Бид энэ удаад та бүхэндээ эмэгтэй хүн бүрийн шүүгээнд байх ёстой 10 төрлийн гутлыг танилцуулж байна. Ямар ч үед өмсөхөд тохиромжтойгоос гадна, эмэгтэйлэг дэгжин төрхийг бүрдүүлэх гуталнууд багтсан байна. Харин танд эдгээрээс аль нь байгаа вэ?
Хадгалах
Америкийн "LGBT" буюу ижил хүйстэн, трансжендер хүмүүсийг дэмжих нийгэмлэгээс эдгээр загваруудыг Парисын загварын долоо хоногийн үеэр олон нийтэд танилцуулсан байна. Энэхүү нийгэмлэг нь нийгмийн цөөнх гэгддэг ижил хүйстэн хүмүүсийг хамгаалах, дэмжих үйл ажиллагаа явуулдаг. Тэдний зохион бүтээсэн энэхүү загварын коллекц нь маш өвөрмөц, содон өнгө төрхтэй ажээ.
Хадгалах
Хэдхэн хоногийн өмнө Нью-Йорк хотноо болж өнгөрсөн "Victoria's Secret-2015" шоу энэ жил 20 жилийн ойтойгоо золгож байгаа юм. Нийт 47 модель тайзнаа алхасны 10 нь шинэ моделиуд байлаа. Мөн шоуны үеэр дуучин Ellie Goulding, Selena Gomez, "The Weekend" нар хүрэлцэн ирж, ая дуугаа өргөсөн юм. Загварын ертөнцөд нэгэнт хөлөө олсон энэхүү шоуны тайзны ард маш олон хүний хүч хөдөлмөр, хамтын зүтгэл, яаруу сандруу ч үзэгчдийг байлдан дагуулахаар зэхэж буй сахиусан тэнгэрүүд хаа сайгүй зөрөлдөнө. Ингээд та бүхэнд "Victoria's Secret"-ийн шоуны тайзны ард юу болдог талаар сонирхолтой фото мэдээллийг хүргэж байна.
Хадгалах
Үзэсгэлэнтэй байна гэдэг өнөө цагт баян байхын нэр болжээ. Хөөрхөн царай, гуалиг биеэрээ олны анхаарлыг татаж, хувцсыг амилуулна гэдэг ч хэн хүний хийж чадахаар ажил биш, маш онцгой ур чадвар ч гэж хэлж болно. Тэд нэг загварын шоуны үеэр тайзан дээр алхаж, ганцхан зар сурталчилгаанд тоглоод л сая сая доллар олдог байна. Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй загвар өмсөгчдийг 2014-2015 оны орлогын мэдээллээс нь үндэслэн танилцуулж байна.
Хадгалах
"Victoria's Secret" бол загварын ертөнцийн хамгийн чадварлаг, хамгийн дур булаам моделиудыг шалгаруулан авдаг, чансаа өндөртэй компани бөгөөд эдгээр моделиуд ч дэлхий дахинаа сахиусан тэнгэрүүд хэмээн аль хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Жил болгоны шоун дээр үзэгчдийг гайхшруулсан ямар нэгэн өвөрмөц гэнэтийн бэлэг байдаг. Харин энэ жилийн гол онцлог нь шинэхэн сахиусан тэнгэрүүд болох Kendall Jenner, Gigi Hadid нар шоунд оролцож байгаагаа явдал юм. Ингээд энэ оны "Victoria's Secret" загварын шоуны үеэрх хамгийн сонирхолтой загваруудыг хамтдаа харцгаая.
Хадгалах
Энэ жилийн 12-р сарын 8-ны өдөр “Викториа Секрет”-ийн 2015 оны шоу дэлхий даяар цацагдана. Тэд шоугаа цацахаас олон сарын өмнө шинэ моделиудаа сонгон шалгаруулж, тэднийг маш эртнээс бэлтгэж эхэлдэг байна. Дэлхий нийтэд хүлээлт үүсгэдэг энэхүү гайхалтай нүсэр шоуг зохиохын тулд арын албанд маш олон хүний бүрэлдэхүүнтэй алба ажилладаг нь тодорхой.
Хадгалах
“Miss International 2015” сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн энэ жил 55 дахь удаагаа Японы нийслэл Токио хотын “Grand Prince Hotel”-д амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ. Нийт 70 гаруй орны төлөөлөл болон ирсэн үзэсгэлэнт бүсгүйчүүдийг өд сөд, хуяг дуулга, өвөрмөц загвар бүхий багт наадмын хувцастайгаар нь шүүн, шилдэг нэг миссийг шалгаруулсан байна. Мэдээж шүүгчдийн хувьд энэ олон үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээс нэгийг нь сонгоно гэдэг үнэхээр хүнд байсан нь тодорхой.
Хадгалах
Энэ жилийн "Victoria's Secret" шоуны тайзан дээр алхах шинэхэн моделиор өдгөө 20-хон настай Gigi Hadid сонгогджээ. Тэрээр Ким Кардашьяаны дүү Кэндал Женнерийн сайн найз гэдгээрээ олонд танигдсан билээ. Ингээд та бүхэндээ цоо шинэ сахиусан тэнгэрийн зургуудаас хүргэж байна.
Хадгалах
Үргэлж л олны анхаарлыг татсан хувцсаараа цахим ертөнцийг шуугиулдаг 31 настай Micaela Shaefer-ийг мэдэхгүй хүн цөөхөн болов уу. Бид та бүхэндээ түүний ээлжит тэнэглэлийг хүргэж байна.
Хадгалах
Сара Макдэниэл (Sarah McDaniel) хэмээх 20 настай Америк бүсгүй бусад загвар өмсөгч моделиудын ижил өндөр гуалиг эсвэл үзэсгэлэнтэй биш энгийн л нэгэн. Харин түүнийг алдарт хүргэсэн гол шалтгаан нь үнэхээр итгэмээргүй ажээ.
Хадгалах