Загварын ертөнцөд мөрдөхөө больсон алтан дүрмүүд

Хэрвээ та өмсөх хувцсандаа ихээхэн анхаарал хандуулдаг бол дараах 15 зүйлийг тоохгүй өнгөрдөггүй байх. Өнгө донжийг нь тохируулан хэрхэн загварлаг хувцас өмсөх талаар бичигдээгүй дүрэм байдаг ч орчин цагт тэдгээрийг мөрдөхөө нэгэнт больжээ. Хувцас загварын салбарт хэт эрх чөлөө ноёлсон эрин үед бид амьдарч байна. Тиймээс дараах дүрмүүдийг ягштал барих шаардлагагүй болжээ, хүүхнүүд ээ. 

Загварын ертөнцөд мөрдөхөө больсон алтан дүрмүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шилэн трикотой бол сандаал өмсөж болохгүй

Хэдэн жилийн өмнө шилэн трикон дээр сандаал өмсвөл онцгүй харагддаг байсан. Харин одоо ямар ч загварлаг сандаалыг ийм трикотой хослуулж болдог болсон. 

Шилэн трикотой бол сандаал өмсөж болохгүй

2 Жижиг хөхтэй хүүхнүүд цээж ил гарсан даашинз өмсөх хэрэггүй

Том хөхтэй хүүхнүүд задгай энгэртэй даашинз өмсвөл аятайхан харагддаг. Харин жижиг хөхтэй хүүхнүүд ийм хувцас өмсөхөд нэг л тийм “хоосон”, томдсон хувцас өмсдөг юм шиг харагддаг гэлцдэг байсан. Одоо бол хөхний тойрогтоо таарсан энгэр задгай даашинз, цамц өмсөх боломж гарч ирсэн.

Жижиг хөхтэй хүүхнүүд цээж ил гарсан даашинз өмсөх хэрэггүй

3 Нас тогтсон бол тод өнгөнөөс татгалз

Хувцас загварынхан ягаан өнгийн хувцсыг 17-35 насныхан өмсвөл гоё харагдана гэж үздэг. Мөн 50-иас дээш насны хүмүүс үсээ богинохон тайрдаг нь бараг моод болсон. Дээхнэ үед аливаа нэгэн хувцас, өнгөний сонголтод бичигдээгүй насны хязгаар заадаг байсан. Гэхдээ одоо 44 настай бүсгүй ягаан даашинзтай хуримаа хийж ч болдог, 60 настай ч богино даашинз өмсөөд уушийн газар орох боломж бүрдсэн. 

Нас тогтсон бол тод өнгөнөөс татгалз

4 Нэг өмссөн хувцсаа дахин битгий өмс

Нэгэн цагт загварлаг хүмүүс нэг өмссөн хувцсаа дахиж хэзээ ч өмсдөггүй байсан. Энэ нь тэдний загварлаг, чинээлэг гэдгийг баталдаг байсан мэт. Гэхдээ ямар ч хувцсыг ганцхан өмсөөд хаях эсвэл шүүгээндээ хадгалах зориулалттай хийгээгүй. Одоо ихэнх эмэгтэйчүүд нэг өмссөн хувцсаа хэдэн ч удаа дахин өмсдөг болсон. Энэ нь ч энгийн үзэгдэл юм.

Нэг өмссөн хувцсаа дахин битгий өмс

5 Тэлээтэй өмд

Хэдхэн жилийн өмнө шаардлагагүй байсан ч өмд өмссөн л бол заавал тэлээ зүүх ёстой гэсэн ойлголт байсан. Гэхдээ энэ нь хуучирсан зүйл. Хэрвээ таны өмд унжиж, шувтрахгүй л байвал заавал бүс зүүх шаардлагагүй шүү дээ.

Тэлээтэй өмд

6 Гутал, цүнх хоёр нэг өнгөтэй байх

Соёлгүй хүн шиг харагдмааргүй байгаа бол гутал, оймс, цүнх, бүснийхээ өнгийг хослуулах хэрэгтэй гэж загварын салбарынхан зөвлөдөг байсан. Харин одоо өнгө дагаж хувцаслах шаардлагагүй болсон. Гол нь  зөв өнгөөр хослох ёстой.

Гутал, цүнх хоёр нэг өнгөтэй байх

7 Педикюр, маникюр хоёрын өнгө ижил байх ёстой

Хөл, гарны хумсны өнгө ижилхэн байх албагүй. Харин ижил өнгөтэй байх ёстой гэдэг хууль хумсаа будах олон өнгөний сонголт байгаагүй үед үүссэн юм. Тэр цагаас хойш гоо сайхны салбар эрчимтэй хөгжсөн. Маникюр, педикюрын соёл ч өөрчлөгдсөн. Тиймээс хөл, гарын хумсны өнгө ямар ч байж болно.

