Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Боловсрол яагаад чухал вэ? Яагаад бид үр хүүхдээ, ирээдүй хойч үеэ эрдэм мэдлэгтэй, өндөр боловсролтой хүн болгох гэж зорьдог вэ? Хариултыг тун энгийнээр тайлбарлахад, хамгийн наад зах нь боловсролтой хүн амьдралдаа бусдаас илүү зөв шийдвэр гаргаж чаддаг. Өөртөө итгэлтэй, ухаалаг, шинийг санаачлагч, баялгийг бүтээгч, хөгжлийг түүчээлэгч гэхчилэн олон давуу тал, тодотголыг нэмж болно. Тэгвэл дэлхий нийтээрээ тогтвортой амьдралыг цогцлоохыг эрмэлзэх болсон энэ цаг үед боловсрол мэдлэг хамгийн гол хөшүүрэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тийм ч учраас Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 2015 онд “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”-ыг тунхагласны 4-р зорилт нь “бүх нийтээрээ чанартай боловсрол эзэмших” хэмээн онцолжээ.