Онцлох мэдээ

Өмсөх дуртай гутлаар тань шинжье!

Хүн бүрт өмсөх дуртай гутал гэж байдаг. Тэр гутлаа өмсөхөд хамгийн тухтай санагдаж, сэтгэл сэргэх бөгөөд өдөр бүр өмсөх юмсан гэх хүсэл төрдөг билээ. Харин "Канзас" мужийн их сургуульд хийгдсэн нэгэн судалгаагаар тухайн хүнийг өмсөж байгаа гутлаар нь шинжиж, тодорхойлох боломжтой гэдгийг баталсан байна. Ингээд та бүхэндээ нэгэн сонирхолтой сонжоог хүргэж байна. Та өмсөх дуртай гутлаараа өөрийгөө сонжоод үзээрэй. 

Өмсөх дуртай гутлаар тань шинжье! Хадгалах

Таны гэрт эерэг энерги, баяр баясал авчрах 4 төрлийн цэцэг

Агаар цэвэршүүлж, орчин тойрныг чимдэг учраас хүмүүс төрөл бүрийн цэцэгсийг гэртээ тарьж, ургуулдаг билээ. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ гэр дэх сөрөг, муу энергийг үгүй хийж, халуун дулаан энерги цацруулах 4 цэцгийг танилцуулж байна. Та эдгээр цэцэгсийг гэртээ тавьж, баяр баяслыг мэдрээрэй.

Таны гэрт эерэг энерги, баяр баясал авчрах 4 төрлийн цэцэг Хадгалах

Эрчүүдийн харцыг булаадаг хувцаслалтууд

Ямар хувцаслалт эрчүүдийн харцыг булааж, тэднийг соронзон мэт татдаг бол гэж та урьд нь бодож байсан уу? Хэрвээ та энэ талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл, бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь зөвхөн танд зориулан эр хүн бүрт таалагдаж, тэдний сэтгэлийн нарийн утсыг нь хөндөж чадах хувцаслалтуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм.

Эрчүүдийн харцыг булаадаг хувцаслалтууд Хадгалах

Сармис амандаа хийгээд 30 минут байлгаарай. Үр дүн нь таныг гайхашруулах болно!

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний ногоо нь аливаа өвчин, үрэвслийг анагааж, биеийг эрүүлжүүлэх шидтэй болохыг та мэдэх үү? Өнөөдөр бид сармисыг онцгойлон авч үзэж, 30 минутын турш амандаа байлгаснаар ямар үр нөлөө үзүүлдэг болохыг танилцуулахаар бэлтгэсэн юм. Хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйг уншиж, сонирхоцгооё. 

Сармис амандаа хийгээд 30 минут байлгаарай. Үр дүн нь таныг гайхашруулах болно! Хадгалах

Та ийм бүсгүйтэй учирсан бол хэзээ ч бүү орхи!

Бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр олон төрлийн хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс дундаас заяаныхаа хань ижлийг сонгоно гэдэг тийм ч амар зүйл биш билээ. Харин нэгэнт сайн хүнтэй учирсан бол түүнийг алдаж явуулна гэдэг үнэхээр харамсалтай зүйл юм. Асуудал, хэрүүл маргаан амьдралд олон гардаг. Гэвч үүнээс болж, хайртай хүнээ гомдоож, хажуудаа байсан жаргалыг бүү үгүй хийгээсэй гэсэндээ бид өнөөдөр та бүхэндээ, тэр тусмаа эрчүүддээ зориулан хэзээ ч орхиж явж болохгүй эмэгтэй хүний 12 шинжийг өгүүлэхийг хүслээ. 

Та ийм бүсгүйтэй учирсан бол хэзээ ч бүү орхи! Хадгалах

Хамгийн хүчирхэг нь эдгээр ордууд юм. Таны орд энд байна уу?

Та ямар ордонд төрсөн бэ? Хүнийг төрсөн ордоор нь шинжиж, хэн болох, ямар онцлог шинж чанартай болохыг нь тодорхойлж болдог билээ. Харин та бүхэндээ хамгийн хүчирхэг ордуудыг танилцуулж, тэдний бусдаас ялгарах онцлогийг танилцуулахаар бэлтгэсэн юм. Ингээд хамтдаа хамгийн хүчирхэг ордуудыг мэдэж авахаас гадна, бяцхан сонжоогоор өөрсдийгөө тодорхойлцгооё.

Хамгийн хүчирхэг нь эдгээр ордууд юм. Таны орд энд байна уу? Хадгалах

Хуучин гутал болон хувцсаа хэрхэн шинэ мэт болгох вэ?

