2021 онд үйлдвэрлэгдсэн хамгийн аюулгүй, найдвартай 7 машин

Автомашин үйлдвэрлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлахдаа “аюулгүй” гэж хэлдэг ч үнэн хэрэгтээ цөөн хэдэн автомашин л уг өндөр шаардлагыг хангаж чаддаг. Тэгвэл АНУ-ын “Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газар”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын даатгалын хүрээлэн” хамтарч дэлхийн хамгийн аюулгүй 7 автомашины жагсаалтыг гаргасан бөгөөд энэхүү жагсаалтыг бид танд хүргэе.

2021 онд үйлдвэрлэгдсэн хамгийн аюулгүй, найдвартай 7 машин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ford Explorer

Дунд оврын кроссовер болох “Ford Explorer” нь маш олон шинэлэг технологийг өөртөө багтаасан. Уг автомашин нь 2.3-3 литрийн 300-400 морины хүчин чадал бүхий хөдөлгүүр, 10 араатай автомат хурдны хайрцаг болон замын нөхцөл байдалд тохируулан өөрчлөх боломжтой 7 төрлийн жолоодлогын хувилбартай юм. “Ford Explorer 2021” автомашинд буй нэмэлт аюулгүй байдлыг хамгаалсан технологи нь мөргөлдөхөөс өмнө анхааруулга өгдөг, автомат тормозтой гэдгээрээ онцлог.

Ford Explorer

Hyundai Palisade

2021 оны “Hyundai Palisade” кроссоверийн хувьд "Ford Explorer"-той ойролцоо үнэтэй бөгөөд аюулгүй байдлын тал дээр илүү олон зүйлийг амлаж чадна. Уг автомашин нь 200 морины хүчин чадал бүхий 2,2 турбо дизель хөдөлгүүртэй, эсвэл 249 морины хүчин чадал бүхий 3,5 литрийн бензин хөдөлгүүртэй гэх 2 сонголттой. Мөн 8 араа бүхий хурдны хайрцагтай. Дизайны хувьд  сүүлийн үеийн автомашинуудаас төдийлөн ялгарахгүй. Харин аюулгүй байдал хангалтын нэлээд өндөр оноотой. Жишээлбэл явган зорчигч ойролцоо явж байвал анхааруулга өгнө. Мөн өөрийн явж буй замдаа тааруулж жолоогоо тохируулах боломжтой.

Hyundai Palisade

Toyota Highlander

“Toyota Highlander”-ын  хувьд том хэмжээтэй учир аюулгүй байдлыг хурдны өөрчлөлтгүйгээр хамгийн сайн хангах ёстой. “Toyota Highlander 2021” нь 249 морины хүчин чадалтай 3.5 литрийн хөдөлгүүр, 8 араа бүхий автомат хурдны хайрцагтай. Автомашины салоны хувьд гурван тусдаа эйр кондейшнтэй, тав тухтай суудалтай аж. Үүнээс гадна урд талаараа мөргөлдөхөөс сэргийлсэн анхааруулга, динамик замын хяналт, замын тэмдгийг таних, холын гэрлийг ойрын гэрэл рүү автоматаар шилжүүлэх тохиргоо, жолоочийг ядарсан үед мэдээлэх гэх мэт аюулгүй байдлыг хангасан олон шинэлэг технологитой.

Toyota Highlander

Mercedes-Benz GLE-Class

Илүү тансаг зэрэглэлийн хэрнээ аюулгүй автомашин унахыг хүсэж байна уу? Тэгвэл танд “Mercedes-Benz GLE-Class 2021” яг тохирно. Дунд оврын энэхүү машин нь 245-612 морины хүчин чадал бүхий бензин болон дизель хөдөлгүүртэй бөгөөд 9 араатай автомат хурдны хайрцагтай. Мөн “Mercedes-Benz Intelligent Drive” нь аюулгүй ажиллагааны системтэйгээс гадна жолоодлогыг илүү автомат болоход чиглэгдсэн нэмэлт системтэй. Уг систем нь маневр хийх, эгнээ байр солих, онцгой нөхцөл байдлын үед хурдан хариу үйлдэл үзүүлэхэд тусалдаг.

Mercedes-Benz GLE-Class

Mazda 6

Дээрх машинуудтай харьцуулахад “Mazda 6” нь кроссовер биш харин спорт төрлийн машин юм.  Уг загвар нь 150, 194, 231 морины хүчин чадал бүхий 2-2.5 литрийн турбо хөдөлгүүртэй. Хэдийгээр шинэлэг технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн ч 2022 оноос "Mazda 6" автомашины үйлдвэрлэл зогсож байгаа гэнэ.

“Mazda 6” -ийн замын удирлага, бүх талын харагдах орчин, эгнээ байр солих үеийн анхааруулга, замын үзэгдэл хязгаарлагдмал орчны хяналт, аюулгүй тормозлолт болон бусад аюулгүйн системүүд нь уг машиныг жолоодоход илүү тухтай болгодог.

Mazda 6

Lexus NX

“Lexus NX” нь хамгийн сүүлийн үеийн бүхий л функцыг агуулсан ч дээр дурдсан машинуудаас хямд үнэтэй. Энэхүү автомашин нь 150 морины хүчин чадалтай 2 литр, 238 морины хүчин чадалтай 2 литр, 197 морины хүчин чадалтай 2,5 литрийн хайбрид болон автомат хөдөлгүүртэй. “Lexus NX”-ийн хамгийн сонирхолтой зүйл нь “Lexus Safety System +” юм. Үүнд: үзэгдэл хязгаарлагдмал орчны хяналт, тормозны хүчийг тохируулах, эргэлт болон өгсүүр газар өгсөхөд зориулагдсан систем, хэд хэдэн цэгт суурилуулсан аюулгүйн дэр, жолоочийн ядаргааг таних систем, замын хяналт, мөргөлдөх үеийн аюулыг мэдээлэх, автомат тормоз болон бусад төрлийн онцгой системүүд багтана.

Lexus NX

Volvo XC60

“Volvo” нь аюулгүй байдлыг хамгийн шилдэг хангаснаараа дэлхий даяар алдартай. Хятадын “Geely Automobile” компани “Volvo”-ийн үйлдвэрийг худалдан авснаар машины аюулгүй байдлын систем, чанар муудах болов уу гэж олон хүн таамагласан ч тэд анхныхаа чанарыг алдаагүй байна. Уг автомашин нь 8 араа бүхий автомат хурдны хайрцаг,  254-320 морины хүчин чадал бүхий бензин, 190-235 морины хүчин чадал бүхий дизель хөдөлгүүртэй.  Энэхүү автомашины аюулгүй ажиллагааны системд үзэгдэл хязгаарлагдмал орчны хяналт, мөргөлдөхөөс сэргийлэх систем, онцгой нөхцөл байдлын үеийн автомат тормозлолт, орчны хяналт гэх мэт олон төрлийн аюулгүй ажиллагааг хангах тохиргоонууд багтана. “Volvo XC60”-д агаарын хяналтын систем байх бөгөөд энэ нь гаднаас хортой бодис, тоос шороо орох магадлалыг 95% бууруулна.

Volvo XC60

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()