Дэлхийн түүхэн дэх хамгийн баян хүн, домогт хаан Манса Муса гэж хэн байв?

4 жилийн өмнөөс Amazon-ий үүсгэн байгуулагч Жефф Безос дэlхийн хамгийн чинээлэг хүн хэмээн тооцогдох болсон билээ. Түүний хөрөнгө нь одоогийн байдлаар 186 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Гэвч дэлхийн түүхэн дэх хамгийн чинээлэг хүний дэргэд энэ нь далайн дэргэдэх дусал төдий юм. Нэгэн цагт Африкийн хамгийн хүчирхэг оронд тооцогдож байсан Малигийн эзэнт гүрний хаан Манса Мусагийн хөрөнгийн хэмжээг түүхчид "хэмжээлшгүй" хэмээн тодорхойлдог. Тэрээр Арабын орнуудаар зочлоод "бэлэг дурсгалын" зүйлс авах төдийд тухайн улсын эдийн засаг дампуурч байсан гэдэг.

Дэлхийн түүхэн дэх хамгийн баян хүн, домогт хаан Манса Муса гэж хэн байв? Хадгалах

Эд зүйлс "амь орж", танд үг хэлэхийг хүсэх үед... (Хөгжилтэй давхцалууд)

Амьдралын алхам тутамд та бидний урьд өмнө төсөөлж ч байгаагүй хачин сонин зүйлс тохиолдох бүрэн боломжтой. Хэрэв уншигч та хорвоо дэлхий дээр оршин буй бүх зүйлд өөрийн гэсэн сүнс бий гэдэг үгийг сонсож байсан бол нэг удаа ч болов эргэн тойрондоо буй зүйлсийг амьтай мэт бодож үзсэн байх. Харин тэр үед санаа дагаад ч тэр үү, ургамал ногоо хүртэл танд үг хэлээд байх шиг хачирхалтай санагдаж байсан уу? 

Эд зүйлс "амь орж", танд үг хэлэхийг хүсэх үед... (Хөгжилтэй давхцалууд) Хадгалах
2021-10-07, 16:46

Зовсны эцэст насны ханиа олж чадсан Холливудын сайхан бүсгүй Кэйт Уинслетийн хайр дурлалын түүх

Саяхан буюу 10-р сарын 5-д 46 нас хүрсэн жүжигчин Кэйт Уинслет (Kate Winslet) өдгөө нөхөр хүүхдүүдийн хамт аз жаргалтай амьдарч байгаа. Харамсалтай нь түүний өнгөрсөн амьдрал дахь хайрын түүх тийм ч дардан байгаагүй аж. Учир нь Кэйтийн хувьд хувийн амьдрал нь жүжигчний карьертай нь салшгүй холбоотой юм. 

Зовсны эцэст насны ханиа олж чадсан Холливудын сайхан бүсгүй Кэйт Уинслетийн хайр дурлалын түүх Хадгалах

Хэрэглэгчийн сэтгэлзүйгээр наадсан зальжин аргатай бүтээгдэхүүнүүд

Аливаа бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодол ямар байхаас шалтгаалж хэрэглэгчдийн худалдан авалтад томоохон нөлөө үзүүлдэг гэдэг нь эргэлзээгүй. Гэвч харагдах байдал нь олзуурхмаар сайхан хэрнээ задлаад үзэхэд дотор талдаа сэтгэл гонсоймоор, хүний нүд хуурсан зүйл хийдэг "өөдгүй" үйлдвэрлэгчид байдаг гэдгийг мартаж болохгүй. Бид та бүхэнд хэрэглэгчдийн сэтгэлзүйгээр наадсан тэдгээр бараа бүтээгдэхүүнүүдээс хүргэж байна. 

Хэрэглэгчийн сэтгэлзүйгээр наадсан зальжин аргатай бүтээгдэхүүнүүд Хадгалах
2021-10-07, 15:00

Өөрийгөө бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч чадсан Билли Айлишийн халуухан зургууд

Төгс бие галбир тренд болоод байгаа өнөө цагт жингийн илүүдэлтэй хүмүүсийг доромжилж, тохуурхах үйлдэл газар аваад байгаа бөгөөд үүний нэг хохирогч нь залуу дуучин Билли Айлиш билээ. Тэрээр нэвсгэр, сул чөлөөтэй хувцас өмсөх дуртай тул хүмүүс түүнийг биеийн галбиртаа сэтгэл хангалуун бус, сул талаа нуун далдалдаг гэж ярьцгаадаг байв. Тэгвэл Билли сүүлийн үед халуухан гэмээр зургуудаараа шүүмжлэгчдийн "амыг таглаж", тэр байтугай сэтгүүлийн нүүрэн дээр бие галбираа гайхуулсан билээ.

Өөрийгөө бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч чадсан Билли Айлишийн халуухан зургууд Хадгалах

Алдартай хүмүүс өөрийнх нь дүрийг бүтээсэн жүжигчидтэй уулзсан нь...

Бодит хүний дүрийг цэнхэр дэлгэц дээр бүтээсэн жүжигчид тэрхүү "жинхэнэ" хүнтэйгээ нь тэр бүр уулзаад байдаггүй. Гэхдээ харьцангуй орчин үед нэр алдарт хүрсэн хүмүүсийн амьдралаас сэдэвлэсэн киноны жүжигчдэд тийм боломж олдох нь бий.

