Онцлох мэдээ

Дэлхийн хамгийн чанартай гоо сайхны брэндүүд

Өнөөгийн нийгэмд хүн болгон л гоо сайхандаа ихээхэн анхаарах болсон. Чанартай гоо сайхны бүтээгдэхүүндээ ч харамгүй мөнгө зарцуулдаг. Тиймдээ ч гоо сайхны бараанууд хамгийн их борлуулалттай нь. Сонирхолтой судалгааг хүргэхэд, эмэгтэйчүүд жилдээ нийт 100 тэрбум ам долларыг зөвхөн гоо сайхны хэрэгсэлд зарцуулдаг гэсэн тоо ч байдаг.  Үүнийг буруутгах аргагүй юм. Учир нь бүсгүйчүүд гэлтгүй эрчүүдэд ч гэсэн гадаад төрхөндөө чухал нөлөө үзүүлдэг. Өөртөө итгэх итгэлийг бий болгох гээд тоочоод байвал их. Ингээд та бүхэнд дэлхийд чанараараа танигдсан 10 гоо сайхны брендийг танилцуулъя.

Дэлхийн хамгийн чанартай гоо сайхны брэндүүд Хадгалах

Нялх хүүхэдтэй ээжүүдийн ядаргааг тайлах аргууд

Эмэгтэй хүмүүс төрсний дараа их ядарч, сульддаг. Туршлагатай ээжүүдийн хувьд эдгээрээс өөрийгөө чөлөөлөх аргаа олчихсон байдаг бол, залуу ээжүүд тэр бүр мэддэггүйгээс болж ядаргаа, бухимдлаа тайлж чадахгүй эрүүл мэндээ эрсдэлд оруулах нь бий. Тиймээс бид нярайлаад удаагүй байгаа шинэхэн ээжүүддээ зориулан, хэрхэн ядаргаагаа тайлах, өөрийгөө амраах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Нялх хүүхэдтэй ээжүүдийн ядаргааг тайлах аргууд Хадгалах

Америкд амьдрахаас татгалзах 10 шалтгаан

Бидний гүүр давж нүүдэг урсгал одоо хил давж нүүдэг хандлагаар хурдтай солигджээ. Харин шинэ газар очиход биднийг хамгийн түрүүнд угтаж авдаг зүйлсийн нэг бол хэлний асуудал. Хэлний бэрхшээлийг бид амархан даваад гарчихна гэж боддог хэрнээ тус асуудалтай нүүр тулахад яалтачгүй сөхөрдөг. Мөн ажлын байрыг тухайн орны хэлээр ярьдаггүй л бол олоход хүндрэлтэй байдаг нь нууц биш юм. Сүүлийн жилүүдэд Монголчуудын Америк руу нүүх явдал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь тэдгээр хүмүүс очоод мэдэрч болох асуудлуудаа төдийлөн сайн ойлгоогүйг зарим талаараа илтгэнэ. Энэ удаад та бүхэндээ Америкт амьдрахгүй байх 10 шалтгааныг хүргэж байна. 

Америкд амьдрахаас татгалзах 10 шалтгаан Хадгалах

Леонардо Да Винчигийн тухай бидний өмнө сонсож байгаагүй баримтууд

Италийн Сэргэн Мандалын үеийн гарамгай төлөөлөгч Леонардо Да Винчигаас (1452-1519) илүү нэр алдарт хүрсэн хүн энэ дэлхий дээр үгүй биз ээ. Тал бүрийн мэдлэгтэй Да Винчи зөвхөн зотон даавуун дээр зураад зогсолгүй инженерийн онол, өөрийн зохион бүтээсэн гайхалтай бүтээлүүдээ хар зургаар дүрслэн бидэнд үлдээжээ.Түүний амьдрал, бүтээлийг цухасхан дурдая гэвэл бүхэл бүтэн ном болох учраас бид та бүхэндээ Да Винчигийн талаарх хамгийн гайхалтай 10 баримтыг сорчлон хүргэхээр бэлтгэлээ. 

Леонардо Да Винчигийн тухай бидний өмнө сонсож байгаагүй баримтууд Хадгалах

Ажил дээрээ хэзээ ч ярьж болохгүй зүйлс

Бид амьдралынхаа ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрөөдөг. Хүн бүр л хамт олныхоо хүндэтгэлийг хүлээж, даргынхаа итгэлийг олохыг хүсдэг. Харин заримдаа ажлынхантайгаа ойлголцож чадахгүйн улмаас хэл ам, атаа жөтөөний бай болох нь бий. Тиймээс та бүхэндээ ажил дээрээ хэзээ ч ярьж болохгүй зүйлсийн талаарх мэдээллийг хүргэе. Доорх зөвлөмжийг дагаж, энэ 8 сэдвийг ярихгүй байснаар та хамт ажиллагсадтайгаа сайхан харилцаж, өөрийн карьертаа ямар нэгэн хор хүргэхгүй байх давуу талтай. 

