ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ өвөл моодонд орох хувцаслалтууд

Төд удалгүй өвлийн улирал айлчлан ирж, хорвоо дэлхий цасаар хучигдан байгальд бас нэгэн өнгө нэмэгдэх гэж байгаа билээ. Харин үзэсгэлэнт өвлийн улирал харагдаж байгаагаасаа хүйтэн учир хүн бүр дулаан хувцаслах шаардлагатай. Гэвч мэдээж, дулаахан байхын хажуугаар загварлаг байхаа мартаж болохгүй. Тэгвэл бид танд энэ өвөл хэрхэн загварлаг харагдах талаарх зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ...

Энэ өвөл моодонд орох хувцаслалтууд Хадгалах

Хэзээ ч моодноос гарахгүй загварлаг хувцаснууд

Хувцасны загвар гэдэг маш нарийн зүйл бөгөөд улирал бүр солигдож байдаг билээ. Тиймээс бүхий  л загвар зохион бүтээгчдийн өлгүүр дээр шинэ загварууд өлгөөтэй байдаг юм. Гэхдээ моод нь хэзээ ч гарахгүй хувцас гэж бас байдаг бөгөөд яг энэ төрлийн загварыг бид танд танилцуулъя. Хэрвээ танд эдгээр төрлийн хувцаснууд байгаа бол хаях гэж яарах хэрэггүй.

Хэзээ ч моодноос гарахгүй загварлаг хувцаснууд Хадгалах

Үзэсгэлэнтэй одууд шиг хэрхэн донжтой хувцаслаж сурах вэ?

Загварын ертөнцөд хэдийнээ өөрийн гэх байр суурийг бий болгосон Италийн алдарт загвар зохион бүтээгч Жоржио Армани хэлэхдээ "Загварлаг харагдахыг хүсч байвал, бусад руу харцаа бүү унага. Тэдний юу гэж бодож байгааг битгий тоо!" хэмээж байжээ. Нэг ёсондоо та бусдад таалагдах биш, өөртөө таалагдах хувцсыг өмсөж, стиль имижээ бүрдүүлэх хэрэгтэй гэсэн үг юм. Тэгвэл өнөөдөр бид танд загварын бэлэг тэмдэг болсон оддын стиль имижээ бүрдүүлж, сайхан харагдахад туслах үнэтэй зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

Үзэсгэлэнтэй одууд шиг хэрхэн донжтой хувцаслаж сурах вэ? Хадгалах

Шүүгээнд байгаа хувцсаараа хэрхэн ихэмсэг дүр төрхийг бүтээх вэ?

Эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд өмсдөггүй хэрнээ хаяж чаддаггүй, чамин загвартай хувцсууд байдаг. Эдгээрийгээ энэ намрын трэнд болгож, хувцаснуудтайгаа хэрхэн хсолуулах тухай загварын мэргэжилтнүүдийн зөвлөгөөг танд хүргэхээр бэлтгэлээ. Зарим хүмүүс гудамжаар алхаж явахдаа ч маш гайхалтай ихэмсэг харагддагийн нууцыг ч мөн задлах тул мэдээлэлдээ анхаарлаа хандуулна уу. 

Шүүгээнд байгаа хувцсаараа хэрхэн ихэмсэг дүр төрхийг бүтээх вэ? Хадгалах

Намрын улиралд хэрхэн загварлаг хэрнээ дулаахан хувцаслах вэ?

Намрын сэрүүн өдрүүд аль хэдийн эхэлжээ. Эдгээр өдрүүдэд өглөө, оройн цагаар илүү сэрүүсч, харин өдөр халуун нартай байдаг учир хувцсаа тохируулан өмсөхөд бага зэрэг бэрхшээлтэй байдаг. Тэгвэл ийм үед хэрхэн дулаан, загварлаг хувцаслаж болох талаар мэргэжлийн стилистүүдийн зөвлөгөөг танд хүргэхээр бэлтгэлээ. Доорх хувцаслалтуудыг өдөр тутамдаа, ажилдаа гээд хаана ч өмсөж болох учир мэдээд авахад илүүдэхгүй шүү. 

Намрын улиралд хэрхэн загварлаг хэрнээ дулаахан хувцаслах вэ? Хадгалах

Таны зүүсэн гоёл чимэглэл хямдхан харагддаг шалтгаан

Бүсгүйчүүд бид өөрийн хувцаслалтыг илүү загварлаг, чамин харагдуулахын тулд гоёл чимэглэлийн зүйлсийг ашиглах нь элбэг байдаг билээ. Гэтэл үнэн хэрэгтээ гоёл чимэглэлийг хувцаслалтдаа тохируулж чадаагүйгээс болоод хэчнээн үнэтэйг зүүсэн ч сайхан харагдахгүй бөгөөд харин ч эсрэгээрээ хямдхан, мэдрэмжгүй харагдах гэнэ. Ингээд гоёл чимэглэл зөв зүүх хэд хэдэн зөвлөгөөг танд хүргэе.

