Онцлох мэдээ

“Витамин ₮” урамшуулалт аяны автомашины супер азтан тодроход 2 хоног үлдлээ

Иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор Голомт банкнаас санаачлан хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшуулалт аяны супер хонжворын тохирол явагдаж, Nissan Leaf цахилгаан автомашины эзэн тодроход хоёрхон хоног үлдлээ. Тохирлыг энэ Бямба гарагт буюу 2020.10.10-ны өдөр “Боловсрол суваг” телевизээр 19 цагт шууд дамжуулна. Энэ үеэр супер хонжвор болох Nissan Leaf цахилгаан автомашинаас гадна ухаалаг утас, ухаалаг цаг болон цахилгаан скүтерийн эзэд мөн тодрох юм.

“Витамин ₮” урамшуулалт аяны автомашины супер азтан тодроход 2 хоног үлдлээ Хадгалах

Зарлага бүрд хуримтлал өснө

Худалдаа хөгжлийн, банк 30 жилийнхээ ойн хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх “Хуримтлалтай Монгол” аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд иргэдэд хуримтлуулах дадал суулгах зорилготой “ХЯЛБАР ХУРИМТЛАЛ” үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байна. Энэхүү үйлчилгээ нь иргэдийн орлогоос үл хамаараад хадгаламжаа хялбараар тогтмол нэмэгдүүлэх боломжийг олгодгоороо давуу талтай юм. Харилцагч данснаасаа зарлага гаргах болон орлого нэмэх бүрдээ тодорхой хэмжээний үнийн дүнг автоматаар,  хадгаламж руугаа шилжүүлэх хялбар сонголтуудтай бүтээгдэхүүн юм.

Зарлага бүрд  хуримтлал өснө Хадгалах

Онлайн худалдан авалт: БАГА ТӨЛЖ, ИХ АВ

Өдөр ирэх тутам хүмүүс гэрээсээ гаралгүй худалдаа хийх сонирхол нэмэгдэж, үүнийг дагаад онлайн худалдааны зах зээл өргөжиж байна. Нөгөө талаар хайгаад олддоггүй, олдсон ч нугарсан үнэтэй бараа бүтээгдэхүүн тань хэзээ нэгэн цагт Amazon, ebay, Taobao зэрэг худалдааны сайтуудад итгэмээргүй хямд үнэтэй зарагдаж байхыг анзаарсан байх. Энэ мэтчилэн олон давуу талаас нь шалтгаалан анх удаа ОНЛАЙН худалдан авалт хийхээр төлөвлөсөн уншигчдаа зориулж доорх зөвлөмжүүдийг хүргэж байна.

Онлайн худалдан авалт: БАГА ТӨЛЖ, ИХ АВ Хадгалах

ПОС-ын орлого барьцаалсан зээл богино хугацаанд асуудлыг шийднэ

Бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг олон асуудлыг нэг нь яахын аргагүй гэнэтийн санхүүгийн бэрхшээл байдаг. Өөрийнхөө бизнесийг өргөжүүлэх, шинэ тоног төхөөрөмж авах, худалдаж буй бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх зэрэгт санхүүгийн асуудлууд тулгардаг биздээ.

ПОС-ын орлого барьцаалсан зээл богино хугацаанд асуудлыг шийднэ Хадгалах

Хямд өртгөөр байшинтай болсон сонирхолтой түүхүүд

Америк улсад орон сууц худалдан авах 20%-ийн урьдчилгаа мөнгөө бүрдүүлэхийн тулд дундаж орлоготой айл багадаа 6 жилийг зарцуулдаг гэнэ. Энэ хугацаа нь улс орон, айл өрх бүрд харилцан адилгүй. Бид хэчнээн их цаг хугацааг туулж, хэр хэмжээний мөнгө хадгалж эсвэл ямар их өр, зээл авч байж өөрийн гэсэн байртай болдог билээ дээ.

Хямд өртгөөр байшинтай болсон сонирхолтой түүхүүд Хадгалах

Бизнесийн салбарын манлайлагчдад зориулсан “FMC-2020” чуулга уулзалт тун удахгүй...

Монголын эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч аж ахуйн нэгжүүд, бизнесийн салбарын манлайлагчдад зориулан Голомт банкнаас зохион байгуулдаг “FMC” /Financial Manager’s Convention/ чуулга уулзалт энэ жил “New normal, New opportunity” буюу “Шинэ хандлага- Шинэ боломж” нэрийн дор болох гэж байна.

Бизнесийн салбарын манлайлагчдад зориулсан “FMC-2020” чуулга уулзалт тун удахгүй... Хадгалах

ХААН галерейд “Миний Монгол” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын урлагийн түүхэнд орчин үеийн хэв шинжийг агуулсан бүтээлүүд үзэгдэх болж, шинэчлэлийн салхи сэвэлзэн орж ирсэн үе нь 70-аад оны сүүлч, 80-аад оны эхэн юм. Энэ үеэс эхлэн уран бүтээлчид намын захиалгат ажлаас чөлөөлөгдөж, 1990 он гэхэд чөлөөт уран бүтээлчдийн тоо эрс нэмэгдсэн юм. Тэд урлагийн шинэ арга барилыг туршин, хязгааргүй сэтгэлгээгээр дахин давтагдашгүй өвөрмөц бүтээлүүд туурвиж, тэр хэрээр Монголын орчин үеийн урлаг цэцэглэн хөгжиж ирсэн тухай урлагийн түүхнээ тэмдэглэгдэн үлджээ.

ХААН галерейд “Миний Монгол” үзэсгэлэн нээлтээ хийлээ Хадгалах