Та эдгээр дууны далд утгыг мэдэх үү?

Хүмүүс орчин цагийн хөгжмийг огт өөр болсон хэмээн ярих болжээ. Энэ нь ч үнэн юм. 1980, 90-ээд оны дуу хөгжмийг өнөөгийн дуу хөгжимтэй харьцуулаад үзээрэй. Тэр үед дуугаа гаргаж, хөгжмийн урлагт хүчээ үзэж байсан уран бүтээлчид өнөөгийн стиль, жанр, өнгө аясыг дагаж, түүнд дасан зохицохоос өөр аргагүйд хүрсэн билээ. Орчин үеийн хөгжмийн үндсэн чиг хандлагыг та Beyonce, Pink, Justin Timberlake-ийн дуу хөгжмөөс мэдрэх боломжтой. Он цаг улиран одож хөгжмийн урлаг өөр болсон ч гэсэн дууны утга судлал хэзээд бидэнтэй цуг байх бололтой. За ингээд өдгөө хит болж байгаа дуунуудын далд утгыг хэрхэн тайлсантай танилцацгаая. 

Та эдгээр дууны далд утгыг мэдэх үү? Хадгалах

Орос бүсгүйчүүд бусдаас юугаараа онцгой байдаг вэ?

Дэлхийн хамгийн халуухан болоод үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй улсаар ямар ч маргаангүйгээр Орос нэрлэгддэг. Тус улсын бүсгүйчүүд хэрхэн бусдаас ялгарч, эр хүн бүрийн хүслэн болдог юм бол? Бид өнөөдөр та бүхэндээ тус асуултын хариулт болгож, Орос бүсгүйчүүд бусдаас юугаараа онцгой болоод ямар шинж чанар нь эрчүүдийг дурлуулдаг болохыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Орос бүсгүйчүүд бусдаас юугаараа онцгой байдаг вэ? Хадгалах

Согтууруулах ундааны тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс

Архи, согтууруулах ундаа болон түүний хэрэглээний эргэн тойронд маш олон зөв, буруу ойлголтууд байдаг. Согтууруулах ундаа хэрэглэхийн өмнө их хэмжээний хоол идвэл согтдоггүй гэсэн яриаг та бараг л хүн бүрээс сонсож байсан биз. Гэтэл энэ нь худал ойлголт бөгөөд ямар учиртай болохыг бид танд дараах баримