Голомт банкны бүх төрлийн картыг ашиглан онлайнаар худалдан авалт хийгээд 21 хувийн буцаан олголт аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах сэтгэл догдлом энэ өдрүүдэд харилцагч танд баярын ширээгээ засах, хайртай дотны хүмүүстээ шинэ жилийн бэлэг бэлдэхэд тань худалдан авалт хийх хэрэгцээ шаардлага гарч байна уу? Тэгвэл Голомт банк харилцагчдадаа зориулан 2020.12.25-2020.12.31-ний өдрийг дуустал “Hello 2021” урамшуулалт хөтөлбөрийг зарлаж байна.

Голомт банкны бүх төрлийн картыг ашиглан онлайнаар худалдан авалт хийгээд 21 хувийн буцаан олголт аваарай Хадгалах

Голомт банк 2020 онд Монголбанкнаас зарласан 3 аянд амжилттай оролцон түүчээллээ

Оны сүүлийн өдрүүд тохиож буй энэ үед хувь хүн, албан байгууллагууд өнгөрч буй ондоо хийж бүтээсэн амжилт ололт, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, ирэх оныхоо өнгийг тодорхойлдог билээ. Голомт банкны хувьд улиран одож буй 2020 онд харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн салбартаа шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг анхлан нэвтрүүлж, хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн хөгжилтэй зэрэгцэн алхаж, салбарын хөгжлийг нэг шат ахиулахын төлөө хувь нэмрээ оруулан ажилласан амжилтаар дүүрэн жил болжээ. Тус банкны салбартаа оруулсан хувь нэмрийг нь үнэлэн дотоодын болон олон улсын нэр хүндтэй шагналын хур буусны дотор Монголбанкнаас зарласан аян, уралдаануудад идэвхийлэн оролцож, амжилтаараа түүчээлснийг онцлон тэмдэглэж байна.

Голомт банк 2020 онд Монголбанкнаас зарласан 3 аянд амжилттай оролцон түүчээллээ Хадгалах

Төрийн Банк төрийн өмчит байгууллагуудаа манлайлжээ

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 996-гаан Төрийн өмчит компани харьяалагддаг байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас дээрх компаниудтай үйл ажиллагааг нь дүгнэх “Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-г байгуулдаг аж. Тэгвэл тус газраас 2020 оны эцэст өөрийн харьяалалд байдаг 996-н компаниудын ажлыг дүгнэн  сайн ажилласан байгууллагууддаа Өргөмжлөл олгожээ.  Ингэхдээ өмчийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт хамгаалалт, өөрчлөлт тэдгээртэй холбогдон гарсан шийдвэрийн биелэлт зэргийг үндэслэсэн байна.

Төрийн Банк төрийн өмчит  байгууллагуудаа манлайлжээ Хадгалах

2020 онд "YouTube"-ээр хамгийн их орлого олсон 10 хүн

9 настай Райан Кажи (Ryan Kaji)-г Forbes сэтгүүл YouTube-ийн 2020 оны хамгийн их ашиг орлоготой youtuber-ээр нэрлэжээ. 2020 оны хамгийн өндөр орлоготой YouTube оддын жагсаалтад Техасаас гаралтай 9 настай хүү "Ryan's World" YouTube сувгаараа 29.5 сая доллар олсон бөгөөд тэрбээр гурав дахь жилдээ энэхүү жагсаалтыг тэргүүлж чадлаа.

2020 онд "YouTube"-ээр хамгийн их орлого олсон 10 хүн Хадгалах

Жирийн хүмүүсийн олсон гайхалтай олдворууд (30 фото)

Хүүхэд байхдаа эрдэнэсийн хайрцаг олохыг мөрөөдөж үзээгүй хүн ховор байх. Элдэв сонин зүйлсээр төсөөллийн ертөнцөө бүтээдэг байсан хүн төрөлхтний зарим хэсэг насанд хүрсэн хойноо санаандгүй байдлаар балчир насныхаа мөрөөдлийг биелүүлсэн байна. Тэд бүгд нууцлаг, сонирхолтой, бүр айдас төрүүлмээр зүйлс олсноо цахим орчинд хуваалцсан байна. Тэр дунд эгдүүтэй хясаанаас авхуулаад өнөө цагт дэлхий дээр оршдоггүй улсуудын мөнгөн тэмдэгт агуулсан чемодан,  хаашаа аваачих нь мэдэгдэхгүй жихүүдэс хүргэм хаалга гэх мэт хачирхалтай зүйлс багтах аж. 

