СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хамгийн цуутай эмэгтэйчүүдийн гэмт хэргийн бүлэглэлүүд

Дан эмэгтэйчүүдээс бүрдэх дээрэмчдийн бүлэглэл эрт дээр үеэс л оршсоор иржээ. Зохион байгуулалттай гэмт хэрэг үйлддэг эмэгтэйчүүдийн тухай эртний Грек, Хятад, Ойрх Дорнодын ном сударт тэмдэглэсэн байдаг бөгөөд дэлхийд алдартай дайчин Амазоны дүр нь чухам их замын дээрэмчин болсон эмэгтэйчүүдийн түүхээс үүдэлтэй байж болох юм.  Эмэгтэй хүн гэдэг уян зөөлөн, халамжтай, эр нөхрийн үнэнч туслагч байх ёстой гэж ихэнх хүмүүс үздэг. Гэхдээ онцгой нөхцөлд эмэгтэйчүүд гартаа зэвсэг барин хуулийн эсрэг боссон тохиолдол цөөнгүй билээ. Ингээд өнөө цагийн хамгийн цуутай эмэгтэйчүүдийн 5 бүлэглэлийг танилцуулж байна. 

Дэлхийн хамгийн цуутай эмэгтэйчүүдийн гэмт хэргийн бүлэглэлүүд Хадгалах

Өөрийгөө үнэлдэггүй хүмүүс цахим сүлжээнд эдгээр зүйлсийг нийтэлдэг

Орчин үед хүн бүр цахим сүлжээг идэвхитэй ашиглах болсон хэдий ч цахим сүлжээнд нийтлэж болох, болохгүй зүйл дээр төдийлөн анхаарал хандуулдаггүй. Цахим сүлжээнд нийтлэж байгаа зүйлээр нь тухайн хүнийг хэн болох, ямар сонирхолтой болох зэргийг мэдэж болохоос гадна өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь хүртэл мэдэж болдог юм байна. Ингээд өөрийгөө үнэлэх үнэлэмж муутай хүмүүс цахим сүлжээнд юу нийтэлдэг болохыг сонирхоцгооё.

Өөрийгөө үнэлдэггүй хүмүүс цахим сүлжээнд эдгээр зүйлсийг нийтэлдэг Хадгалах

Дайны үед бүтээгдэж байсан хамгийн хачирхалтай 10 зэвсэг

Дайн тулаан шинжлэх ухаан-техникийн хөгжлийг үргэлж шинэ шатанд гаргаж байдаг гэдэг. Гэхдээ энэхүү процесс цаг үргэлж дардан замаар яваагүй аж. Дайны он жилүүдэд олон тооны тооцоолол, өвөрмөц шинэ санаан дээр үндэслэн хачирхалтай зэвсэг, техник хэрэгслүүд бүтээгдэж байсан түүх цөөнгүй бий. Харамсалтай нь, дараах өвөрмөц зэвсгүүд төдийлөн амжилтад хүрээгүй, зарим нь огт хэрэглэгдээгүй цаасан дээр үлджээ. 

Дайны үед бүтээгдэж байсан хамгийн хачирхалтай 10 зэвсэг Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий №89

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий №89 Хадгалах

Өнгөрсөн үеийн эмнэлгийн этгээд хэрэгслүүд

Сүүлийн 100 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбар үнэхээр танигдахын аргагүй болтолоо хөгжиж чадсан билээ. Чухам ийм хэмжээнд хүрэхийн тулд ямар их зүйл туулсныг цөөн хүн мэддэг байх. Үнэндээ хуучин цагт хэрэглэдэг байсан болхи хэрэгслүүд тамлан зовоох багажтай төстэй байсан гэхэд болно. 

Өнгөрсөн үеийн эмнэлгийн этгээд хэрэгслүүд Хадгалах

Зөвлөлтийн залуучууд Америк гэрэл зурагчны дуранд

1968 онд Зөвлөлт ба Америк гэсэн хоёр их гүрний тэмцэл ид явсан үе. Хүйтэн дайны үе тул нэгнээ аль болох таагүй байдлаар харуулахыг хичээдэг байсан. Америкийн зурагчин Билл Эпприж нь “Life” сэтгүүлийн даалгавраар коммунист дарангуйлагчдад талхилагдан зовж байгаа зөвлөлтийн залуусын өдөр тутмын хүнд хүчир амьдралыг харуулах даалгавартай ирээд олон тооны зураг дарсан байдаг. Өнөөдөр та бүхэнд зөвлөлтийн залуус наран шарлагын газарт хэрхэн амардаг байсныг харуулах зургуудаас хүргэе. 

