Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эрт орой нь хамаагүй хүн бүр нэг л өдөр эцэг эхийнхээ гэрээс явж, биеэ даадаг. Улс орон бүрт залуус биеэ дааж, тусдаа гарах нас нь харилцан адилгүй байдаг бөгөөд энэ нь тухайн улсын эдийн засаг болоод уламжлал заншилтай холбогдох нь бий. Манай улсын тухайд түрээсийн байрны үнэ өндөр атлаа цалин нь үүндээ хүрэхгүй байх тохиолдол элбэг тул залуус хэчнээн биеэ даахыг хүссэн ч, хэсэг хугацаанд гэртээ байж, мөнгө хураахыг илүүд үзэх нь бий. Тэгвэл дэлхийн бусад улс орнуудад залуус хэдэн насандаа төрсөн гэрээсээ явж, амьдралд хөл тавьдаг болохыг хамтдаа олж мэдэцгээе.