Хүүхдээ амжилттай нэгэн болгож өсгөхөд анхаарах ёстой 5 зүйл

Хүүхдээ амжилттай сайхан явуулахыг хүн болгон хүсдэг. Гэвч хүүхдэдээ зааж өгөх таны амьдралын хичээл болгон тэд нарын ирээдүйг бүтээж байдаг гэдгийг мартаж болохгүй. Тэгвэл амжилтанд хүрсэн хүүхдүүдийн эцэг эх ямар арга барилаар хүүхдүүдтэйгээ харилцдаг болохыг  дараах зөвлөгөөнүүдээс мэдэж авцгаая. 

Хүүхдээ амжилттай нэгэн болгож өсгөхөд анхаарах ёстой 5 зүйл Хадгалах

NASA-гийнхан биднээс юу нуухыг хүсдэг вэ?

Сансар судлалаар дэлхийд тэргүүлж буй байгууллага бол АНУ-ын Засгийн газрын агентлаг NASA (National Aeronautics and Space Administration) юм. 1958 оноос эхлэн агаарын орон зай, сансар судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй уг байгууллага дэлхийд анх удаа саран дээр хүн амжилттай газардуулсныг та л лав мартаагүй байх. NASA-гийн сансрын судалгаа гүнзгийрэх тусам, хүн төрөлхтнөөс зарим зүйлийг нуух болсон. Магадгүй бидний сайн сайхны төлөө нууцалдаг байж мэдэх юм. Гэхдээ л NASA биднээс чухам юу нуугаад байдгийг мэдэхийг хүссэн олон хүмүүс байдаг нь лавтай. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ NASA-гаас бидэнд мэдэгдэхийг хүсээгүй 7 нууцыг танилцуулахаар бэлтгэлээ.

NASA-гийнхан биднээс юу нуухыг хүсдэг вэ? Хадгалах

Үлгэр домгийн баатрууд бодит амьдрал дээр хэрхэн харагддаг вэ?

Манай дэлхийд маш олон домог байдаг. Үнэн, худал нь мэдэгдэхгүй тэдгээр домог яриа оргүй хоосон зүйлээс үүсээгүй нь лавтай. Хэн нэгэн хүн өөрийн үзсэн, харснаа хачирлан ярьсан, нэгээс олон хүн энэ зүйлийг нь харснаас үүдэж домог үүссэн байх магадлалтай. Тэгвэл тэдгээр олон домгийн бодит хувилбар дэлхий дээр байдаг гэвэл та итгэх үү? Ингээд хамтдаа үлгэр домгийн баатрууд бодит амьдрал дээр хэрхэн харагддаг болохыг олж мэдэцгээе. 

Үлгэр домгийн баатрууд бодит амьдрал дээр хэрхэн харагддаг вэ? Хадгалах

Одуудыг ямар улс руу орохыг хориглосон байдаг вэ?

Алдартай одуудад бүхнийг өөрийн дураар хийх боломж заяагдсан юм шиг санагддаг. Гэвч тэдэнд хүсээд ч хийж чадахгүй зүйлс гэж бий. Жишээлбэл зарим одуудыг улс орнууд өөрийн хилийг давахыг хориглосон байдаг бөгөөд үүний шалтгаан нь тэдний өдөр тутамдаа гаргадаг үйлдэл, нэр хүнд зэргээс болдог аж. Та яг одоо тэднийг ямар шалтгаанаар, аль улс руу орох эрхээ хасуулсан болохыг маш ихээр мэдэхийг хүсч байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл бид та бүхэндээ одуудыг ямар улс руу орохыг хориглосон байдгийг танилцуулж, сонирхолтой мэдээллийг хүргэхээр шийдлээ. 