Алдартай хүмүүс өөрийнх нь дүрийг бүтээсэн жүжигчидтэй уулзсан нь... Хадгалах

Танд байвал зохих хадгаламжийн төрлүүд

Санхүүгээ зөв зохицуулах нь бидний амьдралыг илүү хялбар болгодог. Санхүүгийн гэнэтийн асуудлыг ажралгүй даван туулахын тулд эртнээс өөрийн төсвийг зөв зарцуулж, хэмнэж, хуримтлуулж байх нь таныг мөнгөтэй холбоотой эрсдэлээс хамгаална. Санхүүгээ удирдах шилдэг аргуудын нэг бол хуримтлал гэдгийг мэргэжилтнүүд эртнээс зөвлөсөөр ирсэн. Тиймээс хуримтлалыг зуршил болгож чадсан хүмүүсийн дүгнэлтэд үндэслэн танд байвал зохих хадгаламжийн төрлүүдийг танилцуулж байна.

Танд байвал зохих хадгаламжийн төрлүүд Хадгалах

"Моодыг хэтрүүлэх үед.." - Инээд хүрмээр загвартай хувцаснууд

Дизайнерууд цаанаасаа авьяастай төрдөггүй, харин удаан хугацааны турш дадлага туршлага хуримтлуулсны үр дүнд гайхалтай бүтээгдэхүүнийг бий болгох чадвартай болдог. Тийм ч учраас аливаа зүйлсийн дизайныг гаргаж буй хүмүүс заримдаа хэт этгээд, бүр муухай гэж хэлж болохоор сонголт хийх нь бий. Ингээд та бүхэнд эзнээ ичгэвтэр байдалд оруулах инээдтэй загвартай хувцаснуудын жишээг хүргэж байна.

"Моодыг хэтрүүлэх үед.." - Инээд хүрмээр загвартай хувцаснууд Хадгалах

Ямар улсын иргэд биднээс өөр онд амьдарч байгаа вэ?

Орчин үеийн дэлхий Григорийн тооллоор өдөр хоногоо хэмждэг тул бид 2021 онд амьдарч байгаа билээ. Энэ тооллыг анх 13-р зуунд Ромын Пап Григори зохиож, яваандаа дэлхий нийтийн хэрэглээ болсон учраас "Нийтийн тоолол" гэж нэрлэх нь ч бий. Гэхдээ хэсэг орнууд өөрсдийн уламжлалт он тооллыг Григорийн тооллын хажуугаар давхар хөтлөн яваа гэдгийг тэр хүмүүс мэдээд байдаггүй. Энэ үүднээс та бүхэнд тэрхүү "2021 онд амьдрахгүй байгаа" орнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Ямар улсын иргэд биднээс өөр онд амьдарч байгаа вэ? Хадгалах

Бидний эвшээлт яагаад "халдварладаг" вэ? (+Таныг эвшээлгэх зургууд)

Хүн төдийгүй амьтад хүртэл "эв" нь таарах юм бол эвшээдэг билээ. Ялангуяа бусдын эвшээж байгааг харсан л бол өөрийн эрхгүй ам нээгдэж эхэлнэ. Тэгвэл та яагаад ингэдэг юм бол гэж бодож байсан уу?

Бидний эвшээлт яагаад "халдварладаг" вэ? (+Таныг эвшээлгэх зургууд) Хадгалах

Монголын болон дэлхий дахины түүхийн хуудсаар таныг аялуулах хуучны ховор зургууд

Өнгөрсөн цагийн үйл явдлыг тэмдэглэн үлдсэн элдэв баримтууд өнөө цагт хүн төрөлхтний түүхийг өгүүлдэг нь гайхалтай. Мэдээлэл дамжуулах арга хэрэгсэл цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам боловсронгуй болж, хөгжиж байгаагийн ачаар гэрэл зураг хэмээх гайхамшиг ирээдүйн хүмүүсийг өнгөрснөөр аялуулах онцгой чанартай ажээ. Тиймээс та бүхэнд түүхэн мөчийг камерын тусламжтай гэрчлэн үлдээсэн сонирхолтой зургуудыг толилуулъя! 

Монголын болон дэлхий дахины түүхийн хуудсаар таныг аялуулах хуучны ховор зургууд Хадгалах
2021-10-06, 17:19

Индонези залуу будаа агшаагчтай гэрлээд, 4 хоногийн дараа салжээ

Индонези улсад амьдардаг Хоирул Анам (Khoirul Anam) хэмээх залуу будаа агшаагчтай гэрлэлтээ батлуулаад 4 өдрийн дараа салсан байна. Мэдээж хэрэг олныг хөгжөөсөн энэхүү этгээд явдлын тухай мэдээ цахим орчинд маш хурдан тархсан байна. Тэрээр фэйсбүүк хуудсан дээрээ үнэхээр ийм зүйл хийсэн гэдгээ батлах гэсэн мэт хуримын "ёслол"-ынхоо зургуудыг хуваалцжээ. 

Индонези залуу будаа агшаагчтай гэрлээд, 4 хоногийн дараа салжээ Хадгалах