Зөвлөлтийн залуучууд Америк гэрэл зурагчны дуранд Хадгалах

Томчуудын цаг ямагт хүүхдэдээ зааж сургадаг ч өөрсдөө дагаж мөрдөггүй 9 дүрэм

Хүүхэд ахуй насанд маань эцэг, эхчүүдийн хэлж сургадаг дүрэм, журам заримдаа зүгээр л бидний хөгжилдөх боломжийг үгүй хийх гэсэн оролдлого мэт санагдах нь ч байсан биз ээ. Гэсэн ч цаг хугацааны эрхээр тэдний хэлж сургасан бүхэн бидний амьдралын сайн сайхны төлөө байсныг бид ухаардаг билээ. Хэдий үр хүүхдүүдийнхээ төлөө хэлж сургадаг ч тэд өөрсдөө тухайн дүрэм журмаа төдийлөн дагаж мөрддөггүй нь танд сонирхолтой санагдаж байсан нь лавтай.

Томчуудын цаг ямагт хүүхдэдээ зааж сургадаг ч өөрсдөө дагаж мөрдөггүй 9 дүрэм Хадгалах
2022-04-04, 13:22

Компьютер хэзээ ч орлож чадахгүй 5 мэргэжил

Өнөө үед хиймэл оюун шатар тоглож, зураг зурж, хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгч нарын харилцааны 85 хувийг дан ганцаар хариуцаж чаддаг болжээ. Үүний улмаас ирээдүйд компьютер нийт ажил мэргэжлийн 90 хувийг орлоно гэсэн тооцоолол хүртэл гарсан байдаг. Тэгвэл хиймэл оюун хүртэл орлож чадахгүй мэргэжлүүд тусдаа байх аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээрийн тухай хүргэхээр бэлтгэлээ.

Компьютер хэзээ ч орлож чадахгүй 5 мэргэжил Хадгалах

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн өндөр цацрагийн хордлогод орсон Хишаси Оучигийн түүх

1999 онд Японы Такаймура цөмийн цахилгаан станцад осол болж, тус станцад техникчээр ажиллаж явсан цэл залуухан 35 настай Хишаси Оучи бүрэн түлэгдэж, хүн төрөлхтний түүхэнд хамгийн өндөр цацрагийн хордогод орсон хүн хэмээн бүртгэгдэн үлдсэн юм. Цөмийн цахилгаан станцад осол гарсны дараа Хишаси Оучи Токиогийн их сургуулийн эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ цусны цагаан эс бүрэн устахад ойртож, дархлааны тогтолцоо нь үгүй болсон байсан гэдэг. Түүнчлэн цацрагт түлэгдэж, арьс нь бүрэн түлэгдсэн тул цусаар уйлж байсан түүх бий.

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн өндөр цацрагийн хордлогод орсон Хишаси Оучигийн түүх Хадгалах
2022-04-03, 17:01

2022 оны Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодоржээ

65 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн уралдаан нь дэлхийн гэрэл зургийн сэтгүүлзүйн оргил үеийг тодорхойлдог. 2022 онд уг уралдаан нь бүтэц зохион байгуулалтаа өөрчилсөн бөгөөд энэ нь уралдаанд янз бүрийн өнцгийн байр суурь эзлэх бүхий бүтээлч дуу хоолойг илэрхийлэх оролцогч нарыг илүүд үзсэн хэрэг аж. 

2022 оны Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодоржээ Хадгалах

Жакарта хотын ядуусын хорооллын үнэн төрх

Индонезийн нийслэл Жакарта нь 10 сая хүн амтай бөгөөд бөгөөд хамгийн том аж үйлдвэржсэн хот юм. Авто машин угсрах, бөс даавуу, гутал хувцас, хоол хүнс, эм тариа, шил, цаас, модон эдлэл, хөлөг онгоц засвар, металл хийц зэрэг олон аж үйлдвэрүүд тэнд байдаг. Харамсалтай нь хүн амын нягтаршил, инфляци зэрэг хүчин зүйлсээс болоод тус хотын хүн амын 20 гаруй хувь нь ядууралд нэрвэгджээ. Тэгвэл Витаутас Янкульскас хэмээх гэрэл зурагчин тус хотын ядуусын амьдралыг гэрэл зургийн хальсанд буулгасныг хүргэе. 

Жакарта хотын ядуусын хорооллын үнэн төрх Хадгалах

Цахим ертөнцөд тренд болж буй "Язгууртан" амьтдын хөрөг зурдаг компани

"Crown & Paw" хэмээх компани өхөөрдөм гэрийн тэжээвэр амьтдын хөрөг зургийг эртний язгууртнууд мэт зурах үйлчилгээ үзүүлдэг аж. Тэдний бүтээлүүд нь үнэхээр хөгжилтэй хэрнээ чамин байж чаддаг учраас цахим орчинд багагүй шуугиан тариад байгаа юм байна. Тус компани нь 2019 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд нохой, муур, зараа, ямаа гэх мэт амьтдын хэдэн мянган хөргийг бүтээгээд амжжээ. 

Цахим ертөнцөд тренд болж буй "Язгууртан" амьтдын хөрөг зурдаг компани Хадгалах