СААК МАШИН

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

CAAK Машин: "Jeep" компани шинэ загварын "hybrid" жийпээ танилцууллаа

АНУ автомашин үйлдвэрлэгч Jeep компани шинэ шинэчлэн тоноглосон Grand Cherokee 4xe hybrid хувилбарыг өнгөрсөн долоо хоногт нээгдсэн Нью-Йорк хотын авто үзэгслэн дээр танилцуулсан нь автомашин сонирхогч хэн бүхнийг ихээхэн гайхшруулаад амжсан гэхэд хилсдэхгүй. 

CAAK Машин: "Jeep" компани шинэ загварын "hybrid" жийпээ танилцууллаа Хадгалах

BMW компани товчлуур дараад л өнгөө өөрчилдөг машиныг бүтээжээ

"BMW" компани Лас-Вегаст болсон CES 2022 үзэсгэлэнгийн үеэр гаднах өнгө нь өөрчлөгддөг, бүрэн цахилгаан хөдөлгүүртэй iX Flow автомашинаа танилцууллаа. "Дижитал цаас" гэгддэг электрофоретик дэлгэц бүтээх тал дээр мэргэшсэн E Ink компант нь BMW-тэй хамтран тус машины кузовыг бүтээжээ. 

BMW компани товчлуур дараад л өнгөө өөрчилдөг машиныг бүтээжээ Хадгалах

2021 онд үйлдвэрлэгдсэн хамгийн аюулгүй, найдвартай 7 машин

Автомашин үйлдвэрлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлахдаа “аюулгүй” гэж хэлдэг ч үнэн хэрэгтээ цөөн хэдэн автомашин л уг өндөр шаардлагыг хангаж чаддаг. Тэгвэл АНУ-ын “Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газар”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын даатгалын хүрээлэн” хамтарч дэлхийн хамгийн аюулгүй 7 автомашины жагсаалтыг гаргасан бөгөөд энэхүү жагсаалтыг бид танд хүргэе.

2021 онд үйлдвэрлэгдсэн хамгийн аюулгүй, найдвартай 7 машин Хадгалах

Дэлхийн шилдэг машинуудыг ямар орчинд үйлдвэрлэдэг вэ?

Зарим томоохон автомашины үйлдвэрүүдийн барилга нь дотор нь хийгддэг чамин содон машинуудаасаа дутахааргүй гайхалтай байдаг ажээ. Орчин үеийн автомашины үйлдвэрүүдийн орон зай, тээвэр ложистикийн шийдэл, ашиглаж буй сүүлийн үеийн технологи, үйлдвэрлэсэн автомашины чанарын шалгалт гээд олон зүйл нь хүмүүсийн сонирхлыг татдаг болсон юм. Ингээд хүчин чадал, өвөрмөц байдлаараа бусдаас онцгойрдог дэлхийд тэргүүлэгч автомашины үйлдвэрүүдтэй танилцацгаая. 

Дэлхийн шилдэг машинуудыг ямар орчинд үйлдвэрлэдэг вэ? Хадгалах
2021-11-14, 12:00

Хурд хүч, тансаг байдлыг хослуулсан "Лексус LX 600" машиныг танилцуулжээ

"Toyota" компанийн бүрэлдэхүүн, тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэдэг "Lexus" компани LX цувралынхаа шинэ загварыг 14 жилийн дараа танилцуулсан байна. Дөрөв дэх үеийн "Lexus" буюу "LX 600" нь илүү хөнгөн жинтэй болсны дээр эд ангиудын бат бөх чанарыг нэмэгдүүлсэн учраас өмнөх загвартай нь харьцуулахад бартаат зам дээр илүү хурд хүчтэй явдаг болсон аж.

Хурд хүч, тансаг байдлыг хослуулсан "Лексус LX 600" машиныг танилцуулжээ Хадгалах

Гэр бүлийн хэрэгцээнд тохиромжтой, хамгийн найдвартай 10 машин

Сүүлийн жилүүдэд миниван буюу гэр бүлийн хэрэглээнд зориулсан автомашины эрэлт огцом өсөх болжээ. Энгийн гэр бүлийн суудлын автомашинууд, жижиг миниван дотор олон хүн багтаж болдгийн дээр унаж явахад ч тав тух сайтай зэрэг олон давуу талуудтай. Энэ үүднээс та бүхэнд одоо худалдаалагдаж байгаа шилдэг гэр бүлийн машинуудын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Гэр бүлийн хэрэгцээнд тохиромжтой, хамгийн найдвартай 10 машин Хадгалах

Шинэхэн Ланд Круйзер 300-тай танилц!

