Николай II хааны бие хамгаалагч яагаад гэр бүлээ хамгаалж чадаагүй вэ?

Октябрийн хувьсгалын дараа маш олон хүмүүс амьдралаа бүхэлд нь өөрчлөх асуудалтай тулгарсан. Энэхүү өөрчлөлт нийгмийн бүхий л давхаргыг хамарсан гэхэд болно. Эдгээрээс Николай II хааны бие хамгаалагчаар ажиллаж байсан Тимофей Ящикагийн хувь заяа үнэхээр сонирхолтой. Ингээд Октябрийн хувьсгалын дараах Тимофейн амьдралыг сонирхоцгооё.

Николай II хааны бие хамгаалагч яагаад гэр бүлээ хамгаалж чадаагүй вэ? Хадгалах

Кето дэглэмийг хэрхэн зөв барих вэ?

1900 онд чихрийн шижин өвчнийг эмчлэх зорилготой зохиогдсон кето хооллолт нь орчин үед жин хасах, эрүүлжих гэж буй хүмүүсийн дунд хамгийн алдартай хооллолтын нэг төрөл болсон билээ. Энэхүү хооллолт нь ерөнхийдөө нүүрс усыг өөх тосоор орлуулах явдал юм. Ийнхүү нүүрс усыг өөх тосоор орлуулснаар бие организм кетозд шилжиж, арьсан доорх өөхийг эрчимтэй хайлуулж, тураадаг байна.

Кето дэглэмийг хэрхэн зөв барих вэ? Хадгалах

Загварын бэлэг тэмдэг болсон одууд 2000-аад онд хэрхэн хувцаслаж байсан бэ?

Хуучны зургаа харах үедээ бид тогтмол шоконд орж байдаг гэхэд буруудахгүй. Бид өөрсдийн хувцаслалт, нүүр будалтыг хараад ихэнхдээ алмайрдаг. Гэхдээ азаар энгийн иргэд бид зөвхөн гайхшардаггүй бөгөөд одууд хүртэл өнгөрсөн үеийн зургаа харж, шоконд ордог гэнэ шүү. Ингээд орчин үеийн загварын бэлгэ тэмдэг болсон бүсгүйчүүд өмнө хэрхэн хувцасладаг байсан талаар сонирхоцгооё.

Загварын бэлэг тэмдэг болсон одууд 2000-аад онд хэрхэн хувцаслаж байсан бэ? Хадгалах

Химийн салбарт санамсаргүй байдлаар хийгдсэн 11 их нээлт

Агуу нээлтүүдийн ард эрдэмтэн, судлаачдын асар их хүч хөдөлмөр, олон сар, жилийн хичээл зүтгэл байдаг гэдэг нь гарцаагүй. Тэр бүү хэл тэрхүү нээлтээ хүн төрөлхтөнд танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлэх хугацаа нь хэдэн арван жилээр ч үргэлжлэх нь бий. Гэвч хүн төрөлхтний түүхэнд бичигдэн үлдсэн зарим нэгэн их нээлтүүд санамсаргүй тохиолдлоор хийгдсэн явдал ч олон байдаг. Энэ төрлийн санамсаргүй нээлтүүд ихэвчлэн химийн салбарт, нэн ялангуяа иод, фосфор, бензол зэрэг шинэ химийн элементүүдийн нээлт байдаг аж.

Химийн салбарт санамсаргүй байдлаар хийгдсэн 11 их нээлт Хадгалах

Үнэн боловч итгэхэд бэрх хачирхалтай баримтууд

Ертөнц дээр сонин содон зүйл элбэг тохиолддог бөгөөд энэ бүхэн дэлхийн хүн амыг гайхшралд автуулсаар л ... Энэ удаад бид танд үнэн боловч итгэхэд бэрх хачирхалтай баримтуудыг хүргэе. Жишээлбэл: Хадан хавцал дээр нислэгийн зурвас байдаг гэвэл та итгэх үү?

Үнэн боловч итгэхэд бэрх хачирхалтай баримтууд Хадгалах

Гэр бүлийнхнийгээ хөнөөгөөд үдэшлэгт оролцохоор явсан 17 настай алуурчин Жефф Пеллигийн түүх

1989 оны 4-р сарын 30-ны өглөө Олив Бранч сүмд цугларсан мөргөлчид номлогч Роберт Пеллиг хүлээн сууж байв. Гэр бүлээрээ сүмийн цуглаанд ирээгүй тэдэнд ямар нэгэн зүйл тохиолдсон эсэх талаар шалгахаар очсон нэгэн номлогчийг гэргий, хоёр охины хамт гэртээ амиа алдсан байдалтай байхыг олсон түүхтэй. Гэр бүлийн амьд үлдсэн ганц эрэгтэй гишүүн болох Жефф Пеллигийн эсрэг үүсгэсэн хэрэгт түүнийг алуурчин мөн гэдгийг баталгаажуулсан ямар ч ул мөр, зэвсэг, гэрчийн мэдүүлэг зэрэг зүйлс байгаагүй боловч түүнийг уг хэрэг болсноос хойш 17 жилийн дараа ялласан юм.

