Онцлох мэдээ

Голомт банкны нэрэмжит тэтгэлэг хүртэх шилдэг 100 оюутан тодорлоо

Боловсролыг тууштай дэмжигч, сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Голомт Банкны Нэрэмжит Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн шилдэг оюутнуудыг тодруулан зарлалаа. 17 дахь жилдээ зарлагдаж буй тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдгийн шилдэг 100 оюутанд батламж гардуулах ёслолын арга хэмжээг энэ оны 11-р сарын 19-ний өдөр зохион байгуулж, оюутнуудад батламж болон мөнгөн тэтгэлгийг гардуулан өгсөн юм.

Голомт банкны нэрэмжит тэтгэлэг хүртэх шилдэг 100 оюутан тодорлоо Хадгалах

Голомт банк бизнесийн салбарын манлайлагчдын чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа

Голомт банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуй нэгж, компаниудад шаардлагатай санхүүгийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд, цогцоор нь үзүүлэн ажилладаг. Энэ хүрээнд харилцагч байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, бизнест нь эерэг нөлөө үзүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Үүний нэг жишээ нь Монголын эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч аж ахуй нэгж, бизнесийн салбарын манлайлагчдад зориулсан FMC /Financial Manager’s Convention/ болон Business Conference арга хэмжээнүүд юм. 

Голомт банк бизнесийн салбарын манлайлагчдын чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа Хадгалах

Ч.Доржмаа: Хүлээлтээс давсан хөтөлбөр болж чадлаа

Манай улсад “КОВИД-19” цар тахал дотоодод дэгдээд яг жил боллоо. Цар тахлаас үүдэж олон удаагийн хөл хорио, олон шинэ сорилтуудтай хүн төрөлхтөн нүүр тулсаар байна. Нөгөө талд гэнэтийн цар тахал эрүүл салбарын бэлэн байдал, чадавхийг сорьж буй мэт. Өнөөдөр эмч сувилагч наргүйгээр цар тахлыг намжааж, зогсоох боломжгүй. Иймд дэлхий даяар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үнэлэмж нэмэгдэж, боловсон хүчний чадавхийг сайжруулахад анхаарч эхэлжээ.Дэлхийн энэ чиг хандлагыг хувийн хэвшлийнхэн хөтөлбөр, төсөлдөө нэвтрүүлж байна.

Ч.Доржмаа: Хүлээлтээс давсан хөтөлбөр болж чадлаа Хадгалах

Голомт банк болон Bananamall.mn хамтарсан урамшуулал үргэлжилж байна

Голомт банкны SocialPay аппликэйшн болон Bananamall.mn хамтран 10%-ийн хөнгөлөлттэй урамшууллыг зарлаж байсан. Харин энэхүү урамшуулал Голомт банкны бүх төрлийн кредит картаар үргэлжилж байна. Харилцагч та тус онлайн худалдааны вэбсайтаас хийсэн бүх төрлийн кредит картын худалдан авалт бүрд 10%-ийн буцаан олголт авах боломжтой боллоо.

Голомт банк болон Bananamall.mn хамтарсан урамшуулал үргэлжилж байна Хадгалах

Голомт банк LIME аппликэйшнтэй хамтран ажиллана

Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк технологийн давуу талд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг банкны секторт түүчээлэн нэвтрүүлсээр ирсэн билээ. Энэ удаа бид интернэтэд суурилсан үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч Онлайм нетворк ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд мэдээллийн аюулгүй байдал, хэрэглэгчийн нууцлалыг хангасан үйлчилгээг хүртээмжтэй, хялбар байлгах, шинэлэг инновацийг илэрхийлэх, судалгаа хийх, шийдэл боловсруулж харилцаа холбоо, мэдээлэл технологи, банк санхүүгийн салбарт хамтран хувь нэмрээ оруулахаар санал нэгдлээ.

Голомт банк LIME аппликэйшнтэй хамтран ажиллана Хадгалах

Дэлхийн шилдэг машинуудыг ямар орчинд үйлдвэрлэдэг вэ?

Зарим томоохон автомашины үйлдвэрүүдийн барилга нь дотор нь хийгддэг чамин содон машинуудаасаа дутахааргүй гайхалтай байдаг ажээ. Орчин үеийн автомашины үйлдвэрүүдийн орон зай, тээвэр ложистикийн шийдэл, ашиглаж буй сүүлийн үеийн технологи, үйлдвэрлэсэн автомашины чанарын шалгалт гээд олон зүйл нь хүмүүсийн сонирхлыг татдаг болсон юм. Ингээд хүчин чадал, өвөрмөц байдлаараа бусдаас онцгойрдог дэлхийд тэргүүлэгч автомашины үйлдвэрүүдтэй танилцацгаая. 

Дэлхийн шилдэг машинуудыг ямар орчинд үйлдвэрлэдэг вэ? Хадгалах
2021-11-14, 12:00

Монгол зөвлөхүүд болон ХААН Банкны хамтарсан зөвлөх үйлчилгээ дэлхийгээс алтан медаль авчээ

Тамирчинд дасгалжуулагч, уран бүтээлчдэд продюсер байдагтай адил захирал хүнд көүч, компанид зөвлөх үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй. Ялангуяа асар их мэдээллийн урсгалтай, төслүүд илүү хурд шаардсан, технологиуд улам ухаалаг болж буй ертөнцөд зөвлөх үйлчилгээний ач холбогдол ихсэж байгаа. Монголын жижиг дунд бизнесүүд сайн хөгжихгүй байгаагийн гол шалтгааныг санхүүжилттэй холбож тайлбарладаг ч бизнесийн төрөл бүрийн функциуд зөв ажиллахад шаардлагатай зөвлөгөө, мэдээллээр жижиг компаниуд ангасан байдаг.

Монгол зөвлөхүүд болон ХААН Банкны хамтарсан зөвлөх үйлчилгээ дэлхийгээс алтан медаль авчээ Хадгалах