Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №76

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №76 Хадгалах
2021-12-27, 15:12

Амьдралтайгаа дахин "connect" хийхэд тань туслах 5 зөвлөгөө

Заримдаа амьдралын бодит үнэнээс тасарч, салхи хаашаа үлээнэ, тэр зүг рүү хийсээд л яваа мэт санагдах үе танд байдаг биз дээ? Өөрөөр хэлбэл өглөө бүр нэг цагтаа сэрч, өдөр бүр нэг л зүйл давтагдаж, орой ирээд юу ч бодолгүй унтдаг, өөр бусад зүйлсээс "disconnect" хийсэн нэг ёсны робот маягийн амьдралыг олон хүн мэдэрдэг байна. Ийм маягаар удаан байвал амьдралаас авах баяр хөөр гэх зүйл алга болж, яваандаа сэтгэлзүйн хямралд орох эрсдэлтэй. Тэгвэл энэхүү "автомат жолоодлого"-той амьдралаа дахин гартаа авч "connect" хийхийн тулд юу хийх ёстойг танд хүргэе.

Амьдралтайгаа дахин "connect" хийхэд тань туслах 5 зөвлөгөө Хадгалах
2021-12-27, 10:06

Хүнд мартагдсан эд зүйлс он цаг өнгөрөх тусам хэрхэн өөрчлөгддөг вэ?

Өчигдөрхөн таны анхаарлыг татаж байсан зүйл өнөөдөр ор тас мартагдсан байх тохиолдол зөндөө гардаг биз дээ? Ийм маягаар бидний тархинаас зүгээр л "арчигдсан" зүйлс хожим нэгэнт оройтсон үед гэнэтхэн санаанд ордог нь сонин. Ингээд хүмүүсийн мартаж өнгөрүүлсэн цаг хугацааг тэсвэрлэж чадаагүй эд зүйлс, хоол хүнсний сонирхолтой өөрчлөлтүүдээс хүргэж байна.

Хүнд мартагдсан эд зүйлс он цаг өнгөрөх тусам хэрхэн өөрчлөгддөг вэ? Хадгалах
2021-12-26, 19:02

2021 онд дэлхий дээр сүндэрлэсэн хамгийн шилдэг 10 барилга

Барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаагийн хэрээр дэлхий дахинд олон төрлийн сонирхолтой, өвөрмөц барилгууд баригдаж байна. Эдгээр барилгууд дэлхийн өнцөг булан бүрт байрлах бөгөөд өвөрмөц шийдэл бүхий архитектураараа бусдын анхаарлыг татаж байгаа юм. Ингээд энэ онд баригдаж дууссан хамгийн сонирхол татахуйц барилгуудтай танилцацгаая.

2021 онд дэлхий дээр сүндэрлэсэн хамгийн шилдэг 10 барилга Хадгалах

Америк бүсгүй гурван өөр мэс засалчид хандаж, модель шиг царайтай болгож өгөхийг гуйжээ

Америк бүсгүй Кристин Чирико нэгэн сонирхолтой туршилтыг хийхээр шийдсэн байна. Тэрээр гурван өөр гоо сайхны мэс засалчид хандаж, түүний гадаад төрхийг хэрхэн өөрчлөх боломжтой талаар асуужээ. Мэдээж, эмч бүр өөрийн гэсэн хариултыг өгчээ. Ингээд түүний үр дүнг сонирхоцгооё.

Америк бүсгүй гурван өөр мэс засалчид хандаж, модель шиг царайтай болгож өгөхийг гуйжээ Хадгалах

Дэлхийн түүхэнд хамгийн их гамшиг дагуулан орсон 10 цас

Ширхэглэн будрах цасан ширхэгүүд асар их хэмжээгээр орсон тохиолдолд харилцаа холбоо доголдож, дэлгүүрүүдийн хүнс, барааны хангалт зогсож, замын хөдөлгөөн зогсож, хүмүүсийн хөдөлгөөн хумигдан шөнөдөө ч амардаггүй их хотын амьдралыг зогсоох асар их хүч болж хувирдаг ажээ. Үсрэнгүй хөгжсөн орнуудад байгалийн гамшгийн эсрэг авах арга хэмжээг нарийн тодорхойлсон байдаг боловч одоог хүртэл хүн төрөлхтөн байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөс хэвээр байсаар буй юм.

