ХООЛОНДОО

Тахианы махаар амтат зоог бэлтгэх хялбар арга

Тахианы мах бол хамгийн амттай, эрүүл бөгөөд хийхэд хялбар байдгаараа олон хүний байнгын сонголтонд багтдаг хүнс юм. Тахианы мах шарах маш олон арга байдгаас бид энэ удаад та бүхэнд тахианы мөч бүрж шарах хялбар аргыг оруулж байна. Бусад аргуудаас бага зэрэг халуун ногоо болон исгэлэн амттай байдгаараа онцлог болно.

Тахианы махаар амтат зоог бэлтгэх хялбар арга Хадгалах
2015-10-22, 20:11

Дэлхийн улс орнуудад төмсийг хэрхэн шардаг вэ?

Бид бүхний идэх дуртай урт нарийхан шарсан төмсийг анх Бельгийн загасчид 1600 оны сүүлээс зооглож ирсэн бөгөөд түүнээс хойш одоог хүртэл англи хэлтэй орнууд “Франц шарсан төмс” хэмээн нэрлэж, хоол зуушандаа өөр өөрсдийн онцлогийг шингээн хэрэглэж иржээ. Тэдгээрийн заримаас та бүхэнд сонирхуулж байна. Та өөрт таалагдсан аргаараа “Франц шарсан төмс”-ийг гэртээ туршиж үзээрэй.
Дэлхийн улс орнуудад төмсийг хэрхэн шардаг вэ? Хадгалах
2015-10-20, 22:30

Амталсан үхрийн хавирга хэрхэн шарах вэ?

Амралтын өдрүүд дуусч, даваа гараг болж ажлын шинэ долоо хоног ийнхүү эхэллээ. Судалгаагаар хүмүүсийн хамгийн их ядарч, стрессдэг өдөр нь “даваа” гараг гэнэ. Тиймээс бид та бүхэндээ ажил болон хичээлийн стрессийг тань тайлах амтат зоог бэлтгэх хялбар аргыг хүргэе. Хийхэд тийм ч хэцүү биш бөгөөд ядаргааг тань тайлна гэдэгт итгэлтэй байна.

Амталсан үхрийн хавирга хэрхэн шарах вэ? Хадгалах
2015-10-19, 20:12

Таныг жин хасахад туслах шилдэг 20 хүнс

Жин хасах гэж буй болон жин хасахаар идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж, хоолны дэглэм барьж буй бүсгүйчүүдээ наашаа суугаарай. Та бүхэнд дуулгах таатай мэдээ байна. Хичнээн их дасгал хөдөлгөөн хийгээд хүссэн үр дүндээ хүрэхгүй, хоолоо хасаад хасаад нэг л болохгүй байгаа бол дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэхийг зөвлөе. Өөх шатаах хамгийн шилдэг хүнсийг танилцуулж байна.
Таныг жин хасахад туслах шилдэг 20 хүнс Хадгалах
2015-10-14, 20:01

Тахиан махан сендвич бэлтгэх хялбар арга

Европт 18 дугаар зууны үед анх үүссэн “сендвич” буюу хачиртай талх нь бэлтгэхэд хамгийн хурдан бөгөөд өег хоолнуудын нэг билээ. Тиймээс бид та бүхэндээ тахиан махтай сендвич бэлтгэх хялбар аргыг хүргэж байна. Өглөөний хоолыг өөртөө гэдэг учраас заавал юм идэж байж ажил хичээлдээ яваарай.
Тахиан махан сендвич бэлтгэх хялбар арга Хадгалах
2015-10-13, 20:03

Гэрийн нөхцөлд амтат жигнэмэг хийх хялбар аргууд

Та бүхний ажлын шинэ долоо хоног амжилт бүтээлээр дүүрэн эхэлж байна уу? Намрын налгар өдрүүдийг аяга халуун кофе, амтат жигнэмэггүйгээр хэрхэн төсөөлөх билээ? Тиймээс та бүхэндээ гэрийн нөхцөлд хэрхэн амтат жигнэмэг хийх хялбар аргуудыг хүргэж байна. Та гэртээ заавал туршиж үзээрэй.
Гэрийн нөхцөлд амтат жигнэмэг хийх хялбар аргууд Хадгалах
2015-10-12, 19:53

Түргэн хоолны рестораны гал тогоонд юу болдог вэ?