Toyota компани удтал хүлээлгэсний эцэст "Land Cruiser" 300-г танилцуулжээ. Ийнхүү бараг арван таван жилийн дараа "Toyota Land Cruiser 200"-ийн эрин үе албан ёсоор дуусав. Тус танилцуулах ёслолын үеэр дэлгэсэн мэдээллийг та бүхэнд хураангуйлан хүргэж байна. 

Шинэхэн Ланд Круйзер 300-тай танилц! Хадгалах

"Land Cruiser 300" машины анхны зургууд ил болжээ

Ойрын хугацаанд олон улсын мэдээллийн вэбсайтууд дээр Toyota Land Cruiser 300-ийн анхны зургууд тарж эхэлсэн билээ. Төмөр хүлэг сонирхогчдын анхаарлыг татаад буй тэдгээр зургуудыг Наран улсын Айчи муж дахь Тоёота үйлдвэрийн ойролцоо дарсан байв. Албан ёсны нээлт нь удахгүй болох гэж байгаа ч зураг дээрх автомашины тооноос анзаарахад бөөнөөр үйлдвэрлэх ажил хэдийнээ эхэлсэн харагдаж байлаа.

"Land Cruiser 300" машины анхны зургууд ил болжээ Хадгалах

Хүмүүсийн жирийн машинд хийсэн "галзуу" тоноглолууд (40 фото)

Хүн төрөлхтөн автомашиныг хэрэглээнд нэвтрүүлсэн цагаас түүнийг засаж сайжруулж, хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд шинэчилсээр ирсэн билээ. Автомашины хорхойтон эрчүүд төмөр хүлгийг илүү хурдан, хүчтэй болох, мөн өөрийн болон бусдын нүдийг баясгахын тулд төрөл бүрээр тоноглож "тюнинг" хийх нь сүүлийн үед урлаг болтлоо хөгжөөд байгаа. Энэ нь мэдээж хүн бүхэнд таалагдахгүй ч сонирхол төрүүлж, анхаарал татдаг гэдэгтэй хэн ч маргахгүй.

Хүмүүсийн жирийн машинд хийсэн "галзуу" тоноглолууд (40 фото) Хадгалах
2021-03-11, 12:00

Хятадад 620 км/цагийн хурдтай дэлхийн анхны соронзон галт тэрэг замд гарахад бэлэн болжээ

Урд хөршийн томоохон хотууд хоорондын галт тэрэг хамгийн ихдээ 350 км/цаг хурдлах чадвартай байдаг. Гэвч тэдний санаа үүгээр амраагүй болохыг 2021 оны эхээр хийсэн нээлт нь харуулж байна. Өдгөө энэ улс 620 км/цаг хүртэл хурдлах дэлхийд анхдагч соронзон галт тэргийг үйлчилгээндээ нэвтрүүлж эхлэхэд бэлэн болсон аж. 

Хятадад 620 км/цагийн хурдтай дэлхийн анхны соронзон галт тэрэг замд гарахад бэлэн болжээ Хадгалах
2021-01-14, 14:13

Аяллын бүрэн тоногтой "Ланд Круйзер" Австралид бүтээгджээ (20 фото)

Австралийн аяллын машин үйлдвэрлэгч "EarthCruiser" компани "Toyota Land Cruiser Extreme" -ийг бүтээж дуусчээ. Аялалд зориулсан тус тээврийн хэрэгсэл нь дэлхийд алдартай "Land Cruiser"-ийн бартаат зам туулах чадвар, найдвартай чанарыг хослуулсан бүтээл болж чадсан байна. Ийнхүү 36 жилийн түүхтэй жийп автомашиныг өнөөдөр Австралид үргэлжлүүлэн борлуулсаар байгаа бөгөөд дээврийн модуль болон тохь тухтай олон шинэчлэл дагуулан эргэн ирсэн аж. 

Аяллын бүрэн тоногтой "Ланд Круйзер" Австралид бүтээгджээ (20 фото) Хадгалах

"Хирс" - Дэлхий дээр цор ганц хийгдсэн газар уснаа явагч

"Rhino" буюу “Хирс” газар уснаа явагчийг америкийн инженер Эли Агнидес (Eli Agnides) зохион бүтээжээ. 1940-өөд оны үед Агнидес Нью Йоркийн Central Park-д ажиллаж буй тракторыг ажиглаж бульдозерийн бат бөх шинж чанарыг автомашины хурдтай хослуулсан газар уснаа явагч бүтээхээр шийдсэн байна.

"Хирс" - Дэлхий дээр цор ганц хийгдсэн газар уснаа явагч Хадгалах