Сэтгүүлийн нүүрэн дэх хамгийн дуулиантай зургууд

Редакторууд сэтгүүлийнхээ нүүрийг сонгохдоо маш болгоомжтой ханддаг. Учир нь уншигч тухайн хэвлэлийг худалдан авахдаа анхаарлаа хандуулдаг хамгийн эхний зүйл бол нүүр зураг юм. Зөв сонгосон зураг нь сэтгүүлийн борлуулалтыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлж, тухайн сэдэвт олны анхаарлыг хандуулан улмаар сэтгүүлийн нэр хүндийн дээшлүүлэх, эсвэл бүтэлгүйтсэн тохиолдолд дуулиан шуугиан үүсгэх боломжтой. Энэ үүднээс та бүхэнд сэтгүүлийн нүүрэн дээр тавигдаж байсан хамгийн их дуулиан тарьсан зургуудыг хүргэж байна.

Сэтгүүлийн нүүрэн дэх хамгийн дуулиантай зургууд Хадгалах

Хүүхэд их сургуульд элсэж, тэтгэлэг авах эсэх нь хүний ДНК-гаас шалтгаалдаг!

Лондонгийн Кингс коллежийн судлаачид залуучууд ямар их сургуульд элсэн орох, ямар амжилтанд хүрэх зэрэг нь тэдний генээс ихээхэн шалтгаалдаг болохыг тогтоожээ. Тэд энэхүү судалгаандаа 3000 ихэр болон 3000 энгийн оюутнуудыг хамруулан ДНК-г нь шинжилж үзсэн байна. Эдгээрийг харьцуулан судалснаар их сургуульд яагаад элссэн, хэр амжилт гаргаж байгааг тодорхойлон үр дүнг нь шинжлэх ухааны "Scientific Reports" сэтгүүлд нийтэлжээ.

Хүүхэд их сургуульд элсэж, тэтгэлэг авах эсэх нь хүний ДНК-гаас шалтгаалдаг! Хадгалах

Хэрхэн өөдрөг сэтгэлгээтэй болж сайхан амьдрах вэ?

Америкийн судлаач Даниель Голмэн (Daniel Goleman)-ы 1995 онд бичсэн "Emotional Intelligence" номонд бид өөрсдийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хянаж сурах нь "IQ" өндөртэй байхаас илүү амжилтанд хүргэж чадахыг онцолсон байдаг. Хүн дан ганц өндөр потенциалтай байснаараа бүх зүйлийг шийдэж чадахгүй бөгөөд бидний толгойд эргэлдэж байгаа мянга, мянган бодлоо цэгцэлж байж амьдралд хөл алдахгүй явж чадна. Ингээд сэтгэл хөдлөлөө хэрхэн хянаж сурах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.

Хэрхэн өөдрөг сэтгэлгээтэй болж сайхан амьдрах вэ? Хадгалах

Энэ дасгалыг хийгээд дур булаам бэлхүүстэй болоорой!

Хүмүүс ихэвчлэн хооллолтоо анхаарснаар илүүдэл жингээсээ бүрмөсөн салж болно гэж боддог. Гэвч зөвхөн хоолоо хасах нь хангалтгүй юм. Учир нь хэвлийн хэсэг нэг суларвал эргээд заавал дасгал, хөдөлгөөн хийж байж чангардаг булчин юм. Энэ үүднээс та бүхэнд "эвхэх" нэртэй хэвлийн дасгалыг танилцуулж байна. Тус дасгалыг дэлхийн өнцөг булан бүрт байгаа тураах дамжаа, цэрэг, мэргэжлийн тамирчид хийдэг бөгөөд хамгийн үр дүнтэй дасгал юм. 

Энэ дасгалыг хийгээд дур булаам бэлхүүстэй болоорой! Хадгалах

Америкийн цагаан захтангуудын үйлдсэн дуулиант гэмт хэргүүд

Бид АНУ–ыг мөрөөдлийн орон гэж боддог. Гэвч бид аль ч үед АНУ–ын улс төрийн өрсөлдөгч намуудын эрх мэдлийн төлөөх тэмцэл гаарч ямар ч галзуу хүний хийхээргүй хэрцгийллийг өдөөсөөр ирснийг төдийлөн сайн мэддэггүй. Харин тэдгээр үйлдлүүд нь нийгэм дэх хүчирхийллийг улам хөөрөгдөж буйг доорх 10 баримтаар харуулъя.

Америкийн цагаан захтангуудын үйлдсэн дуулиант гэмт хэргүүд Хадгалах
2018-10-23, 12:04

Монгол улсын интернет хэрэглэгчдийн 60 хувь нь буюу 5 хүн тутмын 3 нь кибер халдлагад өртдөг

Дэлхий дахинд гарч буй санхүүгийн луйврын 70 хувь нь хулгайлагдсан карт болон хувь хүн, байгууллагын мэдээлэл ашиглан үйлдэгддэг бөгөөд эдүгээ хохирлын хэмжээ нь 16 тэрбум ам.долларт хүрээд байна. Тиймээс  дэлхийн гэмт хэргийн үзүүлэлтийн хоёрт кибер гэмт хэрэг эрэмблэгдэж, топ-4 эрсдэлийн нэгт тооцогдож байна. Ялангуяа залилагч этгээдүүд (hacker) бизнесийн байгууллагууд хоорондын и-мэйл харилцааг ашиглан данс өөрчлөгдсөн тухай болон хуурамч нэхэмжлэх илгээх зэргээр ихээхэн хэмжээний хохирол учруулдаг.

