Онцлох мэдээ

Шөнө дунд яагаад цонхоор харж болдоггүй вэ?

Хорвоо ертөнцөд, бидний мэдэхгүй, учрыг нь тайлж дөнгөхгүй олон нууцлаг хийгээд аймшигтай зүйлс оршин байдаг. Гэвч бид тэдгээрийг амьдралдаа тодорхой хэмжээнд бага ч болов мөрдөж, итгэж чадвал өөрийгөө болоод хайртай нэгнээ аюулт зүйлээс хамгаалж чадах юм. Ийнхүү хамтдаа та бүхний зүүд, зөн совин, айдсын учир зангилааг тайлахыг хичээцгээе!

Шөнө дунд яагаад цонхоор харж болдоггүй вэ? Хадгалах

Гадаад хэлийг хэрхэн бие даан сурах вэ?

Гадаад хэл нь өнөөдөр ус агаар мэт хэрэгцээтэй зүйл болон хувирч, ажилд ороход хүртэл хэлний мэдлэг шаардах болсон. Өсөн дэвших боломж, ирээдүйгээ гэрэлтүүлэхэд хамгийн чухал нөлөө үзүүлэх зүйл нь гадаад хэл тул сурахгүй гээд ч яах билээ. Харин зарим  тохиолдолд бид санхүүгийн байдал, цаг заваас хамаарч сургалтанд сууж чадахгүй, гэртээ бие даан хэл сурах хэрэг гардаг. Иймд бид та бүхэндээ бие даан гадаад хэл сурахад туслах аргуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Гадаад хэлийг хэрхэн бие даан сурах вэ? Хадгалах

Бодисын солилцоог сайжруулах 10 хоол хүнс

Хүн бүрийн бодисын солилцооны хурд хоорондоо харилцан адилгүй байдаг. Сайн унтах, дасгал сургуулилт хийх, ус ихээр ууж зөв хооллох нь, бодисын солилцооны үйл ажиллагааг түргэсгэдэг байна. Үүний дүнд, эрүүл мэнд эрс сайжирч, илүүдэл жингээсээ ч мөн салах боломжтой. Иймд өнөөдөр бид та бүхэндээ бодисын солилцоог түргэсгэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр хоол хүнсийг та өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвшээрэй.

Бодисын солилцоог сайжруулах 10 хоол хүнс Хадгалах

Хуурамч зөгийн балыг хэрхэн таних вэ?

Зөгийн бал нь хүний биед олон эерэг нөлөөг үзүүлдэг, анагаах увидастай гэдгийг хүн бүхэн мэднэ. Тиймдээ ч өдөр тутамдаа хэрэглэдэг билээ. Гэхдээ энэ нь 100 хувь байгалийн гаралтай байж л эрүүл мэндэд тустай гэдгийг санаарай. Харин таны хэрэглэж байгаа зөгийн бал хуурамч, чанар муутай байвал яах вэ? Хуурамч зөгийн бал сүүлийн үед их хэмжээгээр үйлдвэрлэгдэн гарч, хүмүүсийн хэрэглээнд нэвтрээд байгаа юм. Иймд бид та бүхэндээ зөгийн балыг хуурамч эсэхийг ялгаж мэдэх хялбар аргуудыг дуулгахаар бэлтгэлээ. 

Хуурамч зөгийн балыг хэрхэн таних вэ? Хадгалах

Үүнийг түрхээд сарын дотор үрчлээснээс салаарай!

Үрчлээс нь хөгшрөлттэй холбоотой байдаг бөгөөд ихэнх хүмүүс арьсны үрчлээсийг хэрхэн арилгахаа төдийлөн сайн мэддэггүй. Тэр тусмаа гоо үзэмжийг үгүй хийдэг нүд тойрсон үрчлээснээс ангижрахыг битүүхэн дотроо хүсч явдаг билээ. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэхийн тулд та дараах 8 аргыг мэдэж байхад л болох юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Үүнийг түрхээд сарын дотор үрчлээснээс салаарай! Хадгалах

“Forbes Awards”-ын шилдэгээр Залуусын хотхон “X Apartment” тодорлоо

Залуусын хотхон “X APARTMENT” нь 100 жилийн түүхтэй, Дэлхийн №1 Forbes сэтгүүлээс жил бүр Үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулан, салбартаа манлайлагчдыг тодруулдаг “ MONGOLIAN PROPERTY AWARDS”-ын 2016 оны “ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ БАРИЛГА” шагналын эзэн боллоо.

“Forbes Awards”-ын шилдэгээр Залуусын хотхон “X Apartment” тодорлоо Хадгалах
2017-05-10, 08:42

Зочид буудлын ажилчид биднээс юу нуудаг вэ?