Ажил дээрээ хэзээ ч ярьж болохгүй зүйлс Хадгалах

Алдартай технологийн компаниудын 20 бүтэлгүйтэл

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд шинэ технологи олон гайхалтай бүтээгдэхүүнүүдийг бий болгосон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Инновацийн осолтой алхам нь технологийн компаниудыг асар их эрсдэл үүрэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүргэсэн байдаг. Технологийн шинэ санаанууд нь зарим тохиолдолд тухайн цаг үеэсээ хэт түрүүлсэн байдаг учраас хэрэглэгчид уг бүтээгдэхүүнийг хүлээж авахад бэлэн биш байсан ч байж мэдэх юм. Ингээд бидний сайн мэдэх алдартай технологийн компаниудын бүтэлгүй болсон 20 бүтээлийг түүвэрлэн хүргэж байна.

Алдартай технологийн компаниудын 20 бүтэлгүйтэл Хадгалах

Хүүхдээ амжилттай нэгэн болгож өсгөхөд анхаарах ёстой 5 зүйл

Хүүхдээ амжилттай сайхан явуулахыг хүн болгон хүсдэг. Гэвч хүүхдэдээ зааж өгөх таны амьдралын хичээл болгон тэд нарын ирээдүйг бүтээж байдаг гэдгийг мартаж болохгүй. Тэгвэл амжилтанд хүрсэн хүүхдүүдийн эцэг эх ямар арга барилаар хүүхдүүдтэйгээ харилцдаг болохыг  дараах зөвлөгөөнүүдээс мэдэж авцгаая. 

Хүүхдээ амжилттай нэгэн болгож өсгөхөд анхаарах ёстой 5 зүйл Хадгалах

Үлгэр домгийн баатрууд бодит амьдрал дээр хэрхэн харагддаг вэ?

Манай дэлхийд маш олон домог байдаг. Үнэн, худал нь мэдэгдэхгүй тэдгээр домог яриа оргүй хоосон зүйлээс үүсээгүй нь лавтай. Хэн нэгэн хүн өөрийн үзсэн, харснаа хачирлан ярьсан, нэгээс олон хүн энэ зүйлийг нь харснаас үүдэж домог үүссэн байх магадлалтай. Тэгвэл тэдгээр олон домгийн бодит хувилбар дэлхий дээр байдаг гэвэл та итгэх үү? Ингээд хамтдаа үлгэр домгийн баатрууд бодит амьдрал дээр хэрхэн харагддаг болохыг олж мэдэцгээе. 

Үлгэр домгийн баатрууд бодит амьдрал дээр хэрхэн харагддаг вэ? Хадгалах

Эрчүүдийг бухимдуулдаг эмэгтэйчүүдийн 15 үйлдэл

Эмэгтэй хүний ааш занг хаврын тэнгэртэй зүйрлэх нь бий. Энэ нь ч үнэний ортой болохыг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх болов уу. Харин тэдний аргыг олж, ааш занг нь тэвчиж амьдрах нь эрчүүдийн хувь тавилан гэлтэй. Энэ байдал удаан үргэлжилж, эмэгтэйчүүд үргэлж муухай аашилсаар байвал, эрчүүд тэвчихээ байж, эцэстээ хосуудын харилцаанд ан цав суухыг үгүйсгэхгүй. Иймд бид нийт уншигчиддаа зориулан, бүсгүйчүүдийн ямар үйлдэл эрчүүдийн дургүйг хүргэдэг болохыг танилцуулахаар бэлтгэлээ. Бүсгүй та хэрэв эдгээр үйлдлийг үргэлж хийдэг бол, өөртөө дүгнэлт хийж, харилцаагаа хадгалж үлдээрэй. 

Эрчүүдийг бухимдуулдаг эмэгтэйчүүдийн 15 үйлдэл Хадгалах

Энэ ямар учиртай вэ?

Пүүз яагаад цагаан өнгийн хоншоортой байдаг вэ? Франц талх ямар учраас дээрээ зүссэн юм шиг хэлбэртэй байдаг юм бол? Бидний тархинд иймэрхүү энгийн мөртлөө хариулахад төвөгтэй асуултууд нэг биш удаа буудаг. Тэгвэл та бүхэндээ эдгээр асуултын хариулт болгож, тун сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Энэ нь таны мэдлэгт хөрөнгө оруулж, тархийг цэнэглэх болно. 

Энэ ямар учиртай вэ? Хадгалах