Швейцарийн гэрэл зурагчин Стефан Шахер (Stephan Schacher) Америк даяар тойрон аялал хийсэн байна. Аялалын явцад, түргэн хоол болон хоол өгч буй зөөгчид түүний анхаарлыг их татсан аж. Ингээд тэрээр энэ бүх зүйлийнхээ гэрэл зургийг дарсан байна. Ихэнхидээ аялагчид хамгийн хурдан бөгөөд хямд хоолыг сонгож иддэг шүү дээ.
Хадгалах
Онгоцны хоол ихэнхидээ амтгүй байдаг. Харин мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар хоол ийнхүү амтгүй болох нь чийгшил муу, салонд даралт багатай, хөдөлгүүрийн дуу авиа ихтэй зэрэг нь энэ амт чанарт нөлөөлдөг гэжээ.
Хадгалах
Худалдаачид хүмүүсийн анхаарлыг татаж бүтээгдэхүүнээ борлуулахын тулд өнгө, дуу чимээ гээд төрөл бүрийн зүйл ашигладаг. Харин одоо үед Японы "NTT Docomo" хэмээх гар утасны оператор компани сам хорхойгоор хоол хийх уламжлалыг ашиглан, өөрсдийн шинэ үйлчилгээг сонирхолтой байдлаар сурталчилсан байна.
Хадгалах
Өвлийн улирал аль хэдийн айлчлан ирсэн бөгөөд бидний хамгийн их хүсэн хүлээдэг баяр болох Шинэ жил айсуй. Энэ баярыг гэр бүлийнхээ хүрээнд ихэвчлэн тэмдэглэдэг бөгөөд гэртээ сайхан ширээ засаж, нэг нэгэндээ сэтгэлийн бэлэг өгдөг. Үүнээс гадна баярын ширээний зоог бүр өөрийн гэсэн онцлог, давуу талтай байдаг бөгөөд ямарваа нэгэн сайн зүйлийг бэлгэдэх ёстой болов уу. Ингээд Зул сарын баярын хамгийн амттай хоолноос сонирхоцгооё.
Хадгалах
Бразил үндэстний хоол нь Африк, Португаль, Индиан уламжлалаас гаралтай байдаг. Гэхдээ Бразилийн тосгон, дүүрэг бүрийн хоол нь өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг байна. Хамгийн алдартай хоол нь "фейжоада" бөгөөд энэ хоолонд төрөл бүрийн мах, маниоки гурил, шош, төрөл бүрийн амтлагч багтдаг.
Хадгалах
Грек гал тогоо нь Балканы хойгийн хамгийн шилдэг хоол хэмээн тооцогддог. Хоолны найрлаганд ихэвчлэн оливын тос, хүнсний ногоо, загас, мах, далайн гаралтай бүтээгдэхүүн болон жимс багтдаг байна. Грекийн бүхий л хоол маш өнгөлөг, бас сайхан үнэр, амттай байдаг ажээ.
Хадгалах
Өнөөдөр та бүхнийхээ амралтанд зориулан тахианы далавчаар хэрхэн амттай хоол хийх талаар хүргэх гэж байна. Орон орны онцлог шингэсэн хоолнууд маань хийх жортойгоо байгааг дуулгахад таатай байна. Тахианы цээж махны талаар энэ удаад түр мартая. Ихэнх ресторанууд тахианы далавчийг ашиглан амттай хоолнууд бэлтгэдэг болсон билээ. Мөн шинэ жилийн үдэш, тэмдэглэлт баяруудаараа хүмүүс тахианы далавчтай хоол ихээр хийх болжээ.
Хадгалах
Японы "Иокогама" хотод нэгэн өвөрмөц ресторан байдаг бөгөөд энд олон төрлийн сонирхолтой хоолыг хийдэг байна. Ялангуяа далайн гаралтай бүтээгдэхүүнээр хоол хийж, үйлчлүүлэгчдийг дайлдаг ажээ. Магадгүй өвөрмөц зүйлд дуртай, сэжигч биш хүмүүс л үүнийг зооглож чадах биз.
Хадгалах
Шведүүд энгийн хэрнээ чанартай зүйлийг илүүд үздэг хүмүүс билээ. Энэ дүрэм нь ч Шведийн гал тогоонд үйлчилдэг байна. Хэдийгээр хоолны өнгө үзэмж тийм ч таатай биш ч амттай, чанартай, эрүүл байдаг аж. Ихэнхидээ загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, мах, мөөг болон жимсийг хоолондоо ашигладаг. Иймдээ ч тэд амттанд илүү их анхаарал хандуулдаг байна.
Хадгалах
“Айака” гэдэг нь Венесуэлийн үндэсний бин бөгөөд баяр ёслолын оройн хоолонд заавал байх ёстой гэнэ. Айакаг эрдэнэшишийн гурилаар хийдэг бөгөөд гадилны хальсанд бөх гэгч нь ороодог аж.
Хадгалах
Америкт Хулууны улирал ирлээ. Та хулуугаар хоол, хөнгөн зууш, амттан зэргийг хийж болно. Энэ жил интернетэд маш олон хулууны жор орсон байна. Ингээд танд хулуугаар хийж болох хоол, зуушны санааг танилцуулж байна.
Хадгалах
Япон орон сушигээрээ алдартай гэдгийг хүн бүр сайн мэднэ. Тиймээс ч тэд улс орныхоо бэлгэ тэмдэг болсон хоолыг гайхалтай сайхан хийж чаддаг байна. Японы тогооч нар сушиг зүгээр ч нэг хийдэггүй бөгөөд ямар нэгэн хэлбэр дүрс бүтэхээр сонирхолтой хийдэг. Ингээд тус улсын хамгийн бүтээлч 30 сушины загварыг сонирхоцгооё.
Хадгалах