СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хамтдаа босгох ийм л ирээдүй сайхан

Хайр дурлалдаа умбаж, бүх зүйлийг сүүдэргүйгээр харж яваа хос залуус шиг аз жаргалтай, гэрэл гэгээтэй хүмүүс бий гэж үү? Би л лав байхгүй гэж бодож байна. Хоёр сэтгэлийг эвлүүлж, хамтдаа нэгэн цул болж орчлонг туулахаар чармайж яваа тэдний хувьд хүрэхгүй газар, бүтэхгүй зүйл гэж үгүй. Ингээд та бүхэнд амьдралыг шинээр эхэлж, ирээдүйгээ хамтдаа босголцон яваа Солонгос хосуудын тухай товчхон фото мэдээллийг хүргэе. 

Хамтдаа босгох ийм л ирээдүй сайхан Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Дэлхий ертөнцөд минималист буюу "Аливаа зүйл илүү дутуу зүйлгүй яг таарсан хэмжээтэй байх ёстой" гэсэн утгатай ойлголт тархаад байгаа учраас илүү бүтээлч, илүү өвөрмөц, илүү оновчтой бүтээлүүдийг хийхийг шаардах болжээ. Тиймээс ч цахим ертөнцөөр хараад л шууд авчихмаар гайхалтай хэрэгслүүд олон үзэгдэх болов. Ингээд та бүхэндээ "хорхой хөдөлгөх" бүтээлч хэрэгслүүдийг хүргэж байна.

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах
2016-05-16, 17:00

Хятадуудын гайхамшигтай бүтээн байгуулалт

Хятад улсын Харбин хотын өмнөд хэсэгт баригдах дуурийн театр нь өвөрмөц загвартай баригдах юм байна. Уламжлалт дуурийн театрийн барилга нь Сиднейн далайн эрэг дагуух байгууламж эсвэл Лос Анжелес хотноо байрлах Уолт Диснейгийн концертийн танхим мэт өвөрмөц болж Харбин хот өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээх юм.

Хятадуудын гайхамшигтай бүтээн байгуулалт Хадгалах
2016-04-09, 18:47

Амьдралыг 3 дахин хөнгөвчлөх ухаалаг аргууд

Бидний амьдралд жижиг гэлтгүй ашиглаж болох олон гайхалтай аргууд байдаг. Гэвч бид үүнийг төдийлөн мэддэггүй билээ. Түүнээс гадна нэгэн хэвшмэл хоцрогдмол ойлголтоосоо салж, шинийг эрэлхийлж, үргэлж суралцаж байх нь чухал юм шиг... Ингэснээр амьдрал улам бүр сонирхолтой болж, та нэгэн зэрэг олон ажлыг төвөггүйхэн амжуулах болно шүү дээ. Ийнхүү та бүхэндээ амьдралыг 3 дахин хөнгөвчлөх ухаалаг аргуудаас танилцуулья.

Амьдралыг 3 дахин хөнгөвчлөх ухаалаг аргууд Хадгалах

Шүдний ооны ашиг тус

Та шүдний оог зөвхөн амны хөндийг цэвэрлэхэд зориулагдсан гэж бодож байна уу? Тэгвэл эндүүрсэн байна шүү. Шүдний оо нь ахуй орчинд хэрэглэж болохуйц маш олон давуу талтай бөгөөд таныг зовоодог, толгойны өвчин болсон асуудлуудыг нэг мөр шийдээд өгөхүйц үйлчилгээтэй аж. Ингээд танд шүдний оог ахуйн нөхцөлд ашиглаж болох аргуудыг танилцуулъя.

Шүдний ооны ашиг тус Хадгалах

Гэрээ цэвэрлэх хялбар 10 арга

Гэрийн эзэгтэй байна гэдэг нэг талаар маш хүнд зүйлстэй нүүр тулгардаг, хариуцлагатай хэрэг юм. Үргэлж л гэр орны ажил, цэвэрлэгээтэй зууралдсаар өдрийг бардаг шүү дээ. Тэгвэл хийгээд л байдаг хэрнээ дуусдаггүй гэрийн ажлыг хэрхэн хялбарчлах тухай хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. Ердөө сода, цагаан цуу байхад л тэдгээр ажлууд маш амархан болох юм гэдгийг та доорх мэдээллээс хараарай. 

