэд өөрсдөө ч үүнийг анзаардаггүй гэнэ. 

Эмэгтэй хүний биеийн тухай бүсгүйчүүд өөрсдөө ч мэддэггүй баримтууд Хадгалах

Ази хүн болохын тулд 10 гаруй хагалгаа хийлгэсэн Бразил залуу

Өнөөгийн залуус шүтээнээ даган дуурайж, өөртөө төрөл бүрийн өөрчлөлт хийх үзэгдэл дэлхий даяар түгээмэл болжээ. Дуучид, жүжигчид гээд өвөрмөц хэв маягаараа олны сонирхлыг татах алдартнууд ч олширсон. Ихэнх фенүүд нь тэдний үс засалт, хувцаслалтыг дуурайдаг бол одоо тэдэнтэй адилхан харагдахын тулд гоо сайхны хагалгаа ч хийлгэдэг болж. Макс хэмээх Бразил залууг одоо хэн ч харсан барууны хүн гэж хэлэхгүй болов уу. Тэрээр Азиудын дуурайх гэж эргэлт буцалтгүй шийджээ. 

Ази хүн болохын тулд 10 гаруй хагалгаа хийлгэсэн Бразил залуу Хадгалах