Өөрсдийн биеийн онцлогийг нууж, хаадаггүй үзэсгэлэнт алдартнууд

Олны танил хүмүүс гэхээр бид төгс галбир төрхтэй хүмүүсийг төсөөлдөг. Мэдээж хэрэг энэ стандартыг хадгалж, шүтэн бишрэгчдийнхээ дунд "төгс" нэрээ хадгалах хүсэлтэй олон алдартнууд жинхэнэ төрхөө нуухын тулд маш их хичээл зүтгэл гаргадаг билээ. Тэгвэл зарим алдартнууд өөрсдийн биеийн онцлогийг нууж хаалгүй, харин ч бусдад бахархан гайхуулдаг аж. 

Өөрсдийн биеийн онцлогийг нууж, хаадаггүй үзэсгэлэнт алдартнууд Хадгалах

Дэлхийн хамгийн аюултай вирус бол хүн төрөлхтөн...

Хөндлөнгийн өнцгөөс харахад хүн төрөлхтний бий болгосон суурин газар, барилга байшин сүндэрлэсэн томоохон хотууд үнэндээ манай гараг дээр зөвхөн хөнөөл учруулах хавдар шиг харагддаг. Ингээд харвал хүн төрөлхтөн эх дэлхийн хувьд вирус шиг хор хөнөөлтэй амьтад юм. Түүгээр ч үл барам цаг хугацаа өнгөрөх тусам дэлхийн хүн амын тоо нэмэгдсэнээр байгальд үзүүлэх бохирдлын хэмжээг ч нэмж байна. Үүнийг дагаад хүн төрөлхтөн бид үнэхээр дэлхийн вирус мөн үү гэсэн асуулт гарч ирнэ. 

Дэлхийн хамгийн аюултай вирус бол хүн төрөлхтөн... Хадгалах

Дизайнерууд хамгийн тохиромжгүй газар сурталчилгаа байрлуулж зугаацсан нь...

Хэрэглэгчдэд хүрэх хамгийн үр дүнтэй сурталчилгаа байлаа ч тохиромжгүй газарт байрлуулах төдийд адгийн тэнэг үйлдлийн жишээ болж хувирсан олон тохиолдол байдаг. Тэгвэл эсрэгээрээ онцгойрох зүйлгүй жирийн сурталчилгааг хүмүүсийн санаанд оромгүй газарт байрлуулснаар ер бусын амжилт авчрах мөч бас байдаг бололтой. Ингээд та бүхэнд бүтээлч дизайнеруудын сонирхолтой ажлуудыг хүргэж байна.

Дизайнерууд хамгийн тохиромжгүй газар сурталчилгаа байрлуулж зугаацсан нь... Хадгалах

Загвар өмсөгчид, царайлаг залуус баривчлагдвал юу болдог вэ? (35 фото)

Энтертайнмент ертөнцөд харьяалагддаг, амжилттай яваа залуус зугаа цэнгэл, мөрийтэй тоглоом, мансууруулах бодисоос үүдэлтэй хэрэгт холбогдох нь түгээмэл байдаг. Доор дурдагдах дур булаам залуус гэмт хэрэг үйлдэлгүй, зөв амьдарсан бол бид тэднийг шоронгийн мэдээллээс биш алдартай сэтгүүлийн нүүрэн дээрээс харах байсан болов уу...

Загвар өмсөгчид, царайлаг залуус баривчлагдвал юу болдог вэ? (35 фото) Хадгалах

Дэлхийн шилдэг дархчуудын биширмээр бүтээлүүд

Дэлхий дээр элдэв талын авьяастайн зэрэгцээ түүндээ өөрийн гэсэн ур дүйтэй олон сая хүн бий. Цөөн хэд нь байгалиас заяагдсан бэлэн өгөгдөлтэй байдаг бол дийлэнх хэсэг нь гагц өөрсдийн хичээл зүтгэл, олон жилийн туршлагын үр дүнд өнөөгийн их чадвараа бүтээсэн байдаг. Тэгвэл бид энэ удаад хатуу металийг урлагийн бүтээл болгон хувиргадаг уран гартай дархан хүмүүсийн бүтээлүүдийг онцлохоор шийдээд байна. 

Дэлхийн шилдэг дархчуудын биширмээр бүтээлүүд Хадгалах
2021-04-07, 12:23

Дэлхийн хамгийн өндөр цалинтай хүүхэд асрагч нарын амьдрал ямар байдаг вэ?

Хүүхэд асрагч гэхээр ихэнх хүмүүсийн толгойд маш бага цалинтай, хэний ч хийх боломжтой хялбархан ажил мэт бодогддог. Тэгвэл чинээлэг, олны танил хүмүүс хүүхдүүдээ шалгарсан шилдэг хүмүүсээр харуулахын тулд гар таталгүй, асар их хэмжээний мөнгө төлдөг байна. Хүүхэд асрагчид хүүхэдтэй ихэнх цагийг өнгөрүүлж, үг үйлдэл, зан авираас нь авхуулаад хүмүүжил төлөвшилд нь шууд нөлөөлдөг учраас үнэхээр л эцэг эхийн хувьд чухалчилж анхаарах ёстой асуудал мөн билээ. 

