ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Пиджакны хамгийн доод товчийг яагаад сул тавих ёстой байдаг вэ?

Пиджакны хамгийн доод талын товчийг товчлохгүй байх нь классик жентельмен залуугийн шинж гэнэ. Гэхдээ яагаад эрчүүд пиджакныхаа доод талын товчийг товчилдоггүй юм бол? Энэхүү уламжлал хаанаас гаралтай юм бол? Энэ талаар мэдээллийг бид танд хүргэе

Пиджакны хамгийн доод товчийг яагаад сул тавих ёстой байдаг вэ? Хадгалах

"Prada"-ийнхан шоундаа монгол дээлний загварыг ашиглажээ

2017 онд дэлхийн шилдэг загварын бренд “Prada” намар-өвлийн нэгэн өвөрмөц коллекц танилцуулсан. Миланы загварын долоо хоногийн үеэр загвар өмсөгчид Монгол үндэсний хувцас болох дээлний загвараас санаа авч хийсэн сонирхолтой хувцсыг өмсөн тайзнаа алхсан юм. Тус коллекцыг загвар зохион бүтээгч  Кристофер Раебурн гаргасан бөгөөд тэрээр Монгол дээлнээс санаа авснаа нуугаагүй аж. Тэрээр уг шинэлэг коллекцоо гаргахын тулд Монголд 2 удаа зочилсон байна. 

"Prada"-ийнхан шоундаа монгол дээлний загварыг ашиглажээ Хадгалах

Загварын ертөнцөд юу тохиолдоо вэ? (30 фото)

"Haute Couture" буюу өндөр зэрэглэлийн загварын фэнүүдийг хоёр ангилж болдог. Нэг хэсэг нь хувцас загвар жирийн хэрэглэгчдэд илүү ойр байх ёстой гэж үздэг бол нөгөө хэсэг нь загварын тайзан дээр юу ч үзүүлсэн хамаагүй, бүхий л зүйл бол урлаг гэсэн бодолтой байдаг. Ингээд загвар зохион бүтээгчид арай л хэтрүүлсэн мэт сэтгэгдэл төрүүлэх галзуу хувцас загваруудыг хүргэж байна.

Загварын ертөнцөд юу тохиолдоо вэ? (30 фото) Хадгалах

Бидний хэрэглэдэг "орос одяль" загварын хувцас болжээ

Зөвлөлтийн үед түгээмэл хэрэглэгддэг байсан хээтэй, ноосон бүтээлгийг бараг  хүн бүр мэдэх байх. Гэхдээ тэд тийм ч зөөлхөн биш, бараг л нөмөрч унтах зүйл олдохгүй бол хэрэглэх эсвэл ороо бүтээхэд ашигладаг байсан. Хачирхалтай нь, домогт одяль маань загварын ертөнцөд хүч үзэхээр болжээ. Ингээд загвар зохион бүтээгч Марит Илисоны шинэ коллекцтой танилцацгаая. 

Бидний хэрэглэдэг "орос одяль" загварын хувцас болжээ Хадгалах

Миссийн тэмцээний хөшигний ард...

Гэрэл зурагчин Женн Аккерман болон Тим Грубер нар "Ертөнцийн мисс", "Америкийн мисс" тэмцээнүүдийн хөшигний ард яг юу болдгийг бодитоор харуулах зорилготой гэрэл зургийн төслийг эхлүүлжээ. Гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүд нь эрт үеэс Барууны орнуудын бэлгэ тэмдэг байсаар ирсэн боловч зарим хүмүүс үүнийг хиймэл охидын утгагүй хийрхэл гэж үзэх нь ч бий. Ингээд миссүүдийн үнэн төрхийг харуулах сонирхолтой зургуудыг хамтдаа сонирхоцгооё.

Миссийн тэмцээний хөшигний ард... Хадгалах

“Silkroad Fashion Week 2019” Макао хотноо амжилттай болж өнгөрчээ

Энэ оны 11 сарын 10 өдөр Торгоны зам загварын долоо хоног буюу “SILK ROAD FASHION WEEK” 2019 шоу БНХАУ-ын Макао хотноо “Studio City Macau”-ын нүсэр тайзан дээр хаалтаа хийлээ. Тус шоуны хүрээнд зохион байгуулагддаг хувцас загвар урлаачдын “GOLDEN-LEI” шагнал гардуулах ёслол болж Макао болон Дэлхийн өнцөг булан бүрийн салбарын хүндэт зочид оролцож танхим дүүрч одод гялалзсан үдшийг үдэв.

“Silkroad Fashion Week 2019” Макао хотноо амжилттай болж өнгөрчээ Хадгалах

Өвлийн хувцаслалтдаа дараах "алдаа"-г битгий гаргаарай

-30 градуст загварлаг харагдана гэдэг маш хэцүү. Гэхдээ та загварын мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагаж чадвал ямар ч үед сайхан харагдаж чадах юм шүү. Ингээд та бүхэнд өвлийн улиралд хэрхэн хувцаслах талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Өвлийн хувцаслалтдаа дараах "алдаа"-г битгий гаргаарай Хадгалах

Хэв маягаа өөрчилж, илүү дэгжин харагдах "бяцхан залиуд"

Дэгжин хувцасладаг хүмүүс гайхалтай харагддагаас гадна бусдаас илүү амжилтад хүрэх магадлал өндөр байдаг аж. Мэдээж дэгжин хувцаслана гэдэг сайхан хувцасладаг хүмүүсийг дуурайхыг хэлэхгүй. Харин хувцас өмсөхдөө зарим нэг жижиг зүйлс дээр анхаараад цэвэрхэн, цэмбэгэр харагдахад хангалттай. Энэ үүднээс та бүхэнд хэрхэн одоо байгаагаасаа илүү дэгжин хувцаслах талаар хүргэж байна.

Хэв маягаа өөрчилж, илүү дэгжин харагдах "бяцхан залиуд" Хадгалах

“Silkroad Fashion Week 2019” шоунд энэ жил оролцох моделиуд

БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд “Торгоны замын олон улсын загварын 7 хоног” (Silkroad Fashion Week) нь 2017 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн. Ингээд тун удахгүй буюу 11-р сарын 6-10ны хооронд Макао хотноо зохион байгуулагдах “Silkroad Fashion Week 2019” шоунд оролцох моделиудыг танилцуулж байна. Эдгээр моделиуд нь мөн “Азийн олон улсын супер модель” тэмцээнд оролцох юм.

“Silkroad Fashion Week 2019” шоунд энэ жил оролцох моделиуд Хадгалах

Реппер Rokit Bay-ийн шинэ хэв маягийг тодорхойлсон нууцлаг бүсгүй хэн бэ?

Өнгөрсөн 7 хоногт цахим орчныг нэлээд шуугиулсан өвөрмөц видео болон фото зургуудыг та ч гэсэн харсан байх. Тэгвэл уран бүтээлээсээ өөрөөр хэр барагтай бол олны өмнө гардаггүй реппер Rokit Bay-ийг тэс өөр дүр төрхөөр харуулж чадсан тэдгээр зургууд дээрх нэгэн нууцлаг бүсгүй хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж буй юм. Та түүнийг хэн гэж бодож байна вэ? Магадгүй түүний эхнэр нь юм болов уу?

Реппер Rokit Bay-ийн шинэ хэв маягийг тодорхойлсон нууцлаг бүсгүй хэн бэ? Хадгалах