Австралийн гоёл чимэглэл, аксессуарууд үйлдвэрлэдэг Mimco брэндийн шилдэг бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Хадгалах
Тэрээр Италийн алдарт дизайнер Roberto Cavalli-ын бүтээсэн C&A брэндийн коллекцийг өмсөж танилцуулсан байна. Иринагийн зургийг фэшн гэрэл зурагчин Жампаоло Сгура (Giampaolo Sgura) авчээ.
Хадгалах
United Nude нь бүсгүйчүүдийн чухал хэрэглээ болох өндөр өсгийтийг үйлдвэрлэдэг Лондонгийн нэгэн компани бөгөөд өвөрмөц хэв маягтай гутал үйлдвэрлэдгээрээ алдартай. Харин энэ удаад тэд Zaha Hadid Architects компанитай хамтран “Nova Shoes” гутлыг бүтээсэн байна. Хэзээ нэгэн цагт ийм гутал өмсөх үе ирэх болов уу.
Хадгалах
Дэлхийд эчнээ танил болсон, нүүрээрээ битүү шивээстэй Рик Женест (Rick Genest) нь HYPEBEAST-т зориулан “Restless East” нэртэй зураг авалтанд оролцжээ. Рик хятадын аман зохиолын муу ёрын баатар Жангшийн дүрд тоглосон байна. Цус сорогч ч юм уу, зомби ч юм уу энэ амьтан нь хүнийг алж тэдний “ки” энерги буюу амьдралын хүчийг өөртөө шингээж авдаг байна.
Хадгалах
Загварын ертөнц үнэхээр олон талтай бас урьдчилан тааварлахын аргагүй нууцлаг хэрнээ хамгийн ил тод. Одоо ч загварын ертөнцийн ямар ч гаж бүтээл олныг алмайруулахаасаа өнгөрч дээ. Гэсэн ч зарим дизайнерууд үзэгчдийн нүдийг бүлтийлгэж, заримдаа толгойг нь гашилгамаар хувцас бүтээж, тайзыг алмайруулж дөнгөөд л байгаа юм даа. Ингээд та бүхэнд эрэгтэй загвар өмсөгчдийн толилуулсан хамгийн хачирхалтай өмсгөлүүдийг толилуулж байна.
Хадгалах
Хэзээд үзэсгэлэн төгөлдөр байх Францын жүжигчин, дуучин, фотомодель Ванесса Паради (Vanessa Paradis) нь “Madame Figaro”-ийн зураг авалтанд зориулж, Эллен фон Унверт (Ellen Von Unwerth)-тэй хамтран ажиллаа. Ванесса 1989 онд Жана-Клорида- Бриссогийн нэгэн киноны гол дүрийг бүтээж байсан бөгөөд хэтэрхий эротик дүрд тоглож, өөрийн бие галбир үзэсгэлэн төгс байдлыг харуулсан нь Францын ихэнхи эмэгтэйчүүдийн уур, атаархлыг төрүүлж байсан гэдэг. Тэрээр Шанель брэндтэй хамтран ажиллах болсноор фотомодель болох гараа нь эхэлсэн байна. Ингээд Ванессагийн шинэхэн зураг авалтыг сонирхоцгооё.
Хадгалах
Хэллоуны үдэшлэгийн үеэр хүн бүр л өөрийн гэсэн өвөрмөц дүрийг бүтээж, аймшгийн баяраар өөрсдийгөө гоёдог. Харин одоо та бүхэнд толилуулах гэж буй эдгээр хувцаснууд нь эрчүүдийг нэлээд секси бас аймшигтай харагдуулах гэнэ. Жишээлбэл, цус биш харин өөр нэг зүйл сорж буй эмэгтэй, биеийнхээ эмзэг хэсэгт газар хагалагч машинтай гэх мэт маш олон хэлбэр хэв маягтай байх болно. Хэрвээ та эрүүл саруул ухаантай л бол хэзээ ч эдгээр хувцаснуудыг битгий өмсөөрэй.
Хадгалах
Оросын алдарт модель, гоо үзэсгэлэнгийн хатан хаан Ирина Шейк (Irina Shayk) саяхан нэгэн компаний дотуур хувцас болон усны хувцасыг танилцуулсан байна. Тэрээр би ч гэсэн сайхан өгзөгтэй гэсэн шиг бараг л нүцгэн шахуу биеэ харуулсан байна. Түүний цогц сайхан биетэйг хүн бүр мэддэг болсон. Энэ үйлдэл нь найз залуугийнх нь нэр холбогдсон Бразил бүсгүйд барьж буй бэлэг болов уу.
Хадгалах
Алдарт дуучид, жүжигчид, улс төрчид орлогынхоо сая сая долларыг юунд зарцуулдаг юм бол? Гэхдээ баян хэдий ч заавал хамгийн сайн, өөрийн хүссэнээ хэрэглэх боломж төдийлөн гардаггүй байна. Сая төгрөгий үнэтэй цаг худалдан авчихаад байж байтал маргааш нь таны өрсөлдөгч хоёр сая төгрөгний үнэтэй цаг худалдаад авчихсан байх ч магадлалтай. Ингээд алдарт одууд ямар цагийг өөрийн өдөр тутмын хэрэглээ болгодог талаар харж сонирхоцгооё.
Хадгалах
"Miss Bumbum" буюу Бразилд жил бүр болдог 2013 оны хамгийн сайхан өгзөгтэй бүсгүй шалгаруулах тэмцээний хагас финалд үлдсэн бүсгүйчүүдийг танилцуулж байна. Уг тэмцээний эцсийн шатны шалгаруулалт 11-р сарын 15-нд Сан-Паулуд болох юм байна. Бразил орон бол Дэлхийн хамгийн сайхан өгзөгтэй бүсгүйчүүдээрээ алдартай гэдгийг бид мэдэх билээ.
Хадгалах
22 настай Тереза Мэри Вэйл (Theresa Mary Vale) бол «Америкийн мисс» тэмцээний шивээстэй анхны оролцогч бөгөөд үүнээс гадна тэрээр 17 наснаасаа армид алба хааж байгаа билээ. Бүсгүй биеэн дээрээ хэд хэдэн шивээстэй. Түүнийгээ ч үзүүлэхээс ичдэггүй байна.
Хадгалах