Одуудыг ямар улс руу орохыг хориглосон байдаг вэ? Хадгалах

Таныг хөгширч байгааг илтгэх шинж тэмдгүүд

Хүн бүхэн л цаг хугацааны эрхээр хөгширч, овор сууж эхэлдэг. Гэхдээ хэн ч хөгширөхийг хүсдэггүй нь баттай. Нүүрэнд жижиг үрчлээс сууж, үс санчигнаасаа бууралтаж эхлэх нь хүн бүрийн сэтгэлийг чилээж, "Би ч хөгширч байна даа" гэх бодлыг төрүүлдэг нь гарцаагүй. Тэгвэл хэрхэн хөгшрөлтийг удаашруулах вэ? Тийм арга байдаг болов уу? Бид өнөөдөр та бүхэндээ таныг хөгширч байгааг илтгэх шинж тэмдгүүдийг дуулгахын зэрэгцээ үүнээс хэрхэн сэргийлж, удаашруулах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Таныг хөгширч байгааг илтгэх шинж тэмдгүүд Хадгалах

Эрчүүдийг бухимдуулдаг эмэгтэйчүүдийн 15 үйлдэл

Эмэгтэй хүний ааш занг хаврын тэнгэртэй зүйрлэх нь бий. Энэ нь ч үнэний ортой болохыг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх болов уу. Харин тэдний аргыг олж, ааш занг нь тэвчиж амьдрах нь эрчүүдийн хувь тавилан гэлтэй. Энэ байдал удаан үргэлжилж, эмэгтэйчүүд үргэлж муухай аашилсаар байвал, эрчүүд тэвчихээ байж, эцэстээ хосуудын харилцаанд ан цав суухыг үгүйсгэхгүй. Иймд бид нийт уншигчиддаа зориулан, бүсгүйчүүдийн ямар үйлдэл эрчүүдийн дургүйг хүргэдэг болохыг танилцуулахаар бэлтгэлээ. Бүсгүй та хэрэв эдгээр үйлдлийг үргэлж хийдэг бол, өөртөө дүгнэлт хийж, харилцаагаа хадгалж үлдээрэй. 

Эрчүүдийг бухимдуулдаг эмэгтэйчүүдийн 15 үйлдэл Хадгалах

Энэ ямар учиртай вэ?

Пүүз яагаад цагаан өнгийн хоншоортой байдаг вэ? Франц талх ямар учраас дээрээ зүссэн юм шиг хэлбэртэй байдаг юм бол? Бидний тархинд иймэрхүү энгийн мөртлөө хариулахад төвөгтэй асуултууд нэг биш удаа буудаг. Тэгвэл та бүхэндээ эдгээр асуултын хариулт болгож, тун сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Энэ нь таны мэдлэгт хөрөнгө оруулж, тархийг цэнэглэх болно. 

Энэ ямар учиртай вэ? Хадгалах

Таалагдсан модоо сонгоод, 2018 онд таныг юу хүлээж байгааг мэдэж аваарай!

Та амралтын өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ? Тархиа амрааж, сонирхолтой зүйлс хийхийг хүсдэг л биздээ. Ялангуяа таны ирээдүй болоод дотоод зан чанарын тухай өгүүлэх сонирхолтой сонжоонд дургүй хүн байхгүй л болов уу. Иймд бид та бүхэндээ зориулж, өнгөний сэтгэл зүй дээр тулгуурласан нэгэн сонжоог бэлтгэлээ. Энэ нь таны дотоод ертөнц болоод ирэх 2018 онд юу тохиолдохыг зөгнөн, хэлж өгөх болно. 

Таалагдсан модоо сонгоод, 2018 онд таныг юу хүлээж байгааг мэдэж аваарай! Хадгалах

Хүүхдээ хэрхэн хөхнөөс гаргах вэ?

Хүүхдээ хөхнөөс гаргана гэдэг бүхий л ээжүүдэд хэцүү санагддаг нь гарцаагүй. Гэхдээ хүүхдээ хөхнөөс гаргах нь ганц танд биш, хүүхдийн эрүүл мэндэд ч чухал үр нөлөөтэй. Хүүхэд тань энэхүү өөрчлөлтөнд дасах хэцүү байх ч, энэ үйл явцыг илүү үр дүнтэй, хялбар болгох аргуудыг танилцуулъя. 

Хүүхдээ хэрхэн хөхнөөс гаргах вэ? Хадгалах