Дэлхийн хамгийн өндөр цалинтай хүүхэд асрагч нарын амьдрал ямар байдаг вэ? Хадгалах

"Алслагдсан диваажин" Исланд улсын тухай сонирхолтой баримтууд

Исланд бол хойд Европт орших, 350 гаруй мянган хүн амтай арлын улс бөгөөд ард иргэд нь өөр хоорондоо улсынхаа албан ёсны хэл болох Исланд хэлээр ярьдаг байна. Дэлхийн дийлэнх улсуудыг бодоход харьцангуй цөөн хүн амтай энэ улсын нийслэл болох Рейкьявик нь Исландын хамгийн их оршин суугчтай хот гэдгээрээ манай улсын нийслэлтэй төстэй юм. Өнөөдөр та бүхэнд энэхүү гайхалтай байгаль, сонирхолтой уламжлал, баялаг түүхтэй улсын талаар хамгийн сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

"Алслагдсан диваажин" Исланд улсын тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Эрхүүгийн нэгэн бүсгүй хотынхоо замын нүхнүүдийг бөглүүлэхийн тулд нүцгэлжээ

Аливаа газрын оршин суугчдын эргэн тойрон, хүрээлэн буй орчиндоо хамгийн сэтгэл дундуур байдаг зүйлсийн нэг бол яахын аргагүй онгорхой, цоорхой болсон аймшигтай зам билээ. Гэвч өдөр бүр тэр замаар явдаг ч дутагдлыг хэдийнээ байх ёстой зүйл мэт хүлээгээд авчихсан оршин суугчид тав тухтай амьдралд нь садаа болж буй асуудалд төдийлөн анхаарал хандуулахгүй байх нь элбэг. Манай улсын хойд хөршийн Эрхүү хотын энгийн нэгэн иргэн дээрх асуудалд олны анхаарлыг хандуулахын тулд сонирхолтой арга ашигласан нь цахим орчинд шуугиан дэгдээгээд байгаа юм. 

Эрхүүгийн нэгэн бүсгүй хотынхоо замын нүхнүүдийг бөглүүлэхийн тулд нүцгэлжээ Хадгалах

Дэлхий дээр байсан гэж итгэмээргүй амьтдын гайхалтай чулуужсан үлдэгдлүүд

Орчлон ертөнцийн олон тэрбум жилийн түүхэнд үүссэн өөрчлөлтийг бид өнөөдөр тоолж, тоочиж барахгүй байж болох юм. Гэвч бидний оршин буй дэлхий гаригийн хөрсөн дээр болж өнгөрсөн үйл явдлуудыг гэрчлэх нэн эртний зүйлс он цагийн шалгарлыг давж, өнөө үеийн бидний гайхшралыг төрүүлдэг нь хачирхалтай. Тэдгээрийн дунд дэлхий дээр үнэхээр оршиж байсан гэхэд итгэмээргүй олдворууд байдгаас та бүхэнд хамгийн хачирхалтайг нь багцлан толилуулъя. 

Дэлхий дээр байсан гэж итгэмээргүй амьтдын гайхалтай чулуужсан үлдэгдлүүд Хадгалах

Филиппиний эрдэмтэн шар айрагтай хамт ууж болдог коронавирусийн вакцин гаргаж авчээ

Ойрын хэдэн саруудад дэлхийн бүхий л суут эрдэмтэд коронавирусийн эсрэг төрөл бүрийн вакцин бүтээхээр ажиллаж байна. Мэдээж хэрэг вакцин бүр янз бүрийн түвшинд дархлаа тогтоож байгаа. Тэгвэл Филиппиний молекул биологич өөрийн арга барилаар вакцин бүтээсэн нь заавал зүү хэрэглэх шаардлагагүй гэдгээрээ бусад төрлийн вакцинаас онцлог гэнэ.

Филиппиний эрдэмтэн шар айрагтай хамт ууж болдог коронавирусийн вакцин гаргаж авчээ Хадгалах

"Италийн хөдөө нутаг дахь гоо үзэсгэлэн"- Гэрэл зурагчин Мишель Перезийн халуухан фото цуврал

Сурталчилгааны гэрэл зургуудад ч өндөр мэдрэмж төрүүлэх онцгой увдис оршдог гэдгийг Канадын гэрэл зурагчин Мишел Перез (Michel Perez) өөрийн бүтээлүүдээрээ батлан харуулдаг. Өдгөө Франц улсын Парис хотод амьдран Lacoste, Aubade, Palmer's, Kerastase, L'Oreal, Juvena зэрэг томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж байгаа Мишел хоббигоо бодит ажил хэрэг болгож, өнөөгийн өндөрлөгт хүрсэн аж. Түүний бүтээлүүдээс бид энэ удаад "Сицилийн адал явдал" гэрэл зургийн түүврийг хүргэж байна.

"Италийн хөдөө нутаг дахь гоо үзэсгэлэн"- Гэрэл зурагчин Мишель Перезийн халуухан фото цуврал Хадгалах

Хөл хорионы үед уйдаж, гадаад төрхөө эрс өөрчилсөн алдартнууд

Мэргэжлийн үсчин, гоо сайхан цар тахлын нөлөөгөөр хаагдсан нь олон мянган хүнд өөрөө өөртөө үсчин болох нөхцлийг бүрдүүлсэн гэхэд хилсдэхгүй. Гэхдээ зоригтой алхам хийсэн тэдгээр хүмүүст бүгдэд нь аз тохиогоогүй нь харамсалтай. Зориг зүрх шалгасан дээрх явдал дэлхийн хэмжээний алдартнуудад ч хамаатай бөгөөд гэртээ уйдсан эмэгтэйчүүд гадаад төрхөө эрс өөрчлөхөөр шийдсэн нь ямар үр дүн авчирсныг харцгаая! 

Хөл хорионы үед уйдаж, гадаад төрхөө эрс өөрчилсөн алдартнууд Хадгалах