Онцлох мэдээ

Ердөө 50-хан эд зүйл эзэмшдэг эрийн сонирхолтой амьдрал

68 настай Йоахим Клекнер хэмээх эр минималист амьдралын хэв маягийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж яваа нэгэн юм. Тэрээр тэтгэврийнхээ мөнгөөр амьдардаг бөгөөд ердөө 50 ширхэг зүйлийг өдөр тутмын амьдралын хэрэгцээндээ ашигладаг байна. Йоахим энэ бүхнээсээ маш их аз жаргал мэдэрдэг учир бусадтай хуваалцахаар шийдэж, минималист амьдралын талаарх лекц, сургалт зохион байгуулдгаас гадна "Бяцхан минималист" нэртэй ном хүртэл бичжээ. Ингээд түүний цомхон амьдрахаар шийдсэн түүх болоод бусдад өгч буй зөвлөгөөг хүргэж байна. 

Ердөө 50-хан эд зүйл эзэмшдэг эрийн сонирхолтой амьдрал Хадгалах

Өөрөө ч мэдэлгүй "хоёр нүүр" гаргадаг бидний араншин

Бусдыг зөвхөн өөрийн өнцгөөс шүүж, үзэл бодлоо тулгах үзэгдэл нийгэм даяар газар аваад байна. Өнөөгийн нийгэмд тогтсон энэхүү шударга бус үйлдэл, ялгаварлан гадуурхалтыг давхар стандарт (double standard) гэж томьёолдог. Жишээлбэл, хэрвээ эмэгтэй хүн шаналж байвал сэтгэлээ онгойтол сайн уйл гэж хэлнэ, харин эрэгтэй хүнд бол битгий уйл эр хүн байж гэж хэлэх нь өнгөц харахад зөв юм шиг боловч үнэн хэрэгтээ хүн бүр л зовлон шаналлаа илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Энэ мэтчилэн бид аливаа зүйлд өнгөцхөн, хувийн хандлага гаргадгаа өөрсдөө ч анзаардаггүй.  Үүнийг дараах жишээнээс тодорхой харцгаая. 

Өөрөө ч мэдэлгүй "хоёр нүүр" гаргадаг бидний араншин Хадгалах

ЕБС-ийн багш нарт анх удаа “Дижитал мэргэжилтэн” хөтөлбөрийг зохион байгууллаа

Голомт банк ЕБС-ийн мэдээллийн технологийн багш нарыг чадавхижуулж, заах шинэ арга зүйн дэлхийн туршлагыг хуваалцах зорилгоор “Teach & Tech 2019” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт нийслэлийн ЕБС-ийн мэдээлэл зүйн багш нар, сургуулийн захирал болон МСҮТ, Програмчлалын кодын сургалтын төвүүдийн 470 гаруй зочид оролцсон байна. Дижитал мэргэжилтэн хөтөлбөр нь ЕБС болон оюутан залуусын мэдээллийн технологийн суурь ойлголтыг сайжруулах, сурагчдын энэ чиглэлийн ур чадварыг хөгжүүлэх замаар залуу боловсон хүчний ажлын бүтээмжийг дээшлүүлэх, МУ-ын хөгжилд хувь нэмэр оруулах зэрэг нь уг арга хэмжээний бас нэгэн чухал зорилт болжээ.

ЕБС-ийн багш нарт анх удаа “Дижитал мэргэжилтэн” хөтөлбөрийг зохион байгууллаа Хадгалах

Ю.Чимгээ: 160 ахмадын мөрөөдөл биеллээ

Юнител групп "Ногоон зүрх-Аав ээжээ хайрлая" нийгмийн маркетингийн кампанит ажлын хүрээнд Батсүмбэрийн ахмад настны үндэсний төвд 80 сая төгрөгтэй дүйцэхүйц тусламжийг буцалтгүйгээр хандивлалаа. Уг аяны хүрээнд Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газарт нэн дутагдаад байсан эмнэлгийн ор, эмчилгээний төхөөрөмж болон түргэний машиныг гардуулан өгсөн юм. Мөн ДДЭШТВ компаниас 1 жилийн хугацаанд ахмадуудын хэрэглэдэг ДДЭШ-ийн төлбөрийг хариуцахаар болсон билээ.

Ю.Чимгээ: 160 ахмадын мөрөөдөл биеллээ Хадгалах

Дэлхийн хуримтлалын өдөр

Монгол улсын банк санхүүгийн байгууллагууд нэгдэн “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аяны олон нийтэд зориулсан нээлттэй үйл ажиллагааг Монголын Хүүхдийн Ордонд зохион байгууллаа.