Саяхан худалдаж авсан хувцас болон гутландаа санамсаргүй толбо үүсгэлээ гэж бүү санаа зов. Учир нь тэрхүү асуудлыг шийдвэрлэж, ямар ч толбо, бохирдлыг хялбархан цэвэрлэж болох аргууд байдаг ажээ. Тийм ч учраас бид өнөөдөр та бүхэндээ гутал болон хувцсаа шинэ мэт болгох супер аргуудыг дуулгахаар бэлтгэлээ. 

Хуучин гутал болон хувцсаа хэрхэн шинэ мэт болгох вэ? Хадгалах

Томчуудад зориулсан буддаг ном

Том хүмүүс буддаг ном гэхээр гайхаж сууна уу. Тэгвэл үргэлж л ажил ихтэй, яаруу сандруу явдаг томчуудад буддаг ном гайхалтай ашиг тустай байдаг ажээ. Буддаг ном нь хүний оюун ухааныг төвлөрүүлж, бодол санаагаа цэгцэлэхэд нь тусладаг. Ингэснээрээ ч стрессийг тайлж чаддаг байна. Мөн гоё тод өнгүүдийг харах нь хүнийг аз жаргалтай болгож, будаад гаргасан бүтээлээ харахад баярлах мэдрэмжийг төрүүлдэг гэнэ. Харин Монгол залуус маань өөрийн соёл, уламжлалыг шингээсэн Монголын хамгийн анхны буддаг ном болох Үзэмж Төгс Монгол номыг гаргасан байна. Ингээд та бүхэндээ буддаг номны ач холбогдолын талаар хуваалцаж байна.

Томчуудад зориулсан буддаг ном Хадгалах
2017-02-20, 11:05

Утсаа усанд унагасан бол хэрхэн “АВРАХ” вэ?

“Утсаа усанд унагачихлаа. Өө бурхан минь, одоо яадаг билээ?” Ийм асуудал бидний олонход тохиолддог.  00-д, усан санд, угаалтуурт утсаа унагасан л бол сандарч мэгдэлгүйгээр хурдан арга хэмжээ авах шаардлагатай.

Утсаа усанд унагасан бол хэрхэн “АВРАХ” вэ? Хадгалах
2017-02-20, 10:39

Хямд хувцсыг хэрхэн үнэтэй харагдуулах вэ?

Эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөө үед та хөлсөө дуслуулж олсон мөнгөөрөө үнэтэй хувцас авч, гоёх шаардлагагүй юм. Харин үүний оронд хуучин эсвэл хямд хувцсаа яг л үнэтэй, брэндийн хувцас мэт харагдуулж өмсөх аргыг сураад авахад л хангалттай ажээ. Ингээд та бүхэндээ хямд хувцсыг хэрхэн үнэтэй мэт харагдуулах хялбар аргуудыг танилцуулъя. 

Хямд хувцсыг хэрхэн үнэтэй харагдуулах вэ? Хадгалах

Дэлхий дээр 3 төрлийн эрэгтэй хүн байдаг. Та аль нь вэ?

Эхнэр хүүхэд, гэр бүл, амьдралаа авч явах асар их хариуцлагыг нуруун дээрээ үүрч явдаг эрчүүдгүйгээр энэ амьдралыг төсөөлшгүй билээ. Тэгвэл бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр нийт гурван төрлийн эрчүүд байдаг ажээ. Харин тэд чухам ямар зан чанар, үзэл бодолтой байдаг юм бол? Өнөөдөр бид та бүхэндээ зориулан эрчүүдийн тухай сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.

Дэлхий дээр 3 төрлийн эрэгтэй хүн байдаг. Та аль нь вэ? Хадгалах

Гэрийн тань хананы өнгө эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Эрүүл байхыг хүсвэл амьдралын хэв маягаа өөрчлөх ёстой гэдгийг эмч, судлаач нар байнга хэлдэг билээ. Мөн саяхан хийсэн нэгэн судалгаагаар өрөөний хана ямар өнгөтэй байхаас хамаарч хүний биеийн байдал өөрчлөгддөг болохыг тогтоосон байна. Тухайлбал гэгээлэг, тод өнгөтэй хана хүний бие махбодийн цагийн хэмжүүрт нөлөөлж, нойрны дааврыг бууруулдаг аж. Үүнээс болоод хүн жин нэмж, чихрийн шижин, тэр ч байтугай хорт хавдартай болох магадлал өндөрсдөг ажээ.

Гэрийн тань хананы өнгө эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах
2017-02-18, 15:45