ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Таны хөлийг урт харагдуулах хувцаслалтууд

Бүсгүй хүн байгалиасаа л аливаа юмсын арга эвийг олох авьяастай төрдөг бөгөөд энэ чадвар нь хувцаслалтын тал дээр ч мөн давуу тал болж өгдөг. Учир нь бүсгүйчүүд биеийнхээ дутагдалтай талыг ердөө хувцаслалтаараа л өлхөн нууж чадна. Харин бид танд тэдгээр сэргэлэн бүсгүйчүүдийн нэгэн адил хувцаслалтаараа биеийнхээ өө сэвийг нуух буюу урт хөлтэй харагдах аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Таны хөлийг урт харагдуулах хувцаслалтууд Хадгалах

Хэрхэн Франц бүсгүйчүүд шиг сайхан хувцаслах вэ?

Франц бол загварын эх орон. Тиймдээ ч бүсгүйчүүдийнх нь хувцаслах хэв маяг нь давтагдашгүй өвөрмөц байж бусдаас дэгжин, хээнцэр харагдаж чаддаг. Харин тэдний ингэж харагддагийн нэг гол нууц бол бүх зүйлийн хэмжээ хязгаарыг төгс тааруулдаг загварын мэдрэмж нь юм. Ингээд уншигч та бүхэнд Франц бүсгүйчүүдийн дэгжин хувцаслалтын нууцаас хуваалцъя. 

Хэрхэн Франц бүсгүйчүүд шиг сайхан хувцаслах вэ? Хадгалах

Өвлийн улиралд эрчүүдийг дэгжин харагдуулдаг хувцаслалтууд

Хүйтний эрч чангарч өвлийн улирал айлчлан ирж буй эдгээр өдрүүдэд таныг сайхан харагдуулахын зэрэгцээ дааруулахгүй байх хувцас сонгож өмсөх нь хамгийн чухал. Харин та хаана ч явсан дэгжин харагдаж, бүсгүйчүүдийн харцыг булаахын тулд шүүгээн дэх зарим хувцаснууддаа баяртай гэж хэлэх хэрэгтэй болох нь. Ингээд бүсгүйчүүдийн нүдээр ямар хувцаслалт онцгүй харагддаг болох, мөн тэдгээрийн оронд юу өмсөх талаар та дараах зөвлөгөөнөөс мэдэж аваарай. 

Өвлийн улиралд эрчүүдийг дэгжин харагдуулдаг хувцаслалтууд Хадгалах

Хэрвээ та махлаг бол тачаангуй, дур булаам харагдах нууцыг бид дэлгэе!

Махлаг, туранхай гээд бүхий л төрлийн галбиртай эмэгтэйчүүд бүгд л үзэсгэлэнтэй. Хамгийн гол нь өөрийн давуу талыг харуулж,  дутагдлаа нууж чаддаг байх л хэрэгтэй. Жишээлбэл та гэдэс, харвингаасаа ичдэг бол хувцаслалтын тусламжтайгаар энэ асуудлаа шийдэх боломжтой юм. Ингээд хувцаслалтын тусламжтайгаар хэрхэн бие галбираа тодотгон сайхан харагдах боломжтой талаарх зөвлөгөөг танд хүргэе.

Хэрвээ та махлаг бол тачаангуй, дур булаам харагдах нууцыг бид дэлгэе! Хадгалах

Кэйт Мидлтон нэг өмссөн хувцсаа давтан өмссөн ч хэрхэн сайхан харагддаг нууцыг түүний стилист дэлгэлээ!

Кембрижийн гүнгийн ахайтан өдөрт хэдэн ч удаа сольсон дуусахааргүй олон гайхалтай гоёл эзэмшдэг хэдий ч нэг хувцсаа хэд хэдэн удаа өмсдөг нь анхаарал татахгүй байхын аргагүй. Энэ утгаараа хэрэглээгээ хязгаарлахын зэрэгцээ дэгжин үзэсгэлэнтэй харагдаж чаддаг нь Кэйтриний Английн иргэдийн хайрыг татдагийнх нь нэг том шалтгаан байж болох юм. Гэхдээ ихэнх тохиолдолд түүнийг өмнө нь өмсөж байсан хувцсаа өмссөн байгааг хэн ч анзаарахааргүй байдаг бөгөөд өөрөөр хэлбэл нэг ижил хувцастай ч өөр өөр стиль, төрхийг үүсгэж чаддаг гэсэн үг юм. Энэ нь түүний алдартай хадам ээж Диана гүнжийн гаргасан уламжлал гэж хэлж болно. Ингээд үргэлжлүүлэн уншаарай.

Кэйт Мидлтон нэг өмссөн хувцсаа давтан өмссөн ч хэрхэн сайхан харагддаг нууцыг түүний стилист дэлгэлээ! Хадгалах

Дотуур хувцасныхаа эдэлгээг уртасгах үр дүнтэй аргууд!

