ХООЛОНДОО

Та ийм сүши идэж чадах уу?

Суши үнэхээр амттай. Харин Кой загас бол гайхалтай. Тиймээс энэ хоёр амтыг яагаад хослуулж болохгүй гэж? Сушигээр яг л амьд мэт Кой загасыг чадварлагаар урлах энэхүү шинэ төрөл нь Японд нэлээн дэлгэрээд байгаа нь гэнэ шүү. Энэхүү урлагын бүтээлийг далайн амьтдаас гадна, бидний өдөр тутамдаа байнга иддэг будаа, өргөст хэмх, далайн замаг, гэх мэт хүнсний бүтээгдэхүүнээр хийж байгааг доорх бичлэгээс дэлгэрэнгүй хараарай.
Та ийм сүши идэж чадах уу? Хадгалах
2015-12-09, 19:15

Хоолоо хэрхэн амттай болгох вэ?

Гал тогоондоо өөрийн гэсэн өвөрмөц ертөнцийг бүтээхийг хүсдэггүй гэрийн эзэгтэй гэж хаана байх билээ. Тэгвэл та бүхний хоол хийх ажлыг хөнгөвчлөх, амт нэмэх үүднээс дараах хэдэн зөвлөгөөг хүргэе. Хүн бүхний хэрэгжүүлэх боломжтой энгийн зүйлс боловч тэр болгон мэддэггүй зүйлс ч бас багтсан байгаа. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Хоолоо хэрхэн амттай болгох вэ? Хадгалах
2015-12-08, 22:00

Тахианы махаар Бургер хэрхэн хийх вэ?

Тахианы махан бургер нь энгийн бургерээс илүү эрүүл байдгаараа онцлогтой. Ингээд амралтын өдрөөрөө KFC-ийн бургерийг гэртээ хийх хялбар аргыг танилцуулж байна. Гэр бүлтэйгээ сайхан хооллоорой.
Тахианы махаар Бургер хэрхэн хийх вэ? Хадгалах
2015-12-06, 23:20

Мах хорт хавдар үүсгэдэг үү?

Өнгөрөгч намар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Хорт хавдар судлалын олон улсын хүрээлэн "Улаан мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүний хорт хавдар үүсгэх магадлалын тухай" тайлан нийтэлсэн нь дэлхий даяар шуугиан тариад байна.
Мах хорт хавдар үүсгэдэг үү? Хадгалах
2015-12-04, 01:51

Шинэ оны ширээний зууш

Шинэ жилийн баяр дөхмөгц гацуураа засах, гэрээ чимэх, тусгай зоог бэлдэх, баярын ширээ засах гэх мэт олон ажил биднийг хүлээж  байдаг. Тэгвэл уншигч та бүхэн шинэ жилийн өдөр зочиддоо болон гэр бүл, найз нөхөддөө зориулан ширээгээ ямар зуушаар чимэхээ мэдэхгүй байгаа бол дараах гацуур хэлбэртэй зуушнуудыг туршиж үзээрэй.
Шинэ оны ширээний зууш Хадгалах
2015-12-04, 00:50

Энэ ондоо хийж сурах амтат хоолнууд

Хуучин он улиран одож, шинэ он гарах цаг нэгэнт хаяанд иржээ. Жилийн эцсийн үед л бид энэ ондоо юу хийж бүтээв, юуг амжуулж чадсангүй вэ гэдгээ дүгнэдэг. Тэгэхээр он дуусахаас өмнө дараах хоолнуудыг та заавал амжиж хийж сураарай хэмээн зөвлөе. Шинэ оноо шинэ жортой, шинэ гарын хоолтой угтвал сайхан биш гэж үү?
Энэ ондоо хийж сурах амтат хоолнууд Хадгалах
2015-12-03, 00:00

Хорт хавдраас сэргийлэх хүнсний бүтээгдэхүүнүүд

Өнөөгийн нийгэм хэдийгээр техник технологи, хөгжил дэвшлийн эрин зуун гэгдэх болсон ч сайн муу ээлжилдгийн жишгээр "хорт хавдар" болон элдэв өвчлөлүүд газар авсаар байна. Энэ нь хүрээлэн буй орчны бохирдол, ухаалаг гар утас болон техникийн хэт их хэрэглээ, эрүүл бус амьдралын хэв маяг, стресс ядаргаа зэргээс үүдэлтэй. Эдгээр зүйлсээс та л өөрөө өөрийгөө эрүүл хоол хүнс, витаминлаг бүтээгдэхүүнээр хамгаалж чадна. Ингээд танд хорт хавдрын эсийг устгагч шилдэг 8 хүнснийг танилцуулж байна.
Хорт хавдраас сэргийлэх хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах
2015-12-01, 22:00

Өглөөний зууш бэлтгэх хялбар арга

Өглөөний цайнд тохирох хамгийн зөв хоол бол их хоол биш, харин тэжээллэг, хөнгөн зууш байхад л хангалттай байдаг. Ингээд та бүхэнд хийхэд амархан мөртлөө илчлэг чанартай өглөөний цай бэлтгэх аргыг толилуулж байна.
 Өглөөний зууш бэлтгэх хялбар арга Хадгалах
2015-11-30, 22:00

Хоол, хүнснээс гарч ирсэн хамгийн хачирхалтай зүйлс

Орчин үед хүнсний аюулгүй байдал улам бүр алдагдаж, чанаргүй, эрүүл мэндэд маш хортой хүнсний бүтээгдэхүүнүүд ихээр үйлдвэрлэгдэж, олон нийтийн дургүйцлийг төрүүлэх болсон билээ. Гэхдээ дараах зүйлсийг жирийн нэг ууттай жигнэмэг, зайрмаган дотроос гарч ирнэ гэж хэн санах билээ?
Хоол, хүнснээс гарч ирсэн хамгийн хачирхалтай зүйлс Хадгалах
2015-11-28, 22:00

Орон орны “McDonalds”-ийн өвөрмөц хоолнууд

МакДоналд бол 1 саяаас дээш хүн амтай хотод салбараа нээдэг дэлхийн хамгийн том, хамгийн алдартай түргэн хоолын сүлжээ ресторан билээ. “Big Mac” бургер, франц аргаар шарсан төмс, тахианы далавч, зайрмаг зэрэг хоол зууш, амттангаараа олон үйлчлүүлэгчдийг ихээр татдаг. Тэгвэл өөр өөр улсад байх Мак-ын салбарууд тухайн орныхоо уламжлалт хоол хүнсний амт, жорыг шингээн шинэ содон нэр төрлийн цэсээр үйлчилдэг ажээ. Энэхүү жагсаалтад багтсан түргэн хоолнуудаас танд аль нь таалагдаж байна?
Орон орны “McDonalds”-ийн өвөрмөц хоолнууд Хадгалах
2015-11-28, 00:30

Өглөөний цайндаа юу идэж болохгүй вэ?

Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа хэмээх үг бий. Энэ ч их учиртай. Хэрвээ бид өглөөний цайгаа идэхгүй өдөржин явбал элэгний үйл ажиллагаа яваа яваандаа доголдож, ходоодны шархлаа үүсэж, чихрийн шижин үүсэх таатай нөхцөл бүрддэг байна. Гэхдээ өглөөний цайнд хэт их чихэрлэг, хүчиллэг, тослог зүйлс идэж болдоггүй. Дараах зүйлсийг хэзээ ч битгий өлөн байхдаа идээрэй.
Өглөөний цайндаа юу идэж болохгүй вэ? Хадгалах
2015-11-26, 21:55