Хорвоо ертөнцийн тухай итгэмээргүй боловч үнэн баримтууд

Бидний амьдарч буй орчлон хорвоо, дэлхий ертөнц гэдэг нууц нь тайлагдашгүй гэмээр итгэхийн аргагүй зүйлсээр дүүрэн билээ. Бид зарим тохиолдолд хүн төрөлхтнийг юу ч ахин гайхшруулж чадахгүй мэт байдаг ч бидний буруу гэдгийг батлах зүйлс түүхийн уртад маш олон гарч ирдэг. Бид та бүхэнд үүнтэй адил хэний ч мэддэггүй итгэмээргүй баримтуудыг хүргэж байна. 

Хорвоо ертөнцийн тухай итгэмээргүй боловч үнэн баримтууд Хадгалах

Өөрийн хичээл зүтгэлээр тэрбумтан болсон 177 хүнд бүгдэнд нь нэгэн нийтлэг зүйл анзаарагджээ...

Зохиолч Томас Корли (Thomas C. Corley) таван жилийн турш 200 гаруй саятан, тэрбумтны амьдралд судалгаа хийж, чинээлэг хүмүүсийн амьдралын хэмнэлд багтсан нийтлэг дадлуудыг олсон байна. Ингээд тэрхүү мэдлэгээ нэгтгэн дүгнэж, хүний өдөр тутамдаа хийж хэвшиж, дадсан зүйлс алсын ирээдүйд нь хэрхэн нөлөөлдөг болохыг харуулахаар хэд хэдэн ном бичжээ. Хамгийн сонирхолтой нь, амжилттай яваа хүмүүсийн 80 гаруй хувьд нь ижил төрлийн хэвшил байсан аж...

Өөрийн хичээл зүтгэлээр тэрбумтан болсон 177 хүнд бүгдэнд нь нэгэн нийтлэг зүйл анзаарагджээ... Хадгалах

Аялалд хамт явсан сүйт залуугаа хаяж, Африкийн омгийн бэр болж үлдсэн Швейцарь бүсгүйн түүх

Хайрын төлөө соёлжсон ертөнцийн бүхий л хэрэглээгээ золиослон Африкийн урцад очиж амьдарч чадах орчин үеийн охид үнэндээ ховор байх. Швейцарийн иргэн Коринн Хофманн (Corinne Hofmann) 1986 онд Кени улсад амарч байх үеэрээ гэнэтийн байдлаар нутгийн уугуул иргэнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэжээ. Сүүлдээ тэдний харилцаа улам бүрч гүнзгийрсээр ардаа үлдээсэн амьдралаа хөсөр хаяж, Африкт үлдэн овоохойд амьдрахыг хүсэх болсон гэнэ. 

Аялалд хамт явсан сүйт залуугаа хаяж, Африкийн омгийн бэр болж үлдсэн Швейцарь бүсгүйн түүх Хадгалах

Жаахан хүүхэдтэй ээжүүдийн ойлгох хөгжилтэй комик зургууд

Норвеги гаралтай уран бүтээлч ээж Иад Нордахл (Jade Nordahl)-ын бүтээлүүдийг харахад дэлхий дээрх бүх ээжүүд нэгэн адил замналыг туулдаг бололтой. Ээж байна гэдгийг ихэнх хүмүүс хүүхдийн хөөрхөн инээд, өхөөрдөм жижигхэн гар хөл, үнэрлээд л баймаар сайхан үнэр зэрэг хөөрхөн, сайхан зүйлээр л төсөөлдөг нь нууц биш. Гэвч энэ бүхний цаана нойргүй хоносон олон шөнө, ядарч эцэж аргаа барах мөч, сэтгэлээр унаж уйлсан явдлууд гэхчлэн тэвчээр заасан хугацаа ч мөн байх аж. Хоёр бяцхан ертөнцийг өсгөж буй уран бүтээлч ээж өдөр тутмын амьдралдаа тохиолддог хөгжилтэй бөгөөд хүндхэн мөчүүдийг элдэв шүүлтүүр, хэлбэрдэлтгүйгээр харуулдаг...

Жаахан хүүхэдтэй ээжүүдийн ойлгох хөгжилтэй комик зургууд Хадгалах

Тэрбумтны охин Патришиа Херст яагаад банк дээрэмдэж, хожим алан хядагч болсон бэ?

Хүний хувь заяа гэдэг сонин юм. Зарим нь үгээгүй хоосноос эхлэн хичээл зүтгэлийнхээ хүчээр тэрбумтан болдог бол зарим нь олны хэлдгээр ёстой л амны хишигтэй төрсөн хэр нь бүх зүйлээ гаргуунд нь гаргаж, эсвэл хөндлөнгийн нөлөөгөөр бүхнийг баллаж орхих нь бий. Патришиа Херст (Patricia Hearst) бол үүний тод жишээ болсон бүсгүй аж. Тэрээр баян гэр бүлд төрж, чанартай боловсрол эзэмшсэн хэдий ч алан хядагчдын бүлэглэлд нэгдэж, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн. Өнөөдөр та бүхэнд энэ бүсгүйн хачирхалтай амьдралын талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Тэрбумтны охин Патришиа Херст яагаад банк дээрэмдэж, хожим алан хядагч болсон бэ? Хадгалах

"Тэсвэр тэвчээрийн гайхамшиг" - Их Британийн арлыг сэлж тойрсон эрийн бие хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хүн болж төрсөн амьдралынхаа хугацаанд адал явдал эрэлхийлж, тэсвэр тэвчээр, эр зориг шаардсан эрсдэлтэй үйлдлүүдийн тусламжтай амьд байгаагаа мэдэрдэг хүмүүс цөөнгүй. Яг энэхүү залуусын төлөөлөл болсон Их Британийн усанд сэлэгч, фитнесс дасгалжуулагч Росс Эджли (Ross Edgley) 2800 гаруй км үргэлжилсэн зоримог аялал хийжээ. Росс нийт 5 сарыг задгай тэнгист өнгөрүүлсэн бөгөөд Их Британийг сэлж тойрсон анхны хүн гэж тооцогддог байна.

