ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

Ирина Шейкийн олонд дэлгэгдээгүй ховор зургууд

Оросын супермодель, загвар өмсөгч Ирина Шейк бол гоо үзэсгэлэн, даруу төлөв зан, гайхалтай чадвараараа алдаршсан дэлхийн хэмжээний бүсгүй билээ. Өдгөө 30 настай түүнд энэ их алдар хүнд, амжилтын амт гэнэт ирчихсэнгүй, бага байхдаа загварын хүн болно гэж мөрөөдөхөөс л цаашгүй байсан гэдэг.

Ирина Шейкийн олонд дэлгэгдээгүй ховор зургууд Хадгалах

Япон залуусын гудамжны стиль

Японы гэх бүх тодотголтой бүхий л зүйлс маш хачирхалтай, өвөрмөц байсаар ирсэн. Тэр ч утгаараа хүмүүс нь үнэхээр л харь гарагаас ирээ юу гэлтэй хачин аягладаг. Ингээд та бүхэндээ “street style” буюу Японы залуусын гудамжны гаж гэмээр өвөрмөц хувцаслалтыг танилцуулж байна.

Япон залуусын гудамжны стиль Хадгалах

Лондонгийн нүцгэн жагсаал

Өнгөрсөн баасан гарагт буюу 2-р сарын 19-ний өдөр Лондон хотноо болсон “Загварын долоо хоног”-ийн эхний өдрийн шоуны үеэр “PETA” буюу “Амьтанд энэрэнгүй хандахын төлөөх нийгэмлэг” хэсэг гишүүд хагас нүцгэн ирж, эсэргүүцлээ илэрхийллээ. Учир нь зөвхөн энэ шоу л гэхэд загваруудынх нь 80% нь амьтны үсээр хийсэн хувцаснуудаас бүтэж байгаа юм. Тэр дунд 160 жилийн түүхтэй Английн алдарт “Burberry”, “J.W.Anderson” зэрэг брэндүүд багтаж байна.

Лондонгийн нүцгэн жагсаал Хадгалах

Канье Вэстийн модель болсон дүрвэгч бүсгүй

Македони, Албани, Серби зэрэг улсуудтай хил залгаа (хуучин Сербийн харьяа, 2008 онд тусгаар тогтнолоо зарласан) Косово улсын иргэн Хафиа Мира (Hafiia Mira) бүсгүй хэдий дайн дажин, үймээн самуун, алаан хядаан ихтэй газар өссөн ч, өөрийн амьдралыг эрс өөрчлөхөөр АНУ-д дүрвэн ирсэн байна. Косово улсын нийгмийн байдал эмх замбараагүй, төдийлөн тогтвортой биш, ард түмнийх нь амьдрал өлмөн зэлмүүн байдаг аж.

Канье Вэстийн модель болсон дүрвэгч бүсгүй Хадгалах

Кембрижийн их сургуулийн оюутнуудын дэггүйтэл

Мэргэжлийн загвар өмсөгчдөөс дутахааргүй чадварлаг 18-25 насны Кембиджийн их сургуулийн оюутнууд Лондонгийн загварын тайзыг чимжээ. Тэд Английн загвар зохион бүтээгч Аманда Уэйкли (Amanda Wakeley)-ийн удирдлаган дор өөрсдийн загварыг ийнхүү амилуулсан байна. Мэргэжлийн бус оюутнууд гэхэд мундаг байгаа биз?

Кембрижийн их сургуулийн оюутнуудын дэггүйтэл Хадгалах

Канье Вестийн загварын шоу сүр дуулиантай болж өнгөрлөө

Америкийн алдарт реппер, реалити шоуны од Ким Кардашьяны нөхөр Канье Вест (Kanye West) саяхан өөрийн нэрийн “Yeezy” брэндээ гаргаж, загварын шоугаа хүртэл хийсэн байна. Уг шоу нь "Yeezy" брэндийн гурав дахь "тайлан" бөгөөд өмнөхүүдээсээ ялгарах гол онцлог нь бүрэн хэмжээний тоглолтын шинж чанартай, зочид гийчид ихтэй байсан ажээ.

Канье Вестийн загварын шоу сүр дуулиантай болж өнгөрлөө Хадгалах

“Victoria's Secret”-ийн нүүр царайгаар махлаг модель тодорчээ

25 настай Английн “Plus-size” модель Искра Лауренс (Iskra Lawrence) өмнө нь хэд хэдэн загварын агентлагийн үндсэн модель байсан бөгөөд өөрийн том тааз, гуянаасаа болоод стандарт галбиргүй хэмээн гологдож, агентлагуудаасаа хасагджээ. Тэр ч бүү хэл “Victoria’s Secret”-ийн сонгон шалгаруулалтанд ороод тэнцээгүй байна. Харин Америкийн дотуур хувцасны брэнд болох “Aerie” компани түүний гоо сайхныг үнэлэн, өөрийн нүүр царай болгохоор шийджээ.

“Victoria's Secret”-ийн нүүр царайгаар махлаг модель тодорчээ Хадгалах

Азтай охин

Эрчүүдэд зориулсан “Playboy” сэтгүүл үүссэн цагаасаа эхлэн, 60 жилийн турш үргэлж нүцгэн бүсгүйчүүдийн зургийг нүүрэндээ нийтэлж, олны нүдийг хужирладаг байлаа. Гэтэл энэ жилээс эхэлж сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зураг тавихгүй гэдгээ албан ёсоор зарласан билээ.
Азтай охин Хадгалах

85 настай өвгөн олныг шуугиулж байна

Зөвхөн залуу хүмүүсийг л загварлаг дэгжин хувцасладаг гэх бодол бидэнд нь бүр дасал болжээ. Гэхдээ энэ өвөөг хараад таны бодол бүр мөсөн өөрчлөгдөх болно. Хятадын Сяамэнь мужийн иргэн өдгөө 85 настай Жессе (Жинхэнэ нэр нь Сяо Еэ Жеэ Ши) хэмээх эр ач хүүгийнхээ санаачилгаар энгийн нэгэн фермийн ажилтнаас ийнхүү их хотын дэгжин залуу болон хувирчээ.
85 настай өвгөн олныг шуугиулж байна Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн үнэтэй пүүзнүүд

Загварлаг, биед эвтэйхэн, тансаг пүүзэнд дургүй хүн байхгүй бизээ. Ялангуяа эрчүүд. Тэр ч утгаараа би та бүхэндээ бидний өдөр тутмын хувцаслалтын салшгүй нэг хэсэг болсон алдартай компаниудын хамгийн тансаг, хамгийн өндөр үнэтэй пүүзнүүдийг ийнхүү танилцуулах гэж байна.

Бүх цаг үеийн хамгийн үнэтэй пүүзнүүд Хадгалах

Эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг хамгийн том алдаанууд

Мэдээж эр хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхийг бүрдүүлэн, бүсгүйчүүдэд сайхан харагдахыг хүсдэг. Гэхдээ зарим үед хэтрүүлчих гээд байдаг талтай. Жишээ нь биеийнхээ булчинг гайхуулж дур булаам харагдах гээд хэтэрхий бариу футболк өмсөх гэх мэт. Хүмүүсийн иймэрхүү бодол заримдаа нүдээ олох үе байх ч, харин ч эсрэгээрээ утгагүй харагдуулах үе бишгүй олон. Ингээд эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг хамгийн түгээмэл алдаануудыг сонирхуулахын зэрэгцээ, энэ талаарх бяцхан зөвлөгөөг хүргэе хэмээн бодлоо. 

Эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг хамгийн том алдаанууд Хадгалах