ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

Загварын ертөнцийн шинэ үе

Парисын загварын долоо хоногт уригдан ирсэн улс орнуудын шинэ моделиудыг та бүхэндээ танилцуулж байна. Дэлхийн загварын ертөнцөд шинэ давалгаа бий болжээ.
Загварын ертөнцийн шинэ үе Хадгалах

Үзэсгэлэнтэй модель

Та бүхэндээ Америкийн залуу модель Эмили Дидонато (Emily Didonato) -г танилцуулж байна. Тэрээр “Vogue Spain” сэтгүүлийн 10-р сарын дугаарыг чимжээ.
Үзэсгэлэнтэй модель Хадгалах

Францийн залуу модель

Та бүхэндээ “French Revue de Modes” сэтгүүлийн нүүрийг чимсэн 23 настай модель Анаис Мали (Anais Mali)-гийн цөөн хэдэн зургуудыг үзүүлж байна. Түүний дайчин дүр төрхийг, гэрэл зурагчин Уривальдо Лопес (Urivaldo Lopes) хальсанд буулгасан байна.
Францийн залуу модель Хадгалах

Дэвид Бэкхэм рекламны ертөнцөд үнэ цэнэтэй хэвээр байна

Английн алдарт хөл бөмбөгчин Дэвид Бэкхэм (David Beckham) "AnOther" брэндийн эрэгтэй хувцаснуудыг танилцуулах сурталчилгаанд уригджээ. Түүний энэ хар цагаан зургийг Коллье Шорр (Collier Schorr) авчээ.
Дэвид Бэкхэм рекламны ертөнцөд үнэ цэнэтэй хэвээр байна Хадгалах

Тэд яг л эгч дүүс мэт...

Дэлхийд хамгийн өндрөөр үнэлэгддэг 80-аад оны алдарт моделуудын нэг болох Ясмин Ле Бон (Yasmin Le Bon) одоо 49 настай. Харин түүний охин модель Эмбер Ле Бон 25 настай. Тэд саяхан Миланд болсон загварын долоо хоногийн үеэр “amfAR” сангийн зочноор уригдан оролцсон байна. Ийнхүү тэд яг л эгч дүүс мэт харагдаж байлаа.
Тэд яг л эгч дүүс мэт... Хадгалах

Миланы загварын долоо хоногт уригдан ирсэн моделиуд

Жил бүрийн өдийд зохион байгуулагддаг "Milan Fashion Week" буюу Италийн Милан загварын долоо хоногт уригдан ирсэн шинэ залуу моделиудыг танилцуулж байна. Эдгээр моделиуд, загварын ертөнцөд шинэ давалгаа болон орж ирж байгаа билээ. Танд аль нь илүү таалагдаж байна?...
Миланы загварын долоо хоногт уригдан ирсэн моделиуд Хадгалах

Эмэгтэй хүний гоо сайхан дотроосоо гэрэлтдэг

Германы нэгэн “Triumph” нэртэй дотуур хувцас үйлдвэрлэгч компани шинэ цуглуулгаа сурталчлахын тулд мэргэжлийн моделиудын оронд энгийн эмэгтэйчүүдийг урьсан байна.
Эмэгтэй хүний гоо сайхан дотроосоо гэрэлтдэг Хадгалах

Английн сайхан залуу

Английн супермодель Дэвид Ганди (David Gandy) нь “Esquire Singapore” сэтгүүлийн 9-р сарын дугаарыг чимсэн байна. Түүний баатарлаг төрхийг гэрэл зургачин Томо Брейц (Tomo Brejc) авчээ.
Английн сайхан залуу Хадгалах

83 настай супермодель олныг бишрүүлсээр явна

Америкийн алдарт модель, жүжигчин Кармен Делль'Орефайс (Carmen Dell'Orefice) одоо 83 настай бөгөөд өөрийн гоо үзэсгэлэнгээр олныг бишрүүлсээр байгаа. Тэрээр Лондон дахь Виктория болон Альбертын музейд болсон алдарт гэрэл зурагчин Хорстын үзэсгэлэнгийн хүндэт зочноор уригджээ.
83 настай супермодель олныг бишрүүлсээр явна Хадгалах

Шинэ загварын оймс, триконууд

Энгийн оймс, трико, урт оймс өмсөх нь уйтгартай санагдаж байна уу? Тэгвэл охид, бүсгүйчүүдэд зориулсан сонирхолтой, өвөрмөц оймс, триконуудыг дизайнерууд бүтээсэн байна. Залуу охидод илүү зохимжтой харагдах болов уу.
Шинэ загварын оймс, триконууд Хадгалах

1980-аад оны моделиуд ямар байсан бэ?

80-аад оны үед, гэрэл зурагчин Брайди Мак (Bridie Mac)-ийн авсан загварын түүхэн зургуудыг үзэхийг санал болгож байна. Тэрээр XX зууны сүүл үеэр гоо сайхны стандарт хэрхэн өөрчлөгдөж буйг гайхалтай харуулсан юм. Магадгүй, одоогийн үетэй харьцуулахад илүү амьдралд ойр байсан юм шиг санагдлаа.
1980-аад оны моделиуд ямар байсан бэ? Хадгалах