"Тэсвэр тэвчээрийн гайхамшиг" - Их Британийн арлыг сэлж тойрсон эрийн бие хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Интернет дээрх "өөрөө хийж сурах" бичлэгийг дагавал юу болдог вэ? (Хөгжилтэй бүтэлгүйтлүүд)

Цахим орчноор аялж байхад санаанд оромгүй аргаар төрөл бүрийн чамин зүйлсийг өөрийн гараар урлаж буй "DIY" бичлэг, зааврууд байнга тааралддаг. Хэдий тэдгээр аргууд "санаанд багтаад" байвч яг бодитоор хийх гэхээр байдал огт өөрөөр эргэх нь элбэг. Заримдаа урам хугармаар бус харин ч инээд хүрмээр үр дүн гардгийг дараах зургууд батлах болно.

Интернет дээрх "өөрөө хийж сурах" бичлэгийг дагавал юу болдог вэ? (Хөгжилтэй бүтэлгүйтлүүд) Хадгалах
2021-03-10, 11:45

Тэрбумтан Жефф Безосын экс эхнэр хүүхдийнхээ багштай гэр бүл болжээ

Америкийн зохиолч, хүмүүнлэгийн үйлстэн Маккензи Скотт (Mackenzie Scott) бол Амазон компанийн хамтран эзэмшигч, дэлхийд тэргүүлэх хөрөнгөтнүүдийн нэг болох Жефф Безосын хуучин эхнэр юм. Тэд 2019 онд тус тусын замаа хөөхөөр болж, 26 жилийн настай гэрлэлтдээ цэг тавьсан бол Маккензи Скотт жинхэнэ "хань" болох хүнээ олсон байна. Чинээлэг эмэгтэйн шинэхэн нөхөр Сиэтл дэх Лейксайдын сургуульд багшилдаг болохыг тэрээр цахим хуудсаараа дамжуулан  олон нийтэд хуваалцжээ.

Тэрбумтан Жефф Безосын экс эхнэр хүүхдийнхээ багштай гэр бүл болжээ Хадгалах

Хоёр цар тахал, хоёр дайныг үзэж, хоёр удаа хорт хавдрыг ялсан 118 настай Канэ Танакагийн амьдрал

Дэлхийн хамгийн өндөр настан Канэ Танака (Kane Tanaka) төрсөн цагаасаа хойш өнөөг хүртэлх хугацаанд хоёр өөр цар тахлын аюулыг нүдээр үзэж, хоёр дэлхий нийтийн дайны гэрч болсон төдийгүй, хоёр удаа хорт хавдрыг ялан дийлж чадсан байна. Тэрээр ингэж урт насалсан боловч эрүүл амьдралын хэв маягийг ягштал мөрддөггүй бөгөөд хийжүүлсэн ундаанд хамгийн дуртай гэнэ. Канэ Танака өнгөрсөн нэгдүгээр сард 118 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. 

Хоёр цар тахал, хоёр дайныг үзэж, хоёр удаа хорт хавдрыг ялсан 118 настай Канэ Танакагийн амьдрал Хадгалах

Гэмгүй төрхтэй ч хүнд маш аюултай 15 амьтан

Ямар ч амьтан энэ дэлхийн зэрлэг байгаль дээрх ширүүн тэмцэлд эсэн мэнд тэсэж үлдэхийн тулд олон  өөрсдийгөө хамгаалах ямарваа нэгэн чадвар суусан байдаг. Туулай, хэрэм зэрэг гаднаас нь харахад өхөөрдөм, хөөрхөн амьтад ч хүртэл цагаа тулахад өрсөлдөгчдөө хор хүргэж чаддаг болохыг та мэдэх үү? Ингээд та бүхэнд гэмгүй төрхтэй боловч хамгийн аюултай амьтдын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Гэмгүй төрхтэй ч хүнд маш аюултай 15 амьтан Хадгалах

Хүний биеийг төгс болгож бүтээвэл ямар харагдах байсан бэ?

Хүн төрөлхтөн 6 сая жилийн хөгжлийн явцдаа тоо томшгүй олон өөрчлөлт үзсэн ч өнөөг хүртэл бүрэн төгс хэлбэрээ олж чадаагүй л байна. Үүний хамгийн ойрын жишээг татахад, төрөх үеийн асар их өвдөлтийг бидний бие цаашид хувьсах ёстойг тодоос тод илэрхийлж байна гэж үзэж болох юм. Энэ үүднээс хүний биеийг төгс болгох үед ямар төрхтэй болох талаар сонирхолтой онолуудыг хүргэж байна. 

Хүний биеийг төгс болгож бүтээвэл ямар харагдах байсан бэ? Хадгалах