Гоо сайхан байдлаа хадгалах гэсэн хүсэл эргээд бүсгүйчүүд биднээс санхүүгийн хувьд бие даасан байхыг шаарддаг нь нууц биш. Учир нь сар бүр гоо сайхны хэрэгсэл, үс засалт, маникюр, дотуур хувцсанд багагүй мөнгө зарцуулах шаардлагатай болно. Тэр дундаа өөрт эвтэйхэн чанартай дотуур хувцас сонгох гэдэг амаргүй ажлын нэг бөгөөд бидний гоо сайхан байдалд дотуур хувцас маш чухал нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй. Гэвч чанартай дотуур хувцас маш үнэтэй байдаг учир нэг үнэтэй авсан дотуур хувцсаа гамтай эдлэх шаардлага ч тулгарч болно. Ингээд дотуур хувцасныхаа өнгийг алдагдуулахгүйгээр хэрхэн удаан өмсөх талаар сонирхоцгооё.

Дотуур хувцасныхаа эдэлгээг уртасгах үр дүнтэй аргууд! Хадгалах

Таны зүүсэн гоёл чимэглэл хямдхан харагддаг шалтгаан

Бүсгүйчүүд бид өөрийн хувцаслалтыг илүү загварлаг, чамин харагдуулахын тулд гоёл чимэглэлийн зүйлсийг ашиглах нь элбэг байдаг билээ. Гэтэл үнэн хэрэгтээ гоёл чимэглэлийг хувцаслалтдаа тохируулж чадаагүйгээс болоод хэчнээн үнэтэйг зүүсэн ч сайхан харагдахгүй бөгөөд харин ч эсрэгээрээ хямдхан, мэдрэмжгүй харагдах гэнэ. Ингээд гоёл чимэглэл зөв зүүх хэд хэдэн зөвлөгөөг танд хүргэе.

Таны зүүсэн гоёл чимэглэл хямдхан харагддаг шалтгаан Хадгалах

Бидний өндөг шиг өөгүй гэж боддог загвар өмсөгчдийн үнэн төрх

Бид зурагт, сэтгүүл, зарлалын самбар, тайзан дээрх загвар өмсөгчдийг хараад тэдний гоо үзэсгэлэн, амар амгалан амьдралд нь атаархах сэтгэл төрдөг шүү дээ. Өнөөгийн нийгэмд бид царай зүсээр л бүх зүйлийг дийлж, хялбархан амьдрах боломжтой гэж итгэх болсон. Харин тэдгээр загвар өмсөгчид бодит амьдрал дээр ямар байдаг бол?

Бидний өндөг шиг өөгүй гэж боддог загвар өмсөгчдийн үнэн төрх Хадгалах

Энэ өвөл моодонд орох хувцаслалтууд

Төд удалгүй өвлийн улирал айлчлан ирж, хорвоо дэлхий цасаар хучигдан байгальд бас нэгэн өнгө нэмэгдэх гэж байгаа билээ. Харин үзэсгэлэнт өвлийн улирал харагдаж байгаагаасаа хүйтэн учир хүн бүр дулаан хувцаслах шаардлагатай. Гэвч мэдээж, дулаахан байхын хажуугаар загварлаг байхаа мартаж болохгүй. Тэгвэл бид танд энэ өвөл хэрхэн загварлаг харагдах талаарх зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ...

Энэ өвөл моодонд орох хувцаслалтууд Хадгалах

Эрүүл мэндэд хортой хувцаслалт

Хэрвээ биднийг алуурчныг зур гэж хэлвэл ихэнхи нь мангас, бар,буутай дээрэмчин, гэмт хэрэгтнийг зурах биз.  Хэний ч толгойд хэд хэдэн загварлаг гутал, бариу жийнс зурах бодол орж ирэхгүй. Гэтэл үнэн хэрэгтээ буруу сонгосон хувцаслалт, гоёл чимэглэл нь таныг дээрх бүгдээс илүү хохироодог байна. Ингээд таны эрүүл мэндэд хортой хувцаслалт, гоёл чимэглэлийн талаар сонирхоцгооё.

Эрүүл мэндэд хортой хувцаслалт Хадгалах

Бие галбиртаа тохируулан хэрхэн өөрт таарсан өмд сонгох вэ?

Өмнө нь брюкан өмдийг зөвхөн эрчүүдийн хувцас хэмээн тооцож байсан бол орчин үед брюкийг эр эмгүй л өмсөх болжээ. Хэрэв та өмдөө зөв сонгож чадах юм бол таны эмэгтэйлэг байдал огтхон ч алдагдахгүй бөгөөд харин ч дутагдлыг тань нууж, давуу талыг тань ил гаргах болно.  Тиймээс өмд сонгохдоо зөвхөн загварлаг талаас нь харж сонгоод зогсохгүй, өөрийн бие галбирт тохирсон эсэхийг сайтар хайхрах хэрэгтэй. 

Бие галбиртаа тохируулан хэрхэн өөрт таарсан өмд сонгох вэ? Хадгалах

Хэрхэн өөртөө таарсан төгс жинсэн өмд сонгох вэ?

Жинсэн өмд олон төрөл байдаг болохоор заримдаа өөрт тохирсон төгс өмд сонгоход хэцүү байдаг. Дэлгүүр хэсэж явахдаа бид өмсөж үзээд л авчихдаг болохоор бэлхүүсний тойрог, биед хэрхэн суух ёстой гэх зэрэгт анхаараад байдаггүй. Харин онлайн дэлгүүрээс худалдан авахад энэ талаарх мэдлэг чухал байдаг. Доорх нийтлэлээс өөрийнхөө биеийн хэлбэрт төгс тохирох жинсийг хэрхэн сонгохыг мэдээд аваарай.

Хэрхэн өөртөө таарсан төгс жинсэн өмд сонгох вэ? Хадгалах