СААК БОЛОВСРОЛ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Элсэж ороход хамгийн хэцүү 10 их сургуулийг тодруулжээ

Дээд боловсрол, карьер төлөвлөлтийн бүхий л мэдээллийг оруулдаг Ирландын "Career Addict" сайт элсэж ороход хамгийн хэцүү дэлхийн топ их сургуулиудыг жагсаажээ. Уг жагсаалтын эхний 10 байрыг АНУ дахь их сургууль, коллежууд эзэлсэн байгааг дурдах нь зүйтэй болов уу. Ингээд хамтдаа дэлхийн шилдэг их сургуулиудын талаарх мэдээлэлтэй танилцацгаая.

Элсэж ороход хамгийн хэцүү 10 их сургуулийг тодруулжээ Хадгалах

Британийн бяцхан арал дээрх 2 багш, 3 сурагчтай сургууль

Фэр-Айл (Fair Isle) бол Британийн эзэмшлийн арлууд дундаа хамгийн алслагдмал нь юм. Энд ердөө 60 хүн амьдардаг бөгөөд үнэхээрийн үзэсгэлэнтэй байгальтай тул Шотландын жуулчдыг зорьж ирдэг газар болжээ. Фэр-Айл нь өөрийн гэсэн засаг захиргаа, сургуультай бөгөөд тэнд ердөө 3 сурагч сурдаг гэнэ. 

Британийн бяцхан арал дээрх 2 багш, 3 сурагчтай сургууль Хадгалах

Азийн шилдэг 10 их сургууль

Дэлхийн шилдэг их сургуулиудын өнгөрсөн оны жагсаалтад энэ жил Ази тивээс нийт 505 их сургууль багтжээ. Тэгвэл бид та бүхэнд Азийн 10 шилдэг их сургуулийг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд ямар ямар их сургуулиуд энэ жил хамгийн өндөр оноо авсныг хамтдаа харцгаая.

Азийн шилдэг 10 их сургууль Хадгалах

Боловсролын тогтолцоогоор дэлхийд тэргүүлэгч Сингапур улс

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас дэлхийн 76 орны дунд сургуулиудын чансааг гаргасан бөгөөд ингэхдээ дунд сургуулийн 15 хүртэлх насны сурагчдын математик болон шинжлэх ухааны мэдлэгийг гол үзүүлэлт болгосон байна. Дэлхийн шилдэг их сургуулиудын чансааг тодорхойлоход Азийн таван сургууль эхний байруудыг эзэлжээ. Харин тэргүүн байранд Сингапур улс бичигдсэн байна.

Боловсролын тогтолцоогоор дэлхийд тэргүүлэгч Сингапур улс Хадгалах

Орон орны боловсролын системүүд ямар онцлогтой вэ?

Улс орон бүр өөр өөр соёл, уламжлалтай байдгийн адилаар боловсролын систем нь ч өөр байдаг. Та бүхэнд зарим улсын боловсролын салбарын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Орон орны боловсролын системүүд ямар онцлогтой вэ? Хадгалах

Мэс заслын тусламжтай англи хэлийг төгс сурдаг Солонгосчуудын арга

Азиуд дундаас англи хэлийг хамгийн хичээнгүй, чанартайгаар сурдаг нь хятад, япон, солонгосчууд юм. Гэвч тэднийг унаган англи хэлтэй мэт ярьдаг болоход байгалиас заяасан нэгэн саад бий.

Мэс заслын тусламжтай англи хэлийг төгс сурдаг Солонгосчуудын арга Хадгалах

Хүүхдээ хэрхэн сурах хүсэл эрмэлзэлтэй болгох вэ?

Бүх л эцэг эхчүүд хүүхдээ сурах чин хүсэл эрмэлзэлтэй болгохыг хүсдэг. Гэхдээ хүүхдийн сэтгэл зүйтэй ажиллахад  нэлээд хүндрэлтэй байдаг учраас зарим эцэг эхчүүд сэтгэл судлаачаас зөвлөгөө авдаг бол бусад нь өөрсдийн практик арга барилаар сургах гэж оролддог. Харамсалтай нь эдгээр аргуудыг ашиглаад ч хүүхдэд сурах хүсэл төрүүлж чадахгүй хэвээр байна. 

Хүүхдээ хэрхэн сурах хүсэл эрмэлзэлтэй болгох вэ? Хадгалах

Хүүхдээ хичээлд нь оруулахдаа юу анхаарах хэрэгтэй вэ?

Хичээл сургуулийн бэлтгэл хангах асуудал бол бяцхан үрсийн төдийгүй эцэг эхчүүдийг ч хамгийн ихээр зовоодог зүйл билээ. Хичээлийн бэлтгэл бол тааралдсан бүхнээ худалдан авах бус харин шинэ хичээлийн жилд бие, сэтгэлээ бэлдэх чухал үе юм. Хэрвээ та бяцхан үрсийнхээ хичээлийн хэрэгслийг хэрхэн бэлдэх, сургуульд нь хэрхэн явуулах тухай санаа зовж байгаа бол бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулна уу.

Хүүхдээ хичээлд нь оруулахдаа юу анхаарах хэрэгтэй вэ? Хадгалах

Сурагчдыг шийтгэхийн оронд бясалгал хийлгэдэг сургууль

Балтимор (Мэрилэнд муж, АНУ) хотын Роберт Колманы нэрэмжит дунд сургууль бусад боловсролын байгууллагаас ихээхэн ялгаатай. Буруу зүйл хийсэн сурагчдыг хичээлийн дараа үлдээн хариуцлага тооцох аргыг энэхүү сургуулийн захиргаанаас илүү үр дүнтэй аргаар өөрчилсөн байна.

Сурагчдыг шийтгэхийн оронд бясалгал хийлгэдэг сургууль Хадгалах

АНУ-ын нэгэн сургууль сахилгагүйтсэн хүүхдүүдийг шийтгэхийн оронд бясалгал хийлгэдэг болжээ

Сониуч зандаа хөтлөгдөх хүүхдүүд бараг мөнхийн идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг учир сахилгагүйтэхгүй өдөр гэж үгүй. Үүнээсээ болж томчуудын хэлсэн зааснаас зөрсөн, зөрүүдэлсэн гэх шалтгаанаар эцэг эх, багш нараасаа "банга" хүртэх нь олон. Ихэнх хүмүүс хүүхдийн дэггүй занг томоожуулж дарахын тулд загнаж, шийтгэх арга хэмжээ авдаг ч орчин цагийн сэтгэл судлаачид энэ аргаар хүүхдийг хүмүүжүүлэх тохиромжгүй гэж анхааруулах болсон билээ. Тэгвэл АНУ-ын Роберт Колман сургууль сурагчидтай маш өвөрмөц аргаар ажиллаж эхэлсэн нь гайхалтай үр дүн үзүүлсэн байна.

АНУ-ын нэгэн сургууль сахилгагүйтсэн хүүхдүүдийг шийтгэхийн оронд бясалгал хийлгэдэг болжээ Хадгалах