ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Арабын анхны дээд зэрэглэлийн загвар өмсөгч олны анхаарлыг татаж байна

Нэгэн шинэ модель загварын ертөнцөд хөл тавьжээ. Тэрээр олон нийтийн сүлжээнд маш их хандалт авж, олны анхаарлыг татаж байгаа аж. Эмэгтэйчүүд хатуу дүрэмд баригддаг Саудын Арабаас тус улсын анхны загвар өмсөгч төрөн гарчээ.

Арабын анхны дээд зэрэглэлийн загвар өмсөгч олны анхаарлыг татаж байна Хадгалах

Далайн эрэг дээр амарч байх үедээ хийж болохгүй зүйлс

Зуны аагим халуунд хүн болгон л цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд нимгэн хувцаслаж гол горхи, далайн эргийг зорьдог шүү дээ. Харин бүсгүйчүүдийн хувьд далайн эрэг дээр өмсөх хувцсандаа ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд зарим тохиолдолд алдартнуудын өмссөн хувцсыг дуурайх тохиолдол нэлээд бий. Хэдийгээр бага зэрэг эффект ашиглаад сайхан зурагтай болох боломжтой боловч энэ нь бодит байдал дээр төдийлөн таатай байдаггүй. Тиймээс далайн эрэг дээр амарч байгаа үедээ дараах хувцаснуудыг гэртээ үлдээгээрэй хэмээн зөвлөе.

Далайн эрэг дээр амарч байх үедээ хийж болохгүй зүйлс Хадгалах

Загварын ертөнцөд мөрдөхөө больсон алтан дүрмүүд

Хэрвээ та өмсөх хувцсандаа ихээхэн анхаарал хандуулдаг бол дараах 15 зүйлийг тоохгүй өнгөрдөггүй байх. Өнгө донжийг нь тохируулан хэрхэн загварлаг хувцас өмсөх талаар бичигдээгүй дүрэм байдаг ч орчин цагт тэдгээрийг мөрдөхөө нэгэнт больжээ. Хувцас загварын салбарт хэт эрх чөлөө ноёлсон эрин үед бид амьдарч байна. Тиймээс дараах дүрмүүдийг ягштал барих шаардлагагүй болжээ, хүүхнүүд ээ. 

Загварын ертөнцөд мөрдөхөө больсон алтан дүрмүүд Хадгалах

Хэнд нь илүү зохиж байна вэ?

Ихэнх эмэгтэйчүүд өөртэй нь ижил, төстэй хувцасласан хүнд дуртай байдаггүй гэдэг. Ялангуяа ижилхэн хувцасласан хүмүүс нэг газар бие биетэйгээ таарах шиг эвгүй зүйл үгүй. Алдартай одуудад ч ийм таагүй гэмээр зүйл тохиолддог байна. Харин тэдний хэнд нь өмссөн хувцас нь илүү зохисон юм бол? Та л шийдэж чадна шүү дээ.

Хэнд нь илүү зохиж байна вэ? Хадгалах

Европ бүсгүйчүүд хөхөө том харагдуулах шинэ арга олжээ

Цахим сүлжээнд усны хувцастай бүсгүйчүүдийн зураг олны анхаарлыг татах болсны нууц нь хөхөвчгүй трэнд моод болж буйтай холбоотой. Мөртэй, стандарт загварын хөхөвчнөөс залхсан бүсгүйчүүд энэ тэрэндийг нэвтрүүлээд буй бөгөөд зарим нь хөхөвчийг уруу нь харуулан өмссөн бол зарим нь мөрөвчийг нь урдаа зангидан тогтоожээ. Энэ трэндийг анх Италийн загвар өмсөгч Валентина Фрадеграда (Valentina Fradegrada) эхлүүлсэн аж. 

Европ бүсгүйчүүд хөхөө том харагдуулах шинэ арга олжээ Хадгалах

Токиогийн загварлаг залуус

Загварын салбарын ерөнхий чиг хандлага "хайрцагт орсон мэт нэгэн хэвийн уйтгартай, зарим нь хөлнөөсөө толгой хүртэл "Gucci", "Vetements" тэргүүтэй брэндээр хувцаслах болсон энэ үед Токиогийн гудамжин дахь загварлаг залуус цоо шинэ, тэс ондоо уур амьсгал авчирлаа. Тэд хувцсаа хэний ч санаанд оромгүй байдлаар хооронд нь хослуулж, олонд танигдаагүй брэндийг алдартай загваруудтай "уусгадаг".

Токиогийн загварлаг залуус Хадгалах

"Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэр Элса Хоскийн халуухан амралт

"Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэр Элса Хоск (Elsa Hosk) Испанийн Ибиза арал дээр амралтаа өнгөрүүлжээ. Тэрээр инстаграмын нэлээд идэвхтэй хэрэглэгч бөгөөд усны хувцастай халуухан зургуудаа оруулсан нь цахим ертөнцөд шуугиан тариад байна. 

"Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэр Элса Хоскийн халуухан амралт Хадгалах

Жижи Хадид Грект амарч байгаад папарацийн дуранд өртжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд загвар өмсөгч Жижи Хадид (Gigi Hadid), Эмили Ратаковски (Emily Ratajkowski) нар Грекийн Миконос арал дээр цагийг тун зугаатай өнгөрүүлжээ. Харамсалтай нь хэрэгт дуртай гэрэл зурагчид тэднийг тайван байлгасангүй, хэрхэн амарч буй агшин хормыг нь алдалгүй дурандаа буулгасан байна. Хоёр үзэсгэлэнтэй бүсгүй Грект цагийн хэрхэн өнгөрүүлснийг уншигчдадаа сонирхуулъя.

Жижи Хадид Грект амарч байгаад папарацийн дуранд өртжээ Хадгалах

Моделиудын "фотошоп"-гүй зургийг анх удаа дэлгэжээ

Хүн бүр төгс биш шүү дээ. Харин сэтгүүлийн нүүрийг чимэх моделиуд төгс байх ёстой аж. Тэдэнд тусалдаг гол хэрэгсэл бол мэдээж "фотошоп". Тэгвэл хүүхнүүдийн атаархлыг төрүүлдэг загварын ертөнцийн охид бүсгүйчүүд ч төгс биш гэдгийг "Boohoo" брэндийнхэн "засваргүй" сурталчилгааны хуудсаараа харуулсан байна. Язарсан гуя, өгзөг нь тэднийг илүү үзэсгэлэнтэй, бодит харагдуулж байна хэмээн тэд үзжээ. 

Моделиудын "фотошоп"-гүй зургийг анх удаа дэлгэжээ Хадгалах

Моодноос гарсан загваруудтай танилц!

Загвар  гээч зүйл цаг хугацаа өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж байдаг учир түүнийг гүйцэх маш хэцүү. Орчин үед хүн бүр загварлаг хувцаслахыг хичээдэг болсон билээ. Азаар загвар зохион бүтээгчид бидэнд үргэлж тусалж байдаг нь талархууштай юм. Энэ зун ямар хувцаснаас татгалзах хэрэгтэй талаар мэргэжлийн дизайнеруудын өгсөн зөвлөгөөг танд хүргэе.

Моодноос гарсан  загваруудтай танилц! Хадгалах

1990-ээд оноос эргэн ирсэн энэ жилийн трэнд...

Загварын ертөнц 1990 оноос мэдээж хэрэг эрс өөрчлөгдсөн. Тухайн үед хип-хоп загварын хувцаснууд ид моодонд орж байв. Эргээд тэр үеийн зургуудыг харахад  ямар аймшигт хувцаслаж байсан юм бэ гэж хааяа бодогддог шүү. Гэхдээ хамгийн хачирхалтай нь энэ жил 1990 оноос эргэн ирсэн хувцас, гоёлууд трэнд болж, “загварлаг” шинж төрхийг бүрдүүлэхэд тань туслах нь. Ретро хэдий ч загварлаг, цоглог дүр төрхтэй явах цаг иржээ.

1990-ээд оноос эргэн ирсэн энэ жилийн трэнд... Хадгалах

Одуудын дунд дэлгэрээд буй "Хөхөвчгүй трэнд"

Орчин үед хүмүүсийг гайхашруулахад амаргүй болсон. Алдартай одуудыг олон сая ам.долларын үнэтэй даашинз, хувцсаар гоёдгийг бид мэднэ. Гэхдээ зарим нь бусдын анхаарал татахыг тулд зориуд хэт задгай хувцасладаг билээ. Тэгвэл сүүлийн үед одуудын дунд дэлгэрээд байгаа загварын чиг хандлага нь бараг л цээж нүцгэн явах болсон гэхэд хэлсдэхгүй л болов уу. Магадгүй тэдний хувцаслалт нимгэрсээр нимгэрсээр удахгүй чармай нүцгэн гадуур явахыг харах цаг энүүхэнд байгаа бололтой. 

Одуудын дунд дэлгэрээд буй "Хөхөвчгүй трэнд" Хадгалах