Дэлхийн түүхэнд хамгийн их гамшиг дагуулан орсон 10 цас Хадгалах
2021-12-26, 15:33

Жирийн бүсгүйчүүдийн дүр төрхийг Казахстаны стилист ингэж өөрчилжээ

Казахстаны стилист Мади Бедаир хүмүүст “Кардинал хувиргалт" гэх үйлчилгээг санал болгожээ. Ингэхдээ тэрээр “Та урьд өмнө телевизийн шоунд гардаг шиг ердөө 1 минутын дотор өөрийнхөө гадаад дүр төрхийг өөрчлөхийг мөрөөдөж байсан уу?” хэмээн тэрээр өөрийнхөө сайтаар дамжуулан хүмүүсээс асуужээ. Эерэг хариулт өгсөн хүмүүс Бекдаир болон түүний багийнхантай хамтарч ажилласан бөгөөд хүн тус бүрийн гадаад төрхийг өөрчлөхөд зориулсан зүйлсийн жагсаалтыг хүмүүст санал болгосон байна.

Жирийн бүсгүйчүүдийн дүр төрхийг Казахстаны стилист ингэж өөрчилжээ Хадгалах

Социологич Жек Голдстоун хувьсгалын тохироо болдог 5 гол хүчин зүйлийг нэрлэжээ

Жек Голдстоун нь орчин цагийн хувьсгал судлаачдын дунд хамгийн нэр хүндтэй мэргэжилтэн билээ. Түүний 1980-аад онд бичсэн “Towards the Theory of the Fourth Generation Revolution” ном нь одоо ч үнэ цэнээ алдаагүйн дээр зохиогч өөрийн онолоо улам бүр боловсронгуй болгосоор өдийг хүрчээ. Тэрээр өдгөө АНУ-ын Жорж Мейсоны нэрэмжит Удирдлагын сургуулийн Глобал удирдлагын төвийн захирал хийхийн зэрэгцээ ОХУ-ын Нийтийн удирдлага, үндэсний эдийн засгийн академийн тэргүүнээр томилогдон, Москва хотод өөрийн судалгааны ажлаараа илтгэл тавин ажиллаж байна.

Социологич Жек Голдстоун хувьсгалын тохироо болдог 5 гол хүчин зүйлийг нэрлэжээ Хадгалах

"Хүн Аалз"-ын дүрүүд киноны үргэлжлэлүүд дээр хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Найруулагч Сэм Раимигийн Хүн аалз кино 2002 онд анх олны хүртээл болсны дараа бид тус дүрийн хэд хэдэн өөр хувилбарыг харсан билээ. Тэгвэл Хүн аалзны кинонууд дээр гардаг дүрүүд хэрхэн өөрчлөгдсөн бол?

"Хүн Аалз"-ын дүрүүд киноны үргэлжлэлүүд дээр хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Гоймон чанасан усыг тогооч нар “шингэн алт” хэмээн нэрлэдэгийн учир юу вэ?

Гоймон чанасан усыг бид ихэнхидээ шууд асгадаг. Хэнд ч энэ усыг хадгалах бодол төрдөггүй боловч тогооч нар энэхүү цардуултай усыг “шингэн алт” хэмээн нэрлэдэг байна. Уг усыг хоол хийхэд төдийгүй цэвэрлэгээ, арьс, үс арчилгаанд хүртэл хэрэглэдэг аж. Ингээд “шингэн алт”-ыг хэрхэн хэрэглэж болох талаар зөвлөмжийг танд хүргэе.

Гоймон чанасан усыг тогооч нар “шингэн алт” хэмээн нэрлэдэгийн учир юу вэ? Хадгалах