Монгол улсын интернет хэрэглэгчдийн 60 хувь нь буюу 5 хүн тутмын 3 нь кибер халдлагад өртдөг Хадгалах

Таны зүүсэн гоёл чимэглэл хямдхан харагддаг шалтгаан

Бүсгүйчүүд бид өөрийн хувцаслалтыг илүү загварлаг, чамин харагдуулахын тулд гоёл чимэглэлийн зүйлсийг ашиглах нь элбэг байдаг билээ. Гэтэл үнэн хэрэгтээ гоёл чимэглэлийг хувцаслалтдаа тохируулж чадаагүйгээс болоод хэчнээн үнэтэйг зүүсэн ч сайхан харагдахгүй бөгөөд харин ч эсрэгээрээ хямдхан, мэдрэмжгүй харагдах гэнэ. Ингээд гоёл чимэглэл зөв зүүх хэд хэдэн зөвлөгөөг танд хүргэе.

Таны зүүсэн гоёл чимэглэл хямдхан харагддаг шалтгаан Хадгалах

Машинаа угаахдаа анхаарах зүйлс!

Автомашинтай хүн бүрт шатахууны хажуугаар тос, дугуй солих гээд байнгын зардал гарч байдаг. Харин машинаа угаах нь мөн ялгаагүй зайлшгүй чухал зүйл гэдэгт хүмүүс төдийлөн анхаарал хандуулдаггүй. Дараах мэдээллээс та машинаа угаах үйл хэр чухал болох, хэр олон удаа угаах ёстой зэргийг мэдэж аваарай.

Машинаа угаахдаа анхаарах зүйлс! Хадгалах

Урсдаг шатны гишгүүр яагаад арзгар байдаг вэ?

Урсдаг шат бол барилгын давхруудын хооронд хүмүүсийг зөөх тээвэрлэх зориулалт бүхий төхөөрөмж юм. Урсдаг шат нь хэд хэдэн төрөл байх ба дээрээс доош, доороос дээш, мөн хэвтээ чиглэлээр урсдаг гэж ангилагдана. Урсдаг шатыг ихэнхдээ томоохон худалдааны төв, онгоцны буудал, дамжин өнгөрөх систем, зочид буудал, ачаа тээш тээвэрлэх хэсэгт өргөн ашигладаг билээ. Ийм шатны загвар нь гаднаас харахад нарийн төвөгтэй мэт боловч үнэндээ тун энгийн байдаг байна. Энэ үүднээс та бүхэнд урсдаг шатны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй зүйлсийн талаар хүргэж байна. 

Урсдаг шатны гишгүүр яагаад арзгар байдаг вэ? Хадгалах

Өлсөх үед бидний биед гардаг итгэмээргүй өөрчлөлтүүд

Эрдэмтдийн тогтоосноор хүн хоолгүйгээр дунджаар 3 долоо хоногийн турш амьдарч чадах гэнэ. Харин усгүйгээр хамгийн ихдээ нэг л долоо хонож чадна. Харин бүсгүйчүүд голдуу жин хасах зорилготойгоор хоолоо сойдог бөгөөд энэ нь үнэхээр жин хасахад нөлөөлдөг болов уу, бидний биед юу болдог бол?

Өлсөх үед бидний биед гардаг итгэмээргүй өөрчлөлтүүд Хадгалах

Шинэ харилцаа эхлүүлэхэд бэлэн байгаагаа яаж мэдэх вэ?

Зарим хүмүүс хэн нэгнээс салсныхаа дараа шууд өөр нэгэн харилцаа эхлүүлэх нь хэвийн зүйл гэж үздэг. Гэвч энэ нь эсрэгээрээ сэтгэлийн дарамт бий болгох эрсдэлтэй байдаг байна. Харин хэн нэгэнтэй шинэ харилцаа үүсгэхийн өмнө тодорхой хугацааг өөртөө зарцуулах хэрэгтэй байдаг бөгөөд хэрэв та бусадтай харилцаа үүсгэхийг хүсч байвал энэхүү мэдээллийг үргэлжлүүлэн уншиж өөрийгөө бэлэн байгаа эсэхийг мэдээрэй.

Шинэ харилцаа эхлүүлэхэд бэлэн байгаагаа яаж мэдэх вэ? Хадгалах

Анагаах ухаан 100 жилийн дараа ямар болж өөрчлөгдөх тухай сонирхолтой баримтууд

Анагаах ухааны салбар цаашид энэ эрчээрээ хөгжих юм бол хүн төрөлхтний дундаж наслалт 130-150 болох боломжтой гэсэн тооцоолол гарсан байдаг. Нэг талаараа олон давуу талтай ч нөгөө талаар хүн төрөлхтөн анагаах ухааны технологиос хэт хамааралтай болохыг ч үгүйсгэхгүй. Ингээд Анагаах ухааны ирээдүйн талаар оросын эрдэмтэн, мэс засалч эмч Андрей Сычев юу гэж хэлснийг харцгаая.

Анагаах ухаан 100 жилийн дараа ямар болж өөрчлөгдөх тухай сонирхолтой баримтууд Хадгалах