СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Амьдралыг хялбарчлах аргууд

Таны амьдралыг илүү хялбар болгох ашигтай зөвлөмжүүдийг үргэлжлүүлэн хүргэж байна. Хэрэгтэй зүйлээ сураад аваарай.

Амьдралыг хялбарчлах аргууд Хадгалах
2014-08-18, 02:42

Машины дугуйгаар хийсэн гайхалтай зүйлс

Хэрэв танайд хуучин дугуй эсвэл хэрэггүй болсон олгой хаймар байгаа бол түүгээр олон хэрэгтэй зүйлс хийж болдог юм байна. Тэдгээрийг ашиглан цэцгийн мандал, цэцэрлэг, байрны гадаах тоглоомын талбай мөн хашаандаа ер нь хаана ч, хэрэглэж болох чухал зүйлийг та хүссэнээрээ хийж болох юм. Ингээд хуучин дугуйгаар хийсэн зарим нэг сонирхолтой зүйлийг та бүхэндээ хүргэе.

Машины дугуйгаар хийсэн гайхалтай зүйлс Хадгалах
2015-04-28, 22:30

Вазелины гайхалтай ашиг тус

Үсэнд бохь наалдчихсан бол яах вэ? Танай хаалга чахарч дуугардаг бол ямар арга хэмжээ авах вэ? Тэгвэл ийм жижиг атлаа өдөр тутмын амьдралд төвөг учруулдаг бэрхшээлийг айл бүрт байдаг вазелинаар хялбархан шийдчихэж болдог ажээ. Нүүр, гараа чийгшүүлэхэд л ашигладаг тос шүү дээ гэж та эргэлзэж байвал бидний бэлтгэсэн мэдээллийг уншаад үзээрэй. Ингээд хамтдаа вазелины хамгийн гайхалтай 10 ашиг тусыг мэдэж авцгаая.

Вазелины гайхалтай ашиг тус Хадгалах
2016-12-23, 18:38

Шууд туршиж болох галзуу санаанууд

Өдөр бүр бидэнд тохиолдох ахуйн асуудлыг амархан шийдвэрлэх аргууд байдгийг та мэдэх үү? Гэхдээ заавал хөрөнгө мөнгө үрж, цаг заваа гарздах шаардлагагүй бөгөөд хэдхэн хормын дотор бүхнийг цэгцэнд нь оруулж, хэрэггүй болсон зүйлсийг гайхалтайгаар ашиглах боломж үргэлж нээлттэй байдаг аж. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөө цагт үүн шиг хэрэгтэй мэдээ гэж үгүй болов уу? 

Шууд туршиж болох галзуу санаанууд Хадгалах

Ахуйн хэрэглээний сонирхолтой бvтээлvvд №1

Та бvхэнд сонирхолтой шинэ санааг єгєхийн ялдамд чєлєєт цагийг тань амтлах зорилгоор бvтээлч сэтгэлгээтэй дизайнеруудын зохион, хэрэгжvvлсэн зарим ахуйн хэрэглээний эд зvйлсийн цуглуулгыг толилуулж байна. Мэдээж зарим нэг нь хэрэглээ гэхээсээ илvv урлаг талруугаа хандсан, арай дэндvv євєрмєц бvтээлvvд байх авч, заримыг нь гэртээ аваад тавьчих юмсан гэсэн хорхой хєдлєх ажээ. Ингээд амьдралаас гэрэл гэгээтэй талыг нь олж харж, хэний ч анзаараагvй тэр єчvvхэн орон зайг єєрийнхєєрєє сэтгэн баяжуулсан авъяаслаг дизайнеруудын бvтээлийн ертєнцєєр аялахыг урьж байна. Мєн єєр юуг сэдэж санаачилвал гэр орноо, хvрээлэн буй орчноо илvv тохилог, тааламжтай, сонирхолтой болгож болох талаар бага ч гэсэн сэтгэх сэдэл, бvтээлч эрмэлзлийг танд энэхvv нийтлэл маань бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
Ахуйн хэрэглээний сонирхолтой бvтээлvvд №1 Хадгалах
2010-04-29, 21:22