Дэлхийн аль ч улс оронд түргэн хоолны ресторанууд хамгийн эрэлттэй, хамгийн хүн ихтэй байдаг билээ. Эрүүл мэндэд их бага ямар нэгэн хэмжээгээр хортой гэдгийг нь мэддэг ч гэсэн бид өдөр тутамдаа хоол хүнсийг нь хэрэглэсээр л байдаг. Тэгвэл түргэн хоол болон түргэн хоолны газруудын тухай бодит баримтуудийг та бүхэнд хүргэе. Бүр McDonalds, KFC зэрэг томоохон ресторанууд ч эдгээр таагүй мэдээлэлтэй холбогдож, дэлхий нийтийг шуугиулсан байдаг.
Түргэн хоолны рестораны гал тогоонд юу болдог вэ? Хадгалах
2015-10-11, 22:38

Дэлхийн хамгийн этгээд хоолны тэмцээнүүд

Улс орнуудад уламжлал болтлоо хөгжсөн хоол идэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь сүүлдээ хүний санаанд оромгүй этгээд зүйлс идэж өрсөлддөг болжээ. Хясаа, сармис бүр хамхуул хүртэл иддэг гэнэ шүү.. Ингээд бид та бүхэндээ хэн нь их идэж чадахаараа өрсөлддөг сонирхолтой тэмцээнүүдийг танилцуулж байна.
Дэлхийн хамгийн этгээд хоолны тэмцээнүүд Хадгалах
2015-10-08, 21:38

Өглөөний цай уухгүй бол бидний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

Өглөөний цай бол өдрийн хамгийн чухал хоол хэмээн бид хангалттай сонссон. Гэвч яг юунд тустай болон өглөөний унд уухгүй бол биед ямар сөрөг нөлөөтэй талаар тэр бүр ярьдаггүй. Тиймээс та бүхэндээ энэ тухай товч бөгөөд тодорхой мэдээлэл өгөхөөр шийдлээ.
Өглөөний цай уухгүй бол бидний биед ямар сөрөг нөлөөтэй вэ? Хадгалах
2015-10-07, 20:00

Гэрийн нөхцөлд амттан хийх хялбар аргууд

Бүтээлч сэтгэлгээнд хязгаар гэж үгүй. Та үүнийгээ гал тогооны өрөөнд ч ашиглаж чадвал хоолныхоо цэсэнд “хувьсгал” хийхээс гадна зочид гийчдийн хувьд ч үлгэр жишээч гэрийн эзэгтэй\эзэн болж чадна. Уншигч та дараах зууш, амттангуудаас санаа аван гэртээ туршиж үзээрэй.

Гэрийн нөхцөлд амттан хийх хялбар аргууд Хадгалах
2015-10-06, 20:21

Англи маягаар өглөөний цай бэлтгэх хялбар арга

Хамгийн анх 1800-аад оны үед үүссэн “Англи өглөөний цай” нь үеийн үед европ даяар тархаж дэлхийд алдартай болсон өглөөний зоогны нэг яахын аргагүй мөн билээ. Орчин үед аль ч рестораны цэсэнд уг хоол байдаг болжээ. Тэгвэл бид та бүхэндээ энэхүү өег, амттай өглөөний хоолыг хэрхэн хийх хялбар аргыг хүргэж байна.
Англи маягаар өглөөний цай бэлтгэх хялбар арга Хадгалах
2015-10-05, 20:10

Хамгийн удаан хадгалж болох 10 хүнсний бүтээгдэхүүн

Хүнсний бүтээгдэхүүнийг ер нь шинэ, сэргэг дээр нь удаахгүй хэрэглэвэл эрүүл мэндэд тустай байдаг. Өмхийрөх, мөөгөнцөр үүсэх, илжрэх гээд асуудал зөндөө. Тэгвэл тодорхой нарийн хадгалалтын горим шаардахгүй ч чанараа алддаггүй хүнсний бүтээгдэхүүн цөөнгүй ажээ. 
Хамгийн удаан хадгалж болох 10 хүнсний бүтээгдэхүүн Хадгалах
2015-10-04, 18:17