Дэлхийн хуримтлалын өдөр Хадгалах

“Дэлхийн хуримтлалын өдөр” амжилттай зохион байгуулагдлаа

Хүүхэд залуучууд болон иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгээ төлөвлөгөөтэй удирдах, зөв дадалд сургахад чиглэн тэмдэглэдэг “Дэлхийн хуримтлалын өдөр” нь “Хэмнэе, хуримтлуулъя” уриатайгаар 10-р сарын 31-нд амжилттай зохион байгуулагдлаа.

“Дэлхийн хуримтлалын өдөр” амжилттай зохион байгуулагдлаа Хадгалах

Та "дунд насны хямрал"-д өртсөнийг илтгэх 15 шинж

Та “Дунд насны хямрал надад тохиолдохгүй дээ” гэж бодож байж магадгүй ч энэ нь эрт орой хэзээ нэгэн цагт хүн бүрийн нүүр тулдаг асуудал юм. Гэнэт л та сүүлийн хэдэн арван жилийн турш зүтгэсэн, зориулсан бүхэндээ эргэлзэж, таны хамаг анхаарлаа хандуулж ирсэн бүхэн чинь учир утгагүй мэт санагдаж эхэлнэ. Гэхдээ  зөвхөн танд л ингэж санагдах юм биш таны өмнө олон хүмүүс  энэ үеийг даван туулж бүр хүчирхэг болсон нь ч бий. Ингээд танд дунд насны хямралд өртсөний шинж тэмдэг болоод тэдгээрийг даван туулах зөвлөгөөг хүргэе. 

Та "дунд насны хямрал"-д өртсөнийг илтгэх 15 шинж Хадгалах

Дэлхийн хамгийн "ганган" бар

Германы шүдний эмч нар Масвейлер дахь амьтан хамгаалах газраас авчирсан эмэгчин бард алтан соёо суулгажээ. Уг ажилбарыг хийхэд 80 минут зарцуулагдсан байна. Харин одоо Кара хэмээх эмэгчин бар хэний ч атаархлыг төрүүлэм гайхалтай харагддаг болжээ. 

Дэлхийн хамгийн "ганган" бар Хадгалах

Хүний гар юу өгүүлдэг вэ? (Фото төсөл)

Ливаны гэрэл зурагчин Омар Реда Ази, Африкийн орнуудаар аялах явцдаа танилцсан хүмүүсийн алганы зургийг авч цуглуулан фото төсөл хийхээр шийджээ. Ингэхдээ тэрбээр өөр өөр овог аймгийн, өөр өөр ажил эрхэлдэг, төрөл бүрийн хүмүүсийг төлөөлөл болгон гарын алганых нь зургийг дарсан байна. Тэдний ажил мэргэжил, туулсан амьдралын ул мөр гарын алганд нь ямар шинж тэмдэг үлдээснийг хамтдаа сонирхоцгооё. 

Хүний гар юу өгүүлдэг вэ? (Фото төсөл) Хадгалах

Аавынхаа "шийрийг хатаасан" сэтгэл татам залуус

Ален Делон, Жуд Лоу гэх мэт алдарт жүжигчид нэг хэсэгтээ л бүсгүйчүүдийн зүрхийг эзэмдэж явсан. Тэднээс илүү сайхан залуу байхгүй мэт санагддаг байсан цаг саяхан. Гэтэл цаг хугацаа өнгөрөхийн хэрээр алдартнуудын маань хөвгүүд өсөж, эцгийнхээ халааг авахаар болжээ. Ингээд жүжигчин эцгийнхээ халааг авч буй сайхан залуустай танилцацгаая.

Аавынхаа "шийрийг хатаасан" сэтгэл татам залуус Хадгалах

Өндөр өсгийт өмсөх үед гардаг асуудлуудыг шийдэх бяцхан аргууд

Өндөр өсгийт өмсөх нь бие галбирыг цэгцтэй, урт хөлтэй, дэгжин харагдуулдаг учир бүсгүйчүүд бид өндөр өсгийт өмсөх дуртай байдаг. Гэхдээ тогтмол өндөр өсгийт өмсөх нь хөлд маш их ачаалал өгч, орой гэхэд хөлөө мэдрэхгүй болтлоо ядарсан байдаг. Тэгвэл энэ асуудлыг хялбархан шийдвэрлэх аргаас танд хүргэе.

Өндөр өсгийт өмсөх үед гардаг асуудлуудыг шийдэх бяцхан аргууд Хадгалах

Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан Голомт банк Дижитал хуримтлалын бүтээгдэхүүнээ танилцууллаа

Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан Монголбанк, Монголын банкны холбоо, Германы Хөгжлийн хамтын ажиллагааны Шпаркассе банк болон Монголын арилжааны банкууд хамтран жил бүр зохион байгуулдаг арга хэмжээ 10 дугаар сарын 31-ний өдөр Хүүхдийн ордны үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан Голомт банк Дижитал хуримтлалын бүтээгдэхүүнээ танилцууллаа Хадгалах