Таны зүүсэн гоёл чимэглэл хямдхан харагддаг шалтгаан Хадгалах

Хэрхэн Франц бүсгүйчүүд шиг сайхан хувцаслах вэ?

Франц бол загварын эх орон. Тиймдээ ч бүсгүйчүүдийнх нь хувцаслах хэв маяг нь давтагдашгүй өвөрмөц байж бусдаас дэгжин, хээнцэр харагдаж чаддаг. Харин тэдний ингэж харагддагийн нэг гол нууц бол бүх зүйлийн хэмжээ хязгаарыг төгс тааруулдаг загварын мэдрэмж нь юм. Ингээд уншигч та бүхэнд Франц бүсгүйчүүдийн дэгжин хувцаслалтын нууцаас хуваалцъя. 

Хэрхэн Франц бүсгүйчүүд шиг сайхан хувцаслах вэ? Хадгалах

Пиджакны хамгийн доод товчийг яагаад сул тавих ёстой байдаг вэ?

Пиджакны хамгийн доод талын товчийг товчлохгүй байх нь классик жентельмен залуугийн шинж гэнэ. Гэхдээ яагаад эрчүүд пиджакныхаа доод талын товчийг товчилдоггүй юм бол? Энэхүү уламжлал хаанаас гаралтай юм бол? Энэ талаар мэдээллийг бид танд хүргэе

Пиджакны хамгийн доод товчийг яагаад сул тавих ёстой байдаг вэ? Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн үнэтэй пүүзнүүд

Загварлаг, биед эвтэйхэн, тансаг пүүзэнд дургүй хүн байхгүй бизээ. Ялангуяа эрчүүд. Тэр ч утгаараа би та бүхэндээ бидний өдөр тутмын хувцаслалтын салшгүй нэг хэсэг болсон алдартай компаниудын хамгийн тансаг, хамгийн өндөр үнэтэй пүүзнүүдийг ийнхүү танилцуулах гэж байна.

Бүх цаг үеийн хамгийн үнэтэй пүүзнүүд Хадгалах

Махлаг бүсгүйчүүдийг дэгжин, туранхай харагдахад туслах хувцаслалтууд

Бид энэ удаагийн дугаараар махлаг бүсгүйчүүддээ зориулан, хувцсаа хэрхэн зөв сонгох тухай хэрэгтэй мэдээллийг хүргэх болно. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд бүсгүйчүүд, хэрхэн тарган харагдахгүйгээр дулаахан хувцаслахад толгойгоо гашилгадаг шүү дээ. Иймээс доорх зөвлөгөөг хэрэгжүүлэн, бусдаас дэгжин бас үзэсгэнтэй харагдаарай бүсгүйчүүдээ!

Махлаг бүсгүйчүүдийг дэгжин, туранхай харагдахад туслах хувцаслалтууд Хадгалах

“Victoria's Secret”-д шинээр нэмэгдсэн 15 моделийг танилцуулж байна

Жил бүр зохион байгуулдаг "Victoria’s Secret"-ийн шоуг дэлхий нийтээр догдлон хүлээж, халуухан бүсгүйчүүд болон тансаг дотуур хувцаснуудыг ажиглаж нүдээ баясгадаг. Тэгвэл та бүхэндээ 2017 оны "Victoria’s Secret" шоуны үеэр тайзнаа алхсан залуухан, халуухан цоо шинэ загвар өмсөгчдийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ жилийн шоу тэдний хувьд хамгийн анхны тайз нь байсан төдийгүй хүмүүст танигдах анхны боломж нь байв. Тэдгээр загвар өмсөгчид дунд 3 Ази бүсгүйг байсныг онцлох хэрэгтэй болов уу. Ингээд хамтдаа “Victoria's Secret”-д шинээр нэмэгдсэн загвар өмсөгчидтэй танилцъя. 

“Victoria's Secret”-д шинээр нэмэгдсэн 15 моделийг танилцуулж байна Хадгалах

Япон залуусыг байлдан дагуулж буй цамц

Энэхүү шинэлэг загварын цамц нь нуруу ил гарсан, ханцуйгүй боловч хоолойтой гэнэ. Бидний өмсөж заншсан,  сэрүүн улиралд биеийн дулааныг алдагдуулахгүй байх зорилготой цамцыг Япончууд ийм хэв маягтай болгож өөрчилсөн байна.

Япон залуусыг байлдан дагуулж буй цамц Хадгалах