Амьдралтайгаа дахин "connect" хийхэд тань туслах 5 зөвлөгөө

2021-12-27, 10:06
3,369

Заримдаа амьдралын бодит үнэнээс тасарч, салхи хаашаа үлээнэ, тэр зүг рүү хийсээд л яваа мэт санагдах үе танд байдаг биз дээ? Өөрөөр хэлбэл өглөө бүр нэг цагтаа сэрч, өдөр бүр нэг л зүйл давтагдаж, орой ирээд юу ч бодолгүй унтдаг, өөр бусад зүйлсээс "disconnect" хийсэн нэг ёсны робот маягийн амьдралыг олон хүн мэдэрдэг байна. Ийм маягаар удаан байвал амьдралаас авах баяр хөөр гэх зүйл алга болж, яваандаа сэтгэлзүйн хямралд орох эрсдэлтэй. Тэгвэл энэхүү "автомат жолоодлого"-той амьдралаа дахин гартаа авч "connect" хийхийн тулд юу хийх ёстойг танд хүргэе.

Амьдралтайгаа дахин "connect" хийхэд тань туслах 5 зөвлөгөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гол зүйлсээ ол

Өөрийн зорилгоо зөвхөн оюун санаандаа байлгаад байвал яваандаа тэдгээр нь бүгдээрээ бүдгэрэн мартагдаж, хүрч гүйцээхэд улам хэцүү болно. Тиймээс бодлоо цэгцэлж, зөв бүтэц дараалалтай болгоод тэдгээрийг дэвтэр дээрээ, утсан дээрээ бичиж аваарай. 

Гол зүйл гэвэл та юуны төлөө зүтгэх, ухаан бодлын тань ихэнх хувийг юу эзлэх ёстойг ойлгох хэрэгтэй юм. Үүнд анхаарахгүй бол хойш тавилт хэмээх нэгэн дайсанд ялагдаж, бүхий л зорилгоо мартаж, амьдрал тань "автомат жолоодлого"-оор үргэлжлэх эрсдэлтэй.

Гол зүйлсээ ол

2 Бяцхан ялалтыг эрхэмлэ

Мэдээж та насаараа алтан дунджыг баримталж амьдрах албагүй, гэхдээ бас сагсны аварга, байгууллагын шилдгээр байнга тодроод байх албагүй. Тиймээс "тэнгэрийн" юмыг мөрөөдөхөө больж одоо хийж байгаа, одоо дуртай байгаа зүйлдээ анхаарал хандуул. Тэгж байтал нэг өдөр тэрхүү өндөрлөгтөө хүрэх ч юм бил үү. Гэхдээ тийм өдөр ирэх үед та өмнө нь төсөөлж байсан шиг аз жаргалыг төдийлөн мэдрэхгүй. Учир нь мөрөөдлийнхөө төлөө хичээж, зүтгэж байх үед л тэрхүү аз жаргал  мэдрэгддэг юм. 

Бяцхан ялалтыг эрхэмлэ

Унтраасан утастайгаа эргэн "connect" хийж, бэлэг аваарай

Юнителийн "Дугаараа сэрээгээд датагаа ав" урамшуулал дахин эхэлжээ. Дугаараа 14 болон түүнээс дээш хоног ашиглаагүй хэрэглэгчид яг одоо утсаа асаагаад 5GB дата эсвэл 5'000 нэгж бэлгэнд аваарай. Мөн 3 сарын турш 5'000 ба түүнээс дээш цэнэглэлт бүрдээ энэ бонусаа нэмж авч, гадагшаа дуудлага хийх бүрдээ 100MB дата цуглуулаарай. ​

Унтраасан утастайгаа эргэн "connect" хийж, бэлэг аваарай

3 Мэдрэмжээ хурцал

Урсгалаараа явдаг амьдралын гол шалтгаануудын нэг нь жижиг зүйлд анхаарал хандуулаагүй явдал байдаг. Хүний тархи гэдэг залхуурахад дурлаж, бүх зүйлийн учрыг олоход хамгийн энгийн хялбар замыг олохоор заяагдсан эрхтэн аж. Эргэн тойрноо анзаарч, дүгнэлт хийхэд энэ чанар бас гарч ирдэг. Модны өндөр, навчны хэлбэр зэргийг нь шинжиж цаг алдах хэрэг юу байна, гол нь тэнд жимс ургаж байгаа эсэх нь л чухал гэсэн зарчмаар хандах нь буруу.

Нарийн ширийн онцлогт нь анхаарал хандуулна гэдэг таны ухамсрыг шинэ түвшинд аваачиж, бүхий л чадлаараа ажиллаж, чухал зүйлсийг алдаж өнгөрөөхгүй байхад сургадаг. Жижиг ч хамаагүй зүйлээр өөртөө сэтгэгдэл төрүүлж чадахгүй байвал амьдрал таны нүдэнд гялс хийгээд л өнгөрнө гэдгийг санах хэрэгтэй. 

Мэдрэмжээ хурцал

4 Уншиж эхлэ, хоббитой бол

Шинэ, сонирхолтой мэдлэг олж, түүнийхээ бодит ашгийг гаргах тохиолдол өдөр бүр яаж ийгээд л гарч ирдэг. Зөвхөн ном гэлтгүй блог, википедиагийн сэдэв, тэр ч байтугай телевизийн зарим нэвтрүүлгүүд ч гэсэн таны аливаа зүйлийн тухай ойлголтыг өөрчилж чадна. Өөрийн тань асуудлыг шийдвэрлэх "эрүүл" мэдлэгийг байнга эрэлхийлж байгаарай. 

Хэрэв ном унших уйтгартай санагдвал өөртөө тохирсон хобби олоорой. Гэхдээ загасчлах, фитнессд явах гэх мэт байдаг л нэг хобби хэрэггүй. Харин энгийн зүйлээс ихийг олж харах боломжийг олгох тийм өвөрмөц хоббитой болоорой. Хүмүүст хачирхалтай санагдах зүйлээс эмээх хэрэггүй. 

Уншиж эхлэ, хоббитой бол

5 Сониуч бай

Аливаа зүйлийн учрыг мэдмээр байвал юу ч бодолгүйгээр шууд асуу. Ухамсартай ямар ч хүн бусдыг асуулт асуусны төлөө буруутгахгүй. Олон суут ухаантан, эрдэмтэд, бүтээлч хүмүүс өөрсдийгөө сониуч сэтгэхүйтэй гэж тодорхойлдог. 

Хэрэв та он цагийг яг л өвс ургаж байгаа юм шиг өнгөрөөж, салхи хаашаа үлээнэ, тэр зүг рүү найгаад байвал хэзээ ч амжилтанд хүрэхгүй. 

Сониуч бай

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.