Хоол, хүнснээс гарч ирсэн хамгийн хачирхалтай зүйлс

2015-11-28, 22:00
12,681
Орчин үед хүнсний аюулгүй байдал улам бүр алдагдаж, чанаргүй, эрүүл мэндэд маш хортой хүнсний бүтээгдэхүүнүүд ихээр үйлдвэрлэгдэж, олон нийтийн дургүйцлийг төрүүлэх болсон билээ. Гэхдээ дараах зүйлсийг жирийн нэг ууттай жигнэмэг, зайрмаган дотроос гарч ирнэ гэж хэн санах билээ?
Хоол, хүнснээс гарч ирсэн хамгийн хачирхалтай зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Гар утас
Emma Schweiger хэмээх бүсгүй дэлгүүрээс ууттай чипс авчээ. Гэтэл чипсэн дотроос Nokia маркийн гар утас гарч ирсэн байна. Азтай гэх үү, хачирхалтай гэх үү?



2. Өт
Английн иргэн Anna Jones нэг ширхэгийн савлагаатай кекс автал дотроос нь амьд өт гарч иржээ.



3. Хүний шүд
“Milky way” шоколаднаас хүний шүд гарч ирж байсан гээд боддоо. Sue Keloun хэмээх нэгэн бүсгүй 2010 онд уг амттаныг аваад хазтал нэг хатуу зүйл байсан байна. Бүсгүй түүнийг самар гэж бодоод хартал хүний шүд байжээ.



4. Претка
Техас мужийн нэгэн иргэний авсан зайрмаг дотроос претка буюу хурц тонгорог гарч ирсэн байна.



5. Хадаас
Rebecca Sherton хэмээх бүсгүй нэгэн ресторанд ороод паста захиалжээ. Гэтэл зарим гоймон нь жигтэйхэн хатуу санагдаж, амыг нь ураад байхаар нь гаргаад хартал 2,3 хадаас байсан байна. Харамсалтай нь бүсгүй 1 хадаас залгичихсан аж.



6. Гал тогооны бээлий
Ирландын нарийн боовчид заримдаа галтогооны бээлийгээ талхандаа хамт хийгээд жигнэчихдэг гэнэ шүү.



7. Карри
Шилтэй карриг онгойлгоход дотор нь үхсэн хулгана байсан тохиолол АНУ-д 2009 онд гарч байжээ.



8. Бууны сум
2004 онд АНУ-ын Калифорни мужийн иргэн Olivia Cheyns “Costco” гэдэг газар орж хот дог захиалжээ. Гэтэл түүний талхан дундаас нь 2 ширхэг бууны сум гарч ирсэн байна.



9. Мэлхий
Таны харж байгаа энэ зүйл бол хөлдөөсөн ногоонд “давхиж орсон”  бяцхан мэлхий юм.



10. Мэлхий
Ахиад л мэлхий. Гэхдээ энэ удаад юунаас гээч? Та бидний уух дуртай пепси ундаанаас мэлхий гарч ирсэн байна. Лаазыг задалтал аймшигтай муухай өмхий үнэр ханхалсан байна. Гайхаад лаазыг задалтал дотор нь үхсэн мэлхий гарсан гэнэ шүү.



11. Тампон
New York хотын “Waldorf-Astoria” зочид буудлын рестораны хоолноос ширхэг тампоон гарч ирж байжээ.



12. Бэлгэвч
Калифорни мужид байрлах “MrCormick & Schmidt’s” хэмээх рестораны үйлчлүүлэгч захиалсан шөлөө голон буцааж, тогоочыг ихэд загнасан байна. Гэтэлд тогооч хариуд нь өөр шөлөнд задалсан бэлгэвч хийн хариугаа авчээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()