Гэр бүлийнхнийгээ хөнөөгөөд үдэшлэгт оролцохоор явсан 17 настай алуурчин Жефф Пеллигийн түүх Хадгалах
2022-05-01, 08:05

Туркт очвол заавал үзэх үзэсгэлэнтэй газрууд

Ихэнх хүмүүс Турк улсыг жуулчдын хөлд дарагдсан, буудлын захиалга нь дүүрсэн газар мэтээр л төсөөлдөг. Гэвч үнэн хэрэгтээ Турк улс байгалийн гайхамшиг бүрдсэн, түүх соёлын арвин түүхтэй газар юм. Тиймээс хэрвээ та Турк улсаар аялахыг хүсэж байвал эдгээр газраар заавал аялаарай.

Туркт очвол заавал үзэх үзэсгэлэнтэй газрууд Хадгалах
2022-04-30, 15:46

Ямар ч хоолыг амттай хийх 10 нууц

Заримдаа бид хоол хийж байхдаа энгийн зүйлсийг мартаж орхидог. Тиймээс ч шарсан өндөг түлэгдэж, чанаж буй гоймон наалдах нь бий.  Тэгвэл бид танд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөөг хүргэе.

Ямар ч хоолыг амттай хийх 10 нууц Хадгалах

Орчин үеийн фитнессийн тоног төхөөрөмжийн анхны хувилбарууд

Хүн төрөлхтөн саяхнаас фитнест илүү дуртай болсон мэт санагдавч үнэн хэрэгтээ Викториагийн үеэс эхлэж фитнессээр хичээллэж байсан бололтой. Шведийн  гэмтлийн эмч Густав Цандер орчин үеийн фитнессийн тоног төхөөрөмжтэй ижил төхөөрөмжүүдийг бүтээсэн бөгөөд тэрээр дасгал хөдөлгөөн болон эрүүл мэнд хоорондоо салшгүй холбоотой болохыг батласан байна. Тэрээр булчинг удаан хугацааны турш дасгалын тусламжтай хөгжүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Густав хамгийн анх Стокгольмд фитнесс төв байгуулсан аж.  Ингээд 1892 оны үеийн фитнессийн тоног төхөөрөмжтэй танилцацгаая.

Орчин үеийн фитнессийн тоног төхөөрөмжийн анхны хувилбарууд Хадгалах

Дэлхийн мэдээг цөөн үгээр 04.30

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Өнөөдрийн хувьд Путин, Зеленский нар G-20-ийн уулзалтанд оролцоно, Европын орнууд Оросооё хараат байхаа больж байна зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ. 

Дэлхийн мэдээг цөөн үгээр 04.30 Хадгалах
2022-04-30, 12:00

7-р зууны үед Европ тивийг төвлөн захирч байсан Аварын хаант улсын нууцлаг түүх

Нийтийн тооллын VI зууны эхэн үед алс дорнодоос Европ тивд нэгэн бүлэг хүмүүс нүүдэллэн ирж 200 гаруй жилийн түүхтэй Аварын хаант улсыг байгуулсан юм. Гэвч түүхийн бүх л хугацаанд түүхчид тэднийг чухам хаанаас нүүдэллэн ирсэн, ямар угсааны хүмүүс байсан тухай тодорхой баримт хомс тул элдэв таамаглал дэвшүүлсээр иржээ. Гагцхүү тэдний тухай түүхэн баримтуудыг тэдний гол дайсан байсан Византийн эзэнт гүрний түүхчид л бичин үлдээсэн нь бидний үед уламжлагдан ирсэн аж.

7-р зууны үед Европ тивийг төвлөн захирч байсан Аварын хаант улсын нууцлаг түүх Хадгалах

Судсанд буруу бүлгийн цус орвол юу болох вэ?

Хүний биеийн жингийн 6-8 хувийг цус эзэлдэг. Цусны 40-70 хувийг алдвал амь насанд аюултай, харин 70-аас илүү хувийг алдах нь үхэлд хүргэнэ гэж үздэг. Тиймээс их хэмжээгээр түлэгдсэн, гэмтэл авсан тохиолдолд өвчтөнийг аврах цор ганц боломж бол донорын цус сэлбэх явдал юм. Хэрвээ хүний биед өөр бүлгийн цус сэлбэвэл юу болох бол?

Судсанд буруу бүлгийн цус орвол юу болох вэ? Хадгалах