Бид гэрээсээ хол явах үед зочид буудалд хэдэн өдрийг өнгөрүүлж, хоноглох нь бий. Харин тухайн газарт, бидний анзаарч, төсөөлж ч байгаагүй хачирхалтай зүйлсүүд олон болдог байна. Та эдгээр нууцыг мэдэж авснаар, зочид буудлаар илүү тухтай үйлчлүүлж, эрсдлээс өөрийгөө сэргийлж чадна. Иймд өнөөдөр та бүхэндээ зочид буудлын ажилчдын хүмүүст хэзээ ч хэлэхгүй нууцуудыг дэлгэхээр бэлтгэлээ. 

Зочид буудлын ажилчид биднээс юу нуудаг вэ? Хадгалах

Бидний шүршүүрт орохдоо гаргадаг 6 алдаа

Бид ариун цэврээ сахих үүднээс шүршүүрт ордог. Гэвч ийн шүршүүрт орохдоо, зөв буруу орж байгаагаа огтхон ч мэдэхгүйгээр эрүүл мэндээ хохироох нь бий. Иймд бид та бүхэндээ, шүршүүрт орохдоо зайлшгүй мэдэж байвал зохих 6 алдааг дуулгахаар бэлтгэлээ. Эдгээрийг мэдэж авснаар та хойшдоо дахин алдаа гаргахгүй юм.

Бидний шүршүүрт орохдоо гаргадаг 6 алдаа Хадгалах

Вангагийн зөвлөснөөр гэрээсээ сөрөг муу энергийг хөөж, аз жаргалыг дуудаарай!

Болгарын нэрт зөнч, Ванга эмээгийн тухай дэлхий дахинаа мэдэхгүй хүн туйлын ховор билээ. Учир нь түүний зөгнөсөн зөгнөл бүр нь биелж, хүмүүст итгэл үнэмшил хайрласаар байгаа юм. Тиймдээ ч түүнийг амьд ахуй байх үед нь давхардсан тоогоор нэг сая гаруй хүн зорьж, хувь заяагаа үзүүлсэн гэдэг. Тэдгээр хүмүүсийн цуваанд олны танил алдартай хүмүүс, улс төрчид ч мөн багтаж байжээ. Ийнхүү бид та бүхэндээ Ванга эмээгийн айл гэрийн сөрөг энергийг хөөж, аз жаргалыг бэлгэлэн, мөнгө дуудах үнэтэй зөвлөмжийг хүргэе.

Вангагийн зөвлөснөөр гэрээсээ сөрөг муу энергийг хөөж, аз жаргалыг дуудаарай! Хадгалах

Үтрээний эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

Эмэгтэй хүн бүрийн хамгийн ихээр анхаарал хандуулж, арчлах ёстой зүйлсийн нэг нь ичимдэг эрхтэн буюу үтрээ орчмын хэсэг юм. Өдөр тутамдаа буруу арчилж, мэдлэг мэдээлэл муутайгаас болж, үтрээнээс эвгүй үнэр гарч, охид бүсгүйчүүдийг тухгүй байдалд оруулах нь бий. Харин бид та бүхэндээ энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэж, хялбар аргаар үтрээний эвгүй үнэрийг арилгахыг зааж өгөхөөр бэлтгэлээ.  

Үтрээний эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ? Хадгалах

Таны заавал мэдэж байх ёстой орчин үеийн 20 соёл

"Сайхан сэтгэл болон эелдэг зан чанар нь, бусдын алдаа дутагдлыг засах үндэс юм." хэмээн Английн дипломатч Ф.Честерфилд хэлж байжээ. Хүн төрөлхтний хөгжлийн явцдаа бий болгосон хамгийн үнэ цэнэтэй зүйл бол "соёл" юм. Соёл зуунаас зуун дамжин, өнөөдрийг хүрсэн бөгөөд харилцааны хамгийн чухал хэрэглүүр билээ. Иймд өнөөдөр бид та бүхэндээ орчин цагт заавал мэдэж байх ёстой, дагаж мөрдвөл зохилтой соёлуудыг хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээрийг амьдралдаа заавал хэрэгжүүлээрэй.

Таны заавал мэдэж байх ёстой орчин үеийн 20 соёл Хадгалах

“iPhone” дээрх таны мэдвэл зохих 20 тохиргоо

Гар утасны зах зээлд "Apple Inc" компанийн үйлдвэрлэж буй "iPhone" гар утас цахиур хагалж байгаа билээ. Үүний тод жишээ нь, өнөөдөр хүн бүр л энэхүү гар утасны тусламжтай харилцаа, холбооны асуудлаа шийдэж байгаа явдал юм. Гэвч хүмүүс одоог хэр нь "iPhone" гар утсан дээрх тохиргоонуудыг бүрэн мэддэггүй бөгөөд бид та бүхэндээ хамгийн хэрэгтэй гэсэн чухал тохиргоонуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

“iPhone” дээрх таны мэдвэл зохих 20 тохиргоо Хадгалах