Тамирчид ямар шалтгаанаар их спортоо орхидог вэ?

Оросын уран гулгалтын тамирчин, олимпын мөнгөн медалийн тамирчин Женя Медведева өлмийндөө гэмтэл авсны улмаас дасгал сургууль хийхээ зогсоож, удахгүй спортыг орхих гэж байгаа тухай мэдээ тархлаа. Одоо тэрээр телевизийн хөтлөгч болж “Мөсний эрин” нэвтрүүлэг хөтлөхөөр төлөвлөж байгаа сураг байна. Ер нь яагаад алдрын өндөрлөгт хүрч, үзэгч олон, хөгжөөн дэмжигчдийнхээ хайр талархлыг хүлээж  явсан тамирчид их спортоо орхих ямар шалтгаан байдаг юм бол? Бид өнөөдөр энэ сэдвээр уншигчдадаа сонирхолтой мэдээ хүргэхээр бэлтгэлээ.

Тамирчид ямар шалтгаанаар их спортоо орхидог вэ? Хадгалах

ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төв нэг дор 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай боллоо

ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж, шинэ байранд нүүж орсноор нэгэн зэрэг 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай боллоо.b Харилцагчдадаа банкны үйлчилгээг илүү ойртуулах, асуудлыг нь аль болох шуурхай шийдвэрлэж өгөх, үйлчилгээний чанараа улам сайжруулах зорилгоор ийнхүү хүн хүч, техник хэрэгслийн хүчин чадлыг өмнөхөөс 30 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд ийнхүү шинэчлэл хийснээр Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утасны үйлчилгээ банк санхүүгийн салбар дахь олон улсын стандарт бүхий Монголын №1 “Contact center” болж өргөжөөд буй юм.

ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төв нэг дор 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай боллоо Хадгалах

Голомт банк 2018 оны үр дүнгээ танилцууллаа

Дэлхийн жишиг Монголын банк болох алсын хараатай Голомт банк 2018 оны үр дүнгийн хурлаа хийлээ. “Харилцагч төвтэй банк” стратегийн хүрээнд Голомт банк нь 2016 оноос хойш банкны менежмент, бүтэц, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 60 гаруй томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Голомт банкны хувьд өнгөрөгч 2018 он их өсөлтийн жил байсан бөгөөд Монгол Улсын “Шилдэг банк”-аар тодорч, зээлжих зэрэглэлээ ахиулсны зэрэгцээ НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд глобал банкуудтай хамтран хариуцлагатай банкны бизнесийн зарчмуудыг санаачлан гаргасан зэрэг олон амжилтын эзэн болсон юм.

Голомт банк 2018 оны үр дүнгээ танилцууллаа Хадгалах

Хулгана, Үхэр жилтний 2019 оны ерөнхий зурлага

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилсаар. Сар шинийн баяр хаяанд ирсэн өдрүүдэд бид жил бүр 12 жилийн ерөнхий зурлагыг цуврал хэлбэрээр хүргэдэг билээ. Тэгвэл өнөөдөр "Хулгана" болон "Үхэр" жилтнүүдийн 2019 оны ерөнхий шинж байдал болон тэдэнд юу тохиолдож, ямар төлөвтэй байхыг дуулгахаар дараах мэдээллийг бэлтгэлээ. Хэрэв та болон таны ойр дотнын хүмүүс "Хулгана" эсвэл "Үхэр" жилтэй бол анхаарлаа нааш хандуулаарай. 

Хулгана, Үхэр жилтний 2019 оны ерөнхий зурлага Хадгалах
2019-01-30, 17:38

Хялбар аргаар цагаан сарын их цэвэрлэгээгээ хийцгээе!

Цагаан сарын өмнөх өдрүүдэд айл өрх гээд бүгд гэр орноо цэвэрлэн шинэ жил гарахаас өмнө бүхий л тоос шорооноосоо салдаг уламжлалтай. Харин цэвэрлэгээ хийхэд  хүндрэлтэй зүйлс их байдаг. Үүнд хивс буйдан, шал, жорлон, гал тогооны цэвэрлэгээ гээд хийхэд хэцүү зүйл их байдаг. Тэгвэл бид тэдгээрийг цэвэрлэх хялбар аргуудаас хүргэж байна. 

Хялбар аргаар цагаан сарын их цэвэрлэгээгээ хийцгээе! Хадгалах

Эртний соёл иргэншлээс үлдсэн хамгийн нууцлаг 10 хот

Эртний хүмүүсийн амьдрал өнөөгийн биднийхээс маш өөр байсан нь дамжиггүй. Иймдээ ч өнөөдөр тэдний барьж байгуулсан шашны ч, ид шидийн ч тайлбаргүй, нууцуудыг бид тайлаагүй хэвээр байна. Эртний соёл иргэншлийн барьж байгуулсан байгууламж судлаачдын анхаарлыг татахын зэрэгцээ янз янзаар таамаглан тайлбарлаж маргаан дагуулсаар байна. Тэдгээрийг хэн, яах гэж байгуулсныг хэн  ч мэдэхгүй. Ийм нууцлаг 10 байгууламжийг бид өнөөдөр онцолж, уншигчдадаа хүргэхээр бэлтгэлээ.

