СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Техник технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед бид аливаа зүйлсийг аль болох хөнгөвчлөх, илүү хялбар байдлаар хийхэд анхаарлаа төвлөрүүлэх болсон. Учир нь ингэснээр бид хайртай дотны хүмүүстэй гаргах цаг зав ихсэж, амьдралын амтыг илүү мэдрэх биз ээ. Тиймдээ ч сийрэг толгойтой, ухаалаг зохион бүтээгчид хүмүүсийн амьдралын хялбарлах үүднээс нэг бүтээлэр олон зүйлийг хөнгөвчлөхийг зорих болсон юм. Ийнхүү та бүхэндээ ярих биш хийдэг хүмүүсийн цоо шинэ бүтээлүүдтэй танилцуулъя.

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах

Дэлхийн хамгийн чадварлаг косплэйчин бүсгүйн гайхалтай хувирлууд

Косплэй гэдэг нь хэн хийж байгаагаас хамаараад заримдаа хобби, заримдаа жинхэнэ урлаг болдог. Тэгвэл Алисон Таббата хэмээх бүсгүй үнэхээр хэний ч, юуны ч дүрд хувирч чаддаг тул косплэйчдийн дунд "мэргэжлийн" хэмээн хүндэтгэх нь зүйтэй байх. Гол нь тэрээр өөрөө нүүрээ будаж, хувцсаа өөрөө оёж, хиймэл үсийг ч өөрийн гараар хийдэг гэнэ. Ингээд түүний гайхалтай мэдрэмж, зүтгэлийн үр дүнгүүдээс хүргэж байна

Дэлхийн хамгийн чадварлаг косплэйчин бүсгүйн гайхалтай хувирлууд Хадгалах
2021-11-13, 13:06

Сода гайхалтай ашиг тустай

Хүнсний содаар талх нарийн боов хийхээс гадна, ахуйн асуудлуудыг шийдэхэд хэрэглэдэг болохыг уншигч та бүхэн мэдэх байх. Энэ нь олон төрлийн шидтэй бөгөөд гэрт тань заавал байх ёстой бүтээгдэхүүний нэг билээ. Ингээд та бүхэндээ хүнсний соданы ашиг тусыг таницуулж, тогтмол хэрэглэхийг зөвлөж байна. 

Сода гайхалтай ашиг тустай Хадгалах

Таныг тайвшруулах 10 төрлийн хобби

Өнөө цагт дэлхий нийтээр эдийн засгийн болон сэтгэл санааны хямрал хаа саагүй нүүрлэж, хүмүүс юм л бол өөрийн эрхгүй уурлаж бухимдан, амьдралаа бүр ч илүү дордуулж байна. Заримдаа ч гэсэн гэгээлэг бодолд автаж, бие сэтгэлээ амар амгалан байлгамаар л байгаа биз дээ? Тэгвэл бид танд тайвшруулж, алжаал тайлах 10 төрлийн хоббиг танилцуулъя. Эдгээр нь таны уур бухимдлыг хормын төдийд л ховсдон алга болгож, эрч хүчийг бэлэглэдэг юм. Энэ нь бүр шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл шүү. 

Таныг тайвшруулах 10 төрлийн хобби Хадгалах

15 минутанд гэрээ цэвэрлэх хялбар аргууд

Гэр цэвэрлэх заримдаа хэдийгээр үгээр хэлэмгүй сэтгэл ханамжийг авчирдаг хэдий ч байнга цэвэрлэх дуртай хүн гэж бараг л үгүй биз ээ. Тэгвэл бид танд зориулж, нэгэн таатай мэдээллийг дуулгая. Бүтэн өдрийг гэр цэвэрлэх ажилд зарцуулдаг үе нэгэнт ард хоцорч, хялбархан аргаар хэцүүхэн асуудлыг шийдвэрлэх боломжтой боллоо. Ингээд 15 минутанд гэрээ цэвэрлэж болохуйц хялбар аргуудыг танилцуулъя.

15 минутанд гэрээ цэвэрлэх хялбар аргууд Хадгалах

“Фэнг Шүй”-ээр гэрээ хэрхэн тохижуулах вэ?

Хүн төрөлхтний хөгжлийн хурд дээд цэгтээ хүрч, тэр хэмжээгээр амьдралыг илүү хялбар болгосоор байна. Энэ нь хэдийгээр сайн ч, бид байгалиасаа улам бүр холдож байгаа нь харамсалтай. Гэсэн хэдий ч амьдралын эрч хүч, амьд байгалийн энергийг өдөр тутмын зөв хэвшлээрээ авч болдгийн жишээ нь Фенг Шүй юм.