Дуртай гутлаа хөлөө өвтгөхгүй өмсөх аргууд

Шинэ гутал биед хэвшээгүй байдаг тул эхний хэдэн өдөртөө хөл өвтгөж, тэсэхийн аргагүй санагддаг билээ. Харин багадаж, холгосон гутлыг хөлдөө тааруулан томсгож, халуу шатан, цэврүү үүсэхээс хамгаалдаг аргууд цөөнгүй байдаг ажээ. Үүний тулд та заавал гуталчинд хандах шаардлагагүй бөгөөд ердөө гарын доорх зүйлсийг ашиглан гутлаа томсгож, зовлонгоосоо түргэн хугацаанд ангижирч болдог байна. Ингээд бид та бүхэндээ хамгийн шалгарсан, гайхалтай үр дүн авчрах 10 аргыг танилцуулж байна. 

Дуртай гутлаа хөлөө өвтгөхгүй өмсөх аргууд Хадгалах
2016-12-22, 11:43

Үүгээр угаагаад, шарласан шүдээ 2 минутын дотор цайруулаарай!

Сайхан инээмсэглэл ямар ч хүнийг сэтгэл татам, дур булаам харагдуулдаг. Харин таны шүд шарлаж, өнгөө алдсан тул, өөртөө итгэлтэй инээж чадахгүй байна уу? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ ердөө 2 минутын дотор шүдийг цайруулах хялбархан аргыг дуулгахаар бэлтгэлээ. 

Үүгээр угаагаад, шарласан шүдээ 2 минутын дотор цайруулаарай! Хадгалах

Хурдан хугацаанд хэрхэн тохиолог байшинтай болох вэ?

Зуслангийн байр гэхээр бид яагаад ч юм тансаг, шилтгээн мэтээр төсөөлдөг билээ. Мөн ийм байшин барихын тулд нэлээд урт хугацаа, хүч хөдөлмөр шаардагдах байх. Тэгвэл архитекторууд энэ асуудлыг хэрхэн богино хугацаанд шийдвэрлэх арга замыг олжээ. Өнөөдөр бид та бүхэнд хурдан хугацаанд хэрхэн тохиолог байшинтай болох тухай хэд хэдэн байшингийн дизайныг хүргэх гэж байна. Хэрхэн тохилог байшин барих бэ?
Хурдан хугацаанд хэрхэн тохиолог байшинтай болох вэ? Хадгалах
2014-09-20, 19:04

Ахуйн хэрэглээний сонирхолтой бvтээлvvд №2

Яагаад эдгээр бvтээлvvдийн ихэнх нь гэр ахуйн барааны дэлгvvрvvдэд vзэгддэггvй, бас айлууд гал тогоондоо авч хэрэглэдэггvйг нь гайхсан гэдгээ нуулгvй хэлчихье. Орчин vеийн “залхуу” бас завгvй иргэний хоол хийх “хэрэгцээг” маш сонирхолтойгоор бас гайхалтай vр бvтээлтэйгээр хангаж чадахуйц ийм ер бусын хєєрхєн хєєрхєн бvтээлvvд байдаг л юм байна. Ингээд бvгдээрээ vргэлжлэл дээр дарж, сvvлийн vеийн дизайнер, зохион бvтээгчдийн танилцуулж буй хамгийн сонирхолтой гал тогооны хэрэгслvvдийн цуглуулгатай танилцацгаая. Дэлгvvрээс олохгvй бол, эндээс санаа аваад, яг адилхныг хийгээд хэрэглэж болох л юм байна.
Ахуйн хэрэглээний сонирхолтой бvтээлvvд №2 Хадгалах
2010-11-10, 04:57

Амьдралыг хялбарчлах шилдэг аргууд

Өдөр тутмын хүнсний болон ахуйн асуудлуудыг хялбарчлах энгийн хэрнээ маш үр дүнтэй сонирхолтой аргуудыг та бүхэнд танилцуулж байна. Та агшиж жижгэрсэн футболкоо хэрхэн хэвэнд нь оруулахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл наашаа анхаарлаа хандуулна уу, танд яг одоо тулгараад байгаа жижиг асуудлуудыг шийдэхэд тань туслая.