Жирийн хүмүүсийн олсон гайхалтай олдворууд (30 фото) Хадгалах

Жижиг талбайтай угаалгын өрөөг тохижуулах 15 гайхалтай санаа

Хөл хорионы үед хүмүүст буцлах шахам өрнөж байсан завгүй амьдралын хэмнэлээс амсхийх хугацаа гараад байна. Хойшлуулж орхисон урьдын төлөвлөгөөгөө эргэн нэг харах боломж тохиож байгааг алдахыг хүсээгүй олон айл өрх гэрийн дотоод засал чимэглэлдээ өөрчлөлт хийхээр зориг шулуудаад байгаа юм. Та бүхэн ч бас энэ цаг хугацааг ашиглаж гэртээ илүү тав тухтай, шинэлэг уур амьсгал бүрдүүлж яагаад болохгүй гэж? 

Жижиг талбайтай угаалгын өрөөг тохижуулах 15 гайхалтай санаа Хадгалах
2020-12-24, 17:58

Хойд Америкийн уугуул иргэдийн 100 жилийн өмнөх төрх (40 фото)

Цаг хугацаа улиран өнгөрөх тусам түүхийн хуудаснаа бүдгэрсээр байгаа соёлын иргэншлийн бодит төрхийг камерын дуранд буулган авч үлдсэн АНУ-ын гэрэл зурагчин Эдуард Куртис (Edward Curtis) хэд хэдэн үе шат бүхий төлөвлөгөөт зураг авалтыг зохион байгуулсан байна. Домогт гэрэл зурагчин тэрээр одоо цагт энэ хорвоод байхгүй ч түүний XX зууны эхэн үеийн Индиан амьдралыг харуулах бүтээлүүд өнөөгийн судалгаа шинжилгээний ажилд томоохон хувь нэмэр оруулсан хэвээр байгаа юм. 

Хойд Америкийн уугуул иргэдийн 100 жилийн өмнөх төрх (40 фото) Хадгалах

Орон орны хүмүүс шинэ жилийг ямар зан үйлээр угтдаг вэ?

Шинэ жил гэдэг дэлхийн бүх улсын хүмүүс яс үндэс, гарал үүсэл, буурай хөгжингүйгээр ялгаралгүй тэмдэглэдэг ганц баяр гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй биз ээ. Хэдийгээр бүгд л шинэ оноо угтан баярлаж байгаа боловч энэхүү баярыг тэмдэглэж буй хэлбэр, нэршил гээд улс бүр өөр өөрийн гэсэн онцлогтой билээ. Та бүхэнд улс орон бүрийн шинэ оноо гаргадаг уламжлалын талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Орон орны хүмүүс шинэ жилийг ямар зан үйлээр угтдаг вэ? Хадгалах

"Урлаг ба хайр" - Музейд болзож буй хосуудын жаргалтай мөч гэрэл зурагт... (30 фото)

"Урлагийн бүтээлээр дүүрэн өрөөнд чамаас л би харцаа салгаж чадахгүй" хэмээн нэгэн зохиолч хэлж байжээ. Хайртай хүнтэйгээ хамт музей, галерейгаар зочилж гайхалтай бүтээлүүдээр нүдээ баясгах нь хамгийн сайхан болзоонуудын нэг юм. Ингээд та бүхэнд тэдгээр нандин мөчүүдийг буулгасан гэрэл зургуудыг хүргэж байна.

"Урлаг ба хайр" - Музейд болзож буй хосуудын жаргалтай мөч гэрэл зурагт... (30 фото) Хадгалах
2020-12-24, 15:00

Оройн 10 цагаас унтаж хэвшвэл таны биед дараах эерэг өөрчлөлтүүд гарна

Амжилттай яваа хүмүүст олон нийтлэг зүйл байдгийн нэгэн жишээ бол тэдний нойрны хэмнэл юм. Тодруулбал, тэд бүгд оройн 10 цагийн орчимд унтахаар хэвтэж, маргаашийн өдрийг өндөр бүтээмжтэй угтахын тулд бие болоод тархиа  бэлддэг байна. Эрт унтаж дадах нь бидний бие махбодь, оюун санаанд олон эерэг нөлөө үзүүллэг аж. Энэ үүднээс та бүхэнд 10 цагт орондоо орох нь хүний биед яг ямар нөлөө үзүүлдэг талаар хүргэхээр бэлтгэлээ.

Оройн 10 цагаас унтаж хэвшвэл таны биед дараах эерэг өөрчлөлтүүд гарна Хадгалах