Гэртээ тохирсон буйданг хэрхэн сонгох вэ?

Буйданг маш олон янзаар байрлуулж болдог. Гэхдээ буруу байрлуулснаас болоод гэрийн орчин зайгүй мэт харагдах нь бий. Мөн сүүлийн үед хүмүүс өрөөнийхөө зай талбайд тааруулж ор болгож ашигладаг буйдан ихээхэн сонгох болсон. Тэр ч утгаараа бид танд гэртээ ямар буйдан сонгож, хэрхэн байрлуулж болох талаарх мэдээллийг хүргэж байна. 

Гэртээ тохирсон буйданг хэрхэн сонгох вэ? Хадгалах

Дургүй зүйлээ хийх ёстой болсон үед яах вэ?

Өөрийнхөөрөө, зөрүүд хүнд аливааг ойлгуулах хэцүү байдаг ч тэрхүү дутагдлыг нь засах боломжтой байдаг. Хэрвээ та дээрх төрлийн хүмүүсийн нэг бол хэн ч таниар хүсээгүй зүйлсийг чинь хийлгэж чаддаггүй байх. Гэхдээ өөрийгөө өөрчилж, шаардлагатай нөхцөл байдалд таалагдахгүй байгаа зүйлсээ хийж сурах хэрэгтэй юм. Учир нь хүний амьдрал хэзээ ч санаснаар болдоггүй шүү дээ.

Дургүй зүйлээ хийх ёстой болсон үед яах вэ? Хадгалах

10 жилийн хугацаанд огтхон ч хөгшрөөгүй алдартнууд

"10 жилийн challenge" буюу хүмүүс өөрсдийнхөө 10 жилийн өмнөх зургийг одоо үеийнхтэйгээ харьцуулж тавих трэнд нийгмийн сүлжээгээр нэг хэсэг тархсан билээ. Энэхүү "challenge"-д оролцсон хүмүүсийн зарим нь мэдэгдэхүйц хөгширсөн байхад зарим нь бүр залуужсан мэт харагдаж байсан. Энэ үүднээс бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд огт хөгшрөөгүй алдартнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

10 жилийн хугацаанд огтхон ч хөгшрөөгүй алдартнууд Хадгалах

Цаг агаарын нөхцлөөс болж дэлхийн түүх эргэсэн 6 тохиолдол

Дэлхийн түүхийг эргүүлсэн олон үзэгдлийг хүмүүс тэнгэр, бурхантай холбох нь бий. Жишээлбэл Хубилай хаан 1274, 1281 онд Япон руу асар их хүчээр довтолсон хэдий ч далайн хар шуурганаас болж эзэлж чадаагүй гэдэг. Хэрэв далайн шуурга дэгдээгүй бол өнөөгийн Монгол, Япон улсуудын дүр зураг ямар ч байх юм билээ? Ингээд та бүхэнд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж дэлхийн түүх өөрчлөгдсөн тохиолдлуудыг сонирхуулж байна.

Цаг агаарын нөхцлөөс болж дэлхийн түүх эргэсэн 6 тохиолдол Хадгалах

Таны идсэн зүйлс нүдэнд тань хэрхэн нөлөөлдөг вэ?

Бидний хамгийн чухал эрхтнүүдийн нэг бол нүд юм. Харамсалтай нь, хүний нүд аюулд тун өртөмтгий байдаг бөгөөд бидний амьдралын хэв маяг гэх мэт гадны нөлөөнөөс болж байнга эрсдэлд орж байдаг. Нүдний хараа муудахыг бид хөгшрөлтөөс үүддэг жам ёсны зүйл мэт боддог боловч, үнэндээ бидний хэрэглэдэг зүйлс, ялангуяа хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн их хамаардаг ажээ. Энэ үүднээс бид хүнсний бүтээгдэхүүн нүдэнд хэрхэн нөлөөлдөг талаарх мэдээллийг хүргэж байна.

Таны идсэн зүйлс нүдэнд тань хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах

Хүний бие махбодын тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс

Бид өөрсдийн бие организмын тухай бүх зүйлийг мэддэг гэж боддог ч үнэндээ тийм биш байдаг. Заримдаа хүмүүс ямар нэгэн зүйлсэд шууд л итгэж амьдралын хэвшлээ болгох тохиолдол бий. Ингээд магадгүй таны үнэн гэж итгэдэг бие организмын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Та худал ойлголтоо залруулж эрүүл мэндээ хайрлаж байгаарай.