“Фэнг Шүй”-ээр гэрээ хэрхэн тохижуулах вэ? Хадгалах
2015-12-08, 02:40

Гэрээ эмх цэгцтэй болгох гайхалтай 10 арга

Ням гараг бол амралтын гэхээсээ илүүтэй их ажлын өдөр билээ. Хүн бүр л гэрээ цэвэрлэж, хөнжил гудсаа угааж бэлтгэдэг. Иймд бид та бүхнийхээ их ажлын өдөрт зориулан гэрээ эмх цэгцтэй байлгах гайхалтай аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Доор дурдах аргууд нь таны гэрийг цэвэрхэн атлаа цэгцтэй харагдуулах төдийгүй эзэгтэй нарын уурыг бардаг олон асуудлыг хөнгөвчилж өгөх давуу талтай юм. 

Гэрээ эмх цэгцтэй болгох гайхалтай 10 арга Хадгалах

Хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь удаан хадгалах аргууд

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон сонгино лууван зэрэг хүнсний ногоонуудыг хэрхэн зөв хадгалахаа мэдэх үү?... Зүгээр л хөргөгчиндөө хадгалаад болоо гэж үзэж байвал үгүй юм. Тиймээс бид та бүхэндээ хүнсний ногоог илүү удаан хадгалахын тулд хэрхэн хадгалах тухай сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.

Хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь удаан хадгалах аргууд Хадгалах

Хүйтний улиралд гэрээ дулаалах үр дүнтэй аргууд

Өвлийн улирал юу юугүй айлчлан ирж байгаа энэ үед, хүн бүрийн сэтгэлд жихүүн хүйтнийг хэрхэн давах вэ гэсэн асуулт эрхгүй төрдөг нь нууц биш юм. Шинэ он гарах мөчийг тэсч, ядан хүлээхдээ цас хаялсан хотын гудамжаар хайрттайгаа хөтлөлцөн алхах хичнээн сайхан ч, очих газар, орон гэр нь дулаахан бол сэтгэлд төдий чинээ өег шүү дээ. Иймд та бүхэндээ хүйтний улиралд гэрээ хэрхэн дулаалах болон дааралгүй дулаахан байх шалгарсан аргуудыг хүргэе гэж бодлоо. 

Хүйтний улиралд гэрээ дулаалах үр дүнтэй аргууд Хадгалах

65 настай эмээгийн хачирхалтай үйлдэл

Румын улсын иргэн 65 настай Хортенс Паскари (Hortense Pascari) бусад эмээ нарын л нэгэн адил юм нэхэх дуртай. Гэвч түүний нэхмэлийн материал цор ганц, дахин давтагдашгүй, хачирхалтай эд аж. Тэрээр 20 жилийн турш өөрийн сэвийг (унасан үс) цуглуулан хадгалж, түүгээрээ хантааз нэхсэн байна.   

65 настай эмээгийн хачирхалтай үйлдэл Хадгалах
2016-03-03, 10:36

Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх энгийн 10 арга

Ерөнхийдөө бол бүхий л цэвэрлэгээний ажлыг бид "идэвхтэй бодисуудын бүхэл бүтэн арми"-ийн тусламжтайгаар хийдэг. Гэтэл гарын дор, гэрт тань тусгай цэвэрлэгч байхгүй эсвэл та түүнд зарах мөнгөө хэмнэхээр шийдсэн бол яах вэ? Тэгвэл танд  дараах бохирдолтой тэмцэх 10 хувилбарыг туршаад үзэхийг зөвлөе.

Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх энгийн 10 арга Хадгалах

Жоомноос хэрхэн үүрд салах вэ?

Зарим айл өрхүүдийн хувьд жоом үүрлэх асуудлаас болж багагүй саад бэрхшээлтэй нүүр тулгардаг билээ. Төрөл бүрийн хор цацаж, мэргэжлийн хүмүүст хандсан ч, олигтой үр дүн гарахгүй байх нь бий. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ уг асуудлыг шийдвэрлэхэд тань туслах үүднээс жоомноос салах гайхалтай үр дүнтэй зуурмагийг бэлтгэх аргыг хүргэж байна.

Жоомноос хэрхэн үүрд салах вэ? Хадгалах