Эртний соёл иргэншлээс үлдсэн хамгийн нууцлаг 10 хот Хадгалах
2019-01-30, 17:32

Хайр гэж юу вэ?

Хайр гэж таны хувьд юу вэ? Энэ агуу мэдрэмжийн талаарх таны бодол юу вэ. Хайр нь зүгээр л нэг мэдрэмж гэж үү. Энэ талаар тайлбарласан сонирхолтой мэдээллийг яг одоо хүргэх гэж байна. Энэ хайрыг маш олон талаас тайлбарласан байгаа. Магадгүй та энэ товчхон бөгөөд оновчтой хариултуудыг хараад хэн нэгэн танаас хэзээ нэгэн цагт Хайрын талаар асуувал хариулах зүйлтэй сууж байвал зүгээр шүү дээ. Энэ үүднээс жинхэнэ хайртай хүмүүсийн гаргадаг зан ааш болоод үйлдлүүдийг хүргэж байна. 

Хайр гэж юу вэ? Хадгалах
2019-01-30, 16:42

Бидний үеийн залуус ирээдүйд ямар эмээ өвөө болох вэ?

Сүүлийн үед хүн төрөлхтөн ихээхэн өөрчлөгдөж байгаа бөгөөд ухаалаг гар утасны хэт их хэрэглээнээс болж гарын эрхий хурууны өөрчлөлттэй хүүхдүүд маш ихээр төрж байгаа гэнэ. Гэхдээ энэ бол техник технологи хөгжсөнтэй холбоотой гарч буй анхны өөрчлөлтүүд бөгөөд цаашлаад ямар өөрчлөлт гарахыг хэн ч тааварлашгүй. Ирээдүйг 100 хувь таамаглах боломжгүй хэдий ч одоогийн 20-40 настнууд хэрхэн хөгшрөх талаар мэдэж болох юм. Ингээд та хэрхэн хөгшрөх вэ?

Бидний үеийн залуус ирээдүйд ямар эмээ өвөө болох вэ? Хадгалах

Орчин үеийн эротик уран бүтээлчдийн шилдэг зургууд

Олон уран бүтээлч өөрийн хийж, туурвиж буй бүтээлээрээ дамжуулан эротизмийг өөр өнцгөөс харуулахын хичээдэг. Тэдний уран бүтээлийн ихэнх нь орчин үеийн хүмүүсийн бэлгийн амьдралыг гэгээлэг талаас нь харуулахыг хичээдэг болсон нь олны анхаарлыг татаж буй юм. Ингээд та бүхэнд орчин үеийн эротик уран бүтээлчдээс танилцуулъя.

Орчин үеийн эротик уран бүтээлчдийн шилдэг зургууд Хадгалах

Залуу насанд гаргаж болох хамгийн том алдаа юу вэ?

Хүн бүхий л амьдралынхаа туршид олон удаа алдаж онодог. Үүнд эмзэглэх зүйл огт байхгүй, учир нь энэ хүний амьдралыг амттай болгодог юм. Магадгүй таны алдаа, зөв гаргасан шийдвэрээс илүү их байж болно. Гэхдээ энэ бүхэнд таны буруу гэж байхгүй бөгөөд амжилтад хүрэхийн тулд нэг удаа ч болов олны өмнө алдаа гаргаж, шаварт унах хэрэгтэй байдаг. Хэдийгээр хүн бүр алдаа гаргадаг ч амьдралдаа дараах алдааг давтахгүй байхыг  хичээгээрэй.

Залуу насанд гаргаж болох хамгийн том алдаа юу вэ? Хадгалах

Таныг жинхэнэ эр хүн болгох хатуу сорилтууд

Өнөөгийн ертөнцөд хариуцлагаас зайлсхийх, эмзэг шийдвэр гаргах, бие бялдар, ёс суртахууны сорилт гэх мэт бэрхшээлээс зайлсхийдэг залуус мундахгүй. Энэ бүхнээс дөлөөд л байх юм бол та хэн ч биш, хэн ч өөрийг тань үнэлэхгүй, хүндлэхгүй, хайрлах ч үгүй. Үнэхээр хүмүүс хүнд хэцүү зүйлтэй тулгарахгүй юмсан, бэрхшээл бүү тохиолдоосой билээ гэж боддог ч, хатуу сорилтууд нь эр хүнийг улам хатуужуулж, төлөвшүүлж байгааг ойлгодоггүй. Тэгвэл ямар эр хүнийг жинхэнэ эр хүн гэдэг юм бэ? Энэ тухай өнөөдөр бид өгүүлэх болно.

Таныг жинхэнэ эр хүн болгох хатуу сорилтууд Хадгалах