Гэрээ цэвэрлэх хялбар 10 арга Хадгалах

Гэрээ өвөрмөц бөгөөд чамин харагдуулах аргууд

Гэрийн эзэгтэй нар болон орон гэрээ тав тухтай, өнгө үзэмжтэй харагдуулахыг хүссэн хүн бүрт маш хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг бэлтгэлээ. Та эдгээр аргыг хэрэгжүүлснээр энгийн нэгэн уйтгартай хэв маягаас гарч, яг л барууны өндөр хөгжилтэй орнуудын загварыг гэртээ цогцлоох болно. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцъя.

Гэрээ өвөрмөц бөгөөд чамин харагдуулах аргууд Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Дэлхийн өнцөг булан бүрийн улс орнуудын өвөрмөц бүтээлч сэтгэлгээгээ ашиглан хийсэн, дахин давтагдашгүй сонирхолтой зүйлсийг танилцуулдаг "Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл" нийтлэлийнхээ шинэ дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Магадгүй та эдгээрээс санаа аван шинэ бүтээл урлаж ч болно шүү дээ. Ингээд тухлан сууж, таалан болгооно уу.

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах

Жолооч бүрийн мэдэх ёстой 15 заль

Өнөөгийн нийгэмд хөлтэй бүхэн машин барьж, хөрөнгөтэй хүмүүс хотоо ганган машинаар чимэглэх болжээ. Баян, ядуу гэлтгүй бүгд л өөр өөрсдийн бололцоо, амьжиргаандаа тааруулан төмөр хүлгийг эзэмших болсон цагт, жолооч бүрийн мэдэх ёстой маш чухал мэдээллийг хүргэе. Эдгээр мэдээллүүд танд яаралтай үед хэрэг болвол, бидний ажлын үр шим үүнд орших учиртай...

Жолооч бүрийн мэдэх ёстой 15 заль Хадгалах

Гар утас, компьютерээ шинэ мэт болгох 11 арга

Бидний амьдралыг гар утас, компьютергүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Учир нь бид тэдгээр зүйлсээр дуу сонсох, хоорондоо ярих, зурвас илгээх, тоглох, ажил төрлөө амжуулах зэргээр бүхий л зүйлсийг хийх болсон. Гэвч эдэлгээний явцад гар утас зурагдах, компьютерийн гар, өсгөгч зэрэгт шороо тоос хуримтлагддаг шүү дээ. Иймд бид та бүхэндээ тэдгээрийг хэрхэн шинэ мэт болгох гайхалтай аргуудыг танилцуулъя.

Гар утас, компьютерээ шинэ мэт болгох 11 арга Хадгалах

Таны аялалыг хялбарчлах гайхалтай санаанууд

Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Зуны нарлаг өдрүүдэд амралт зугаалгаар явж, аялалаа хөгжилтэй, өнгөрүүлэхийг хүсэхгүй хүн гэж үгүй билээ. Иймд бид таны аялалыг  мартагдашгүй болгож хөнгөвчлөх, гайхалтай санаануудыг аминчлан дуулгахаар бэлтгэлээ. 

Таны аялалыг хялбарчлах гайхалтай санаанууд Хадгалах

Нимбэгийг 4 хэсэг хувааж, завсраар нь давс хийгээд, гэртээ тавиарай! Яагаад гэвэл...

Эдийн засгийн хямрал хаа саагүй нүүрлэж, хүн бүр мөнгө санхүүгээ хэмнэх тухай бодож эхэлсэн билээ. Тэгвэл та жижиг зүйлсээс эхэлж, ойр зуурын жимс, ногоогоо ашиглаж, цэвэрлэгээ хийх юм уу, эсвэл эрүүл мэнддээ анхаарч болох юм. Заавал дэлгүүр зорьж, мөнгөө үрэх шаардлагагүйгээр ахуйн асуудлаа хялбархан шийдвэрлэж яагаад болохгүй гэж? Тэгвэл хамтдаа нэг ширхэг нимбэг болон чимх давсыг чухам юунд ашиглаж болохыг мэдэж авцгаая. 

Нимбэгийг 4 хэсэг хувааж, завсраар нь давс хийгээд, гэртээ тавиарай!  Яагаад гэвэл... Хадгалах