Гэрийн нөхцөлд амтат жигнэмэг хийх хялбар аргууд

2015-10-12, 19:53
28,853
Та бүхний ажлын шинэ долоо хоног амжилт бүтээлээр дүүрэн эхэлж байна уу? Намрын налгар өдрүүдийг аяга халуун кофе, амтат жигнэмэггүйгээр хэрхэн төсөөлөх билээ? Тиймээс та бүхэндээ гэрийн нөхцөлд хэрхэн амтат жигнэмэг хийх хялбар аргуудыг хүргэж байна. Та гэртээ заавал туршиж үзээрэй.
Гэрийн нөхцөлд амтат жигнэмэг хийх хялбар аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Зөөлөн жигнэмэг
Орц:
Англи бяслаг (Цагаан, арзгардуу) - 300 гр
Гурил - 300 гр
Маргарин (Цөцгийн тосоор орлуулж болно) – 300 гр

Маргаринаа гүйцэд хайлуулалгүй дунд зэргийн хатуу байгаа дээр нь гурил, элсэн чихрээ цацаад, зуурмаг хэлбэрт оруулж хөргөгчинд 1 цаг байлгана. Хөргөгчнөөс гаргасны дараа эвлэтэл нь нухаж, 4 мм орчим хэрчин дугуй хэлбэртэй  оруулаад, тал хэсэгт нь бага зэрэг сахар түрхэж өгнө. Нөгөө талыг нь үл ялиг тослож болно. Ингээд шарах шүүгээндээ хийн 180 градуст шаргал болтол нь жигнэнэ.



2. Нэрсний чанамалтай жигнэмэг
Орц:
Гурил – 300 гр
Элсэн чихэр – 100 гр
Ванилын сахар – 1 жижиг уут (ойролцоогоор 10 гр)
Цөцгийн тос – 250 гр
Өндөг – 1ш
Өндөгний шар – 1ш

Тосоо бага зэрэг халааж, дээрээс нь элсэн чихэр, өндөг болон өндөгний шараа хийж жигд хутгана. Ямар ч ширхэггүй болтол нь шигшсэн гурилаа дээрээс нь хийж, зуурмаг болтол нь сайтар хутгаж зуурна. Нимгэн элдэж, өөрийн хүссэн жигнэмэгийн хэвээр дарж, 190 градуст 7 минут болгоно. Болсных нь дараа хэдэн минут хөргөөд нэрсний чанамалаа түрхэж 2 жигнэмэгийг давхарлана. Нэрсний чанамлын оронд ямар ч жимсний чанамал, өтгөн какао, молоко түрхэж болно. 2 цаг хөргөөж хэрэглээрэй.



3. “Бретон” жигнэмэг
Орц:
Гурил – 2 хоолны халбага
Цөцгийн тос – 250 гр
Элсэн чихэр – 1 хоолны халбага
Өндөгний шар – 6ш
Сүү – 100 гр

Элсэн чихрээ цөцгийн тостойгоо хольж, задарсных нь дараа 5 өндөгний шараа хийж сайтар хутгана. Гурилаа мөн л ширхэггүй болтол нь шигшээд, өтгөн зуурмаг болтол нь холино. Ойролцоогоор 5 мм-ийн зузаантай элдээд, 15-20 минут хөргөгчинд хийнэ. Үлдсэн 1 өндөгний шараа 2 том халбага сүүтэйгээ сайтар холиод жигнэмэгнийхээ дээгүүр асгаад, хүссэн хэлбэртээ оруулж, шарах шүүгээндээ хийнэ. 170 градуст 10 минут болгоно.



4. Бүйлстэй макарон
Орц:
Бүйлс (Англиар бол Almond ) – 250 гр
Өндөгний шар – 3ш
Элсэн чихэр – 480 гр
Гурил – 65 гр

Бүйлсээ сайтар нунтаглаад, элсэн чихэр, өндөгний шартайгаа холино. Дээрээс нь гурилаа хийгээд хутгана. Зуурмаг нь ерөнхийдөө шингэн болох учраас шарах шүүгээний тавцан дээрээ халбагаар дусааж тавина. Тавцан дээрээ наалдуулдаггүй цаас дэвсэж, тослоорой. 170 градуст өтгөрч, шаргал болтол нь ойролцоогоор 15 минут болгоорой.



5. Шоколадтай жигнэмэг
Орц:
Гурил – 160 гр
Давс – 1 чимх
Бялууны хөөлгөгч – 1 том халбага
Какао – 100 гр
Цөцгийн тос – 100 гр
Элсэн чихэр – 2 том халбага
Өндөг – 3ш
Ванилын сахар – 1 том халбага
Хар шоколад  -350 гр

Гурил, какао, давс, хөөлгөгчөө нэг дор хийгээд хутгана. Дараа нь маслоо хайлуулж, элсэн чихэр, өндөг, ванилын сахартайгаа хийж миксердэнэ. Шоколадаа халуун усны ууранд хайлуулаад, бага зэрэг тостой холин, зуурмаган дээрээ нэмнэ. Цаас дэвссэн тавцан дээрээ тавиад, 170 градуст 10-15 минут жигнэнэ. Болсны дараа бага зэрэг шингэн харагдаж магадгүй. Түүнийгээ хөргөгчинд хийж болно.



6. Дани маягийн жигнэмэг
Орц:
Гурил – 230 гр
Цөцгийн тос – 190 гр
Ванилын сахар – 2 жижиг уут
Сахарын пудр – 80 гр

Цөцгийн тос, сахарын пудр, ванилын сахараа зуурмаг болтол нь хутгана. Гурилаа нэмээд ширхэггүй болтол нь сайтар холих хэрэгтэй. Давсаа нэмээд зуурмагаа бэлэн болмогц хэлбэрт оруулан тавцан дээрээ тавина. 180 градуст 10-12 минут жигнэнэ. Болсных нь дараа сүүгээр норгож, чийглээрэй.



7. Үзэмтэй “Хаметашин” жигнэмэг
Орц:
Гурил – 380 гр
Хөлдүү масло – 230 гр
Өндөгний шар – 2ш
Тараг – 2 том халбага
Элсэн чихэр – 100 гр
Жүрж юмуу нимбэгний хальс – 1 том халбага
Үзэм-100 гр

Үзэмнээс бусад бүх орцоо хийн сайтар хутгаад, зуурмагаа өтгөн болмогц буузны гурилны хэмжээтэй элдээд голд нь үзмээ хийнэ. Түүнийгээ гурвалжин хэлбэрт оруулж боогоод 180 градуст 15 минут орчим жигнэнэ. Дээрээс нь сахарын пудр цацаарай.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()