Хүний бие махбодын тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс Хадгалах

“Монос Хүнс” компанийн олон нийтэд зориулсан үнэт цаасны танилцуулга өнөөдөр болно

Эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монос Хүнс компани нь хөрөнгийн зах зээлээс 8.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд нийт хувьцааныхаа 30 хувь буюу 22 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна. Монос Хүнс компани нь Монос группийн дэргэдэх Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн докторуудын олон жилийн судалгаа шинжилгээнд үндэслэн бүтээгдсэн Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл, Энхжин эрүүл мэндийн цай, хүний биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлэгч Экос зөөлөн ус, Эко уусдаг цай, BerryVit ааруултай, үзэмтэй, витаминт үрлүүд, Хаан жимс чацарганын тос, шүүс зэрэг 6 брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.  

“Монос Хүнс” компанийн олон нийтэд зориулсан  үнэт цаасны танилцуулга өнөөдөр болно Хадгалах

Дижитал шилжилт хийгдсэнээр цаг хугацаа, зардал хэмнэх, амьдралыг илүү хялбарчлах боломжтой

Дэлхий нийтэд дижитал хэрэглээ өдрөөс өдөрт хүчээ авч цаг, минут, секунд тутамд хувьсан өөрчлөгдөж буй энэ үед хөгжлөөс хоцрохгүй хөл нийлүүлэн алхахын тулд дан ганц компани бус төр, хувийн хэвшлийн уялдаа холбоо бүрэн дижиталчлагдах шаардлага бий. Иймд тулгамдаж буй асуудалд гарц шийдэл хайх, туршлага хуваалцах зорилгоор Дижитал шилжилт арга хэмжээг Голомт банк 2 дахь жилдээ Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төв, Хархорум дижитал академитай хамтран  зохион байгууллаа.

Дижитал шилжилт хийгдсэнээр цаг хугацаа, зардал хэмнэх, амьдралыг илүү хялбарчлах боломжтой Хадгалах

Гэрийн эд хогшлын эвгүй үнэрийг дарах хялбар аргууд

Гэрийн эд, хогшил шинэ хуучнаасаа хамаарахгүйгээр өөртөө үнэр шингээж байдаг. Бид орж буй газрынхаа үнэрт ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд тэр нь сэтгэл зүйд ч нөлөөлдөг гэнэ шүү. Тиймээс өөрийнхөө болоод орчин тойрныхоо үнэрийг таатай байлгах нь чухал юм. Зарим айлаас цэцгийн анхилуун үнэр үнэртдэг бол заримаас нь "арай ч дээ" гэмээр үнэр үнэртэх нь бий. Тэгвэл бид танд хэрхэн орон гэрээ сайхан үнэртэй болгох талаарх зөвлөгөөг хүргэж байна. 

Гэрийн эд хогшлын эвгүй үнэрийг дарах хялбар аргууд Хадгалах

100 гаруй жилийн өмнөх Орос орныг өнгөтөөр буулгасан нь

Та бүхэнд одоогоос 100 орчим жилийн өмнөх Хаант Орос улсын ахуй амьдралыг харуулсан хуучны ховор зургуудыг хүргэж байна. Энэхүү гэрэл зургуудыг Сергей Михайлович Прокудин-Горский хэмээх зурагчин Орос орны зах хязгаар нутгуудаар аялж явахдаа авсан бөгөөд тэрбээр хар цагаан зураг дарахдаа улаан, хөх, ногоон гэсэн 3 өнгийн шүүлтүүрийг ашиглаж өнгө оруулдаг ажээ.

100 гаруй жилийн өмнөх Орос орныг өнгөтөөр буулгасан нь Хадгалах

Өргөн жийнсийг дэгжин хослуулах 5 арга

Хавар болон зуны улиралд өргөн жийнснээс илүү эвтэйхэн хувцас бараг л байдаггүй. Энэхүү хувцсыг ажил, үдэшлэг, хүлээн авалт гээд энгийн үед ч өмсөж болдгоороо давуу талтай байдаг. Хэрвээ бүсгүй та өргөн жийнсийг юутай хослуулж өмсөхөө мэдэхгүй байвал дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

Өргөн жийнсийг дэгжин хослуулах 5 арга Хадгалах