Бал сарынхаа үеэр 6 удаа үхээд сэхсэн англи эр

2013-08-31, 18:12
24,422
Андрю Бриттон (Andrew Britton) бал сарынхаа үеэр биеэ муудахаар нь хуримын дараагийн шарталт гэж бодсон байна. Гэвч хэдэн өдрийн дараа тэрээр маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт түүний зүрх 6 удаа зогссон байна.
Бал сарынхаа үеэр 6 удаа үхээд сэхсэн англи эр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өнгөрсөн жилийн 11 сард 33 настай Бриттон эхнэр Лорены хамт Мальдивыд ирээд цаг бололгүй ухаан алдан унажээ. Усанд сэлэгч, сквош тоглогч залуу эхлээд энэ байдлыг удаан ниссэн болон шарталтын үр дагавар гэж үзсэн боловч түүний байдал маш түргэн муудсан байна.

www.caak.mn

Хэдхэн өдрийн дотор тэрээр 12 кг турсан бөгөөд Тайландын Бангкок дахь эмнэлэгт түүнийг шилжүүлж аппарат залгасан байна.

“Ухаан ороод би маш их тавгүй байдалд орсон.”- хэмээн Андрю хэлжээ. Үзэг цаас руу заагаад тэрээр “Би үхэж байгаа юм уу?” гэж бичсэн байна. Хожим нь тэр зүрх нь Мальдивыд 5 удаа, зургаа дахь нь хэдэн өдрийн дараа зогссон болохыг мэджээ.

www.caak.mn

Анх түүний биеийг муудахад, эхнэр нь эмч дуудаж, улмаар эмч үзээд түүнд шингэн хийсэн байна. Дараагийн өдөр тэд завинд суун ойролцоох эмнэлэг рүү явж очиход эмч нар тэдэнд Андрюгийн зүрхний цохилт минутанд 200 удаа цохиж байна гэж мэдэгдэн тэднийг хүнд цохилтонд оруулсан байна. Эмч нар тайвшруулах тариа хийсний дараа залууд дефибрилляци хийхэд хүрчээ.

“Бүх зүйл гэнэт болсон. Үнэхээр аймаар байсан. Би байнга л утсаар гэр бүлийнхэн болон найзуудтайгаа харьцаж байв. Тэд надад сэтгэл санааны дэмжлэг өгч байлаа. Тэдэнгүйгээр би энэ бүгдийг давж гарч чадахгүй байх байсан.”- хэмээн түүний эхнэр ярьжээ.

Эмч нар Андрю болон түүний эхнэрт хэрвээ 24 цагийн дотор Бангкок дахь зүрх судасны төвд аваачихгүй бол тэр үхнэ гэж урьдчилан сануулж байв. Азаар түүнийг түргэний эмнэлэгийн онгоцоор тийш нь хүргэсэн бөгөөд тэнд залуу хоёр долоо хоног хэвтжээ. Эмч нар залууг миакордит /зүрхний булчингийн гэмтэл/ хэмээх өвчин туссан байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

www.caak.mn

Вирусыг устгахын тулд эмч нарын хэрэглэж байсан эмнээс болж түүний бусад эрхтнүүд бас ажиллахаа больсон байна. Түүний бөөр ажиллахаа болиход эмнэлэгийн ажилтнууд биенээс нь 11 литр шингэн авчээ. Гэвч хэдэн долоо хоногийн дараа Андрюгийн биеийн байдал тогтворжиж, түүнийг Лондонгийн баруун хойно байдаг Harefield эмнэлэгт авчирсан байна.

Англид залуу эрийн зүрхэнд 8 цаг хагалгаа хийж, түүний зүрхний зүүн ховдолд цусыг сорон зүрх рүү явуулдаг төхөөрөмж бэхлэжээ.

www.caak.mn

Одоогоор залуугийн бие гайгүй хэвийн байдалтай, зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийхийг хүлээн эмнэлэгт байгаа ажээ.

Миокардит нь вирусны халдварын улмаас үүсч, улмаар зүрхийг үрэвсүүлж гэмтээдэг байна. Ихэнхи тохиолдолд долоо хоногийн турш болдог ч заримдаа зүрхэн дэх үрэвсэл удаан үргэлжилдэг ажээ. Цээж өвдөх, чичрэх, зүрхний цохилт тогтворгүй болох, амьсгаа давхцах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Миокардит ханиад, амьсгалын замын өвчнүүд, чихний үрэвсэл зэрэг бактер, вирусны халдварын дараах хүндрэлийн улмаас үүсч болно.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()