Амьдралыг хялбарчлах шилдэг аргууд Хадгалах
2015-11-25, 00:25

Хамгийн солиотой, бас сонирхолтой IT-бvтээлvvд

21 зууны мэдээллийн хамгийн гол тулгуур нь бол дэлхий даяар хэрэн сvлжсэн интернетийн холбоо, компьютер, технологийн дэвшилтэт тєхєєрємжvvд билээ. Эдгээр нь бvр дэлхий дахиныг, цаашлаад хvн тєрєлхтнийг “бvрэн эзэгнэжээ”. Ойрын ирээдvйд домофон системийг ашиглан олон нийттэй харьцах сайтад зурагаа байршуулж, цайны данхыг утасгvй интернеттэй холбон, хаа байсан газраасаа удирдах боломжтой болно гэхэд ч гайхаж, мэлрэх хvн бараг vгvй болжээ. Эрдэмтэд зохиож, бvтээгчид vйлдвэрлэн, vлдсэн хэсэг нь хэрэглэх маягаар технологийн дэвшлийн замнал єдрєєр биш цагаар, цагаар биш хормоор урагшилж, шинэ шинэ бvтээгдэхvvнvvдийг эзэмшсэн хvмvvс єшєє илvvг эрэлхийлэх болсон байна. Энэ мэтээр шинэлэг санаа олж, бусдыг алмайруулахын тулд хvмvvс дээд зэргээр сэтгэх шаардлагатай тулгардаг билээ. Учир нь шинэ бvхнээр дvvрэн хорвоо дээр шинэлэг байхын тулд маш их хичээл чармайлт хэрэгтэй. Ингээд бvгдээрэ IT-гийн ертєнцєд єєрийн гэсэн байладан дагуулалтыг бий болгож, шинэлэг зvйлс нэвтрvvлэхийн тулд хvмvvс яаж сэтгэж, ямар ч ашиггvй юм шиг хирнээ этгээд санаануудыг гаргадагийн цєєн хэдэн сонирхолтой жишээтэй танилцацгаая. Магадгvй єнєєдєр утгагvй мэт санагдаж байгаа эдгээр бvтээлvvдийн зарим нэг нь ирээдvйд зайлшгvй хэрэгцээтэй зvйл болсон байхыг бид vгvйсгэх аргагvй билээ.
Хамгийн солиотой, бас сонирхолтой IT-бvтээлvvд Хадгалах
2010-10-26, 04:26

Жинсэн өмдөө энэ аргаар угаавал хэзээ ч хуучрахгүй!

Өнөө цагт хүн болгон жинс өмсөх болсон бөгөөд биед эвтэйхнээс гадна, ихэнх хувцастай зохицдог билээ. Уншигч таны шүүгээнд ч гэсэн багаар бодоход нэг жинс байгаа биз ээ. Тэгвэл энэ хувцсыг хэрхэн угаах ёстой вэ? Таны жинс амархан муудаж, эдэлгээ даахгүй байгаа юм биш биз? Тийм бол та бидний бэлтгэсэн мэдээг уншаарай. Бид танд жинс яагаад мууддаг, яаж сэргийлэх ёстойг, мөн хэрхэн зөв угааж цэвэрлэхийг зааж өгье.

Жинсэн өмдөө энэ аргаар угаавал хэзээ ч хуучрахгүй! Хадгалах
2017-02-07, 18:45