Педикюр, маникюр хоёрын өнгө ижил байх ёстой

8 Үсээ цэвэрхэн засуулах ёстой

Үсээ донжтой засаж чадаж байвал арзгар байсан ч гадуур явахад зүгээр. Бага зэрэг сэгсгэр үстэй байсан ч мэдлэггүй нэгэн мэт харагдахгүй. Үсээ хэрхэн арчлах нь таны л дур. Тиймээс янз бүрийн үсний засалтыг туршиж үзэхэд гэмгүй.

Үсээ цэвэрхэн засуулах ёстой

9 Нүүрээ будах албагүй

Охид хэрэв батгатай, сэвхтэй нүүртэй бол зузаан суурь крем, энгэсэг түрхэх ёстой гэж үздэг нь өнөөдөр ч хэвээрээ. Гэхдээ хүн гэрээсээ будаггүй ч гарч болно. Царай алдсан, хөхөрч, хавдсан арьсгүй л бол нүүрээ байгалиар нь орхи. Хэрвээ нүүрээ будмаар санагдаж байвал бага зэрэг энгэсэг түрхэж будсан ч будаагүй мэт байхад л хангалттай.

Нүүрээ будах албагүй

10 Өөртөө зохидоггүй өнгийн хувцас бүү өмс

Танд таалагддаггүй, эсвэл зохидоггүй өнгийн хувцас шүүгээнд тань байдаг бол түүнийгээ үтэр түргэн гарган хаях хэрэгтэй. Заримдаа зоригтой алхам хийх нь чухал байдаг. 

Өөртөө зохидоггүй өнгийн хувцас бүү өмс

11 Цагаан, алтан өнгийн чимэглэл зүүхгүй

Хүмүүс нэг бол цагаан алт, мөнгөн эдлэл эсвэл алт шиг өнгийн зүүлт, бөгж зүүх хэрэгтэй гэж үздэг байсан. Эсвэл чинээлэг байдлаа харуулах үүднээс алтан эдлэл зүүх нь түгээмэл байв. Харин одоо дээд зэрэглэлийн гоёл чимэглэлийн брэндүүд хоёр өнгийн зүүлт, бөгжийг хослуулж, хольж зүүхэд болохгүй юм байхгүй гэдэг юм.

Цагаан, алтан өнгийн чимэглэл зүүхгүй

12 Хүн гурваас дээш өнгийн хувцас өмсөж болохгүй

Английн хатан хааны үдийн зоогонд уригдаагүй л бол та гурваас дээш өнгийн хувцас өмсөж болно. Дээрх хувцаслалтын дүрэм зөвхөн ажил хэрэгч, дипломат албаныханд л хамаатай юм. Харин бусад хүмүүс хэдэн ч өнгийн хувцсыг хослуулж өмсөж болно. Гол нь донжтой байх ёстой гэдгийг бүү мартаарай.

Хүн гурваас дээш өнгийн хувцас өмсөж болохгүй

13 Хэрвээ ээмэг зүүсэн бол зүүлт зүүх нь илүүц

Олон зүүлт, том ээмэг, бөгж, бугуйвч зүүх нь бүр хэтэрхий нүсэр харагддаг байсан бол одоо энэ нь загварлаг зүйлд тооцогдоно. Хэдэн ширхэг зүүлт зүүх нь чухал биш, гоёл чимэглэл хоорондоо өнгө, зүсээрээ хэр тохирч байгаад анхаарах хэрэгтэй.

Тухайлбал, том цагираг ээмэг зүүчихээд, хүзүүндээ сувдан зүүлт зүүвэл онцгүй харагдана шүү дээ.  

Хэрвээ ээмэг зүүсэн бол зүүлт зүүх нь илүүц

14 Спортлог хувцсыг зөвхөн дасгал сургуулилалт хийхдээ өмсөх

Хүмүүс бялдаржуулах фитнесс төв рүү орж, гарахдаа л биеийн тамирын хувцас өмсөх ёстой гэж боддог байсан. Учир нь олон нийтийн газраар биеийн тамирын хувцастай явах нь бүдүүлэг гэж үздэг байв. Гэхдээ банзал доогуураа пүүз хослуулж, улаан хивсний ёслолд ч биеийн тамирын цамцтай оролцдог болсон.

Спортлог хувцсыг зөвхөн дасгал сургуулилалт хийхдээ өмсөх

15 Янз бүрийн хээ, судал хослуулах боломжгүй

Яаж ч бодсон өнгө алагласан хээ, судалтай хувцсыг хооронд нь хослуулах хэцүү байдаг. Харин зөв хослуулсан тохиолдолд үнэхээр загварлаг харагддаг гэдгийг бүү мартаарай.  

Хэрвээ та өөртөө итгэлтэй, шинэ зүйл туршихыг хүсвэл хааяа  хээтэй хувцсыг зохицуулж өмсөөрэй.

Янз бүрийн хээ, судал хослуулах боломжгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()