Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хүн төрөлхтний санхүү, эдийн засгийн салбарын түүхийг хэдэн мянган жилээр өгүүлэх, дэлхийд нэн ховор, баялаг үзмэр бүхий “ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ”-г эдийн засагч Өлзийбаярын Ганзориг энэ сарын 23-нд нээжээ. Ингэснээр Улаанбаатар хот нь санхүүгийн түүхийн музейтэй дэлхийн цөөхөн хотуудын нэг болж байгаа юм Тус музей нь нэн ховор, хэмжээлшгүй үнэ цэн бүхий 1,000 гаруй үзмэртэй бөгөөд түүхэн болон соёлын өвийн ач холбогдлоороо Америк, Англи, Хятад дахь ижил төстэй музейтэй хүчтэй өрсөлдөхүйц, өргөн цар хүрээг хамарсан, чансаатай музей болжээ хэмээн мэргэжилтнүүд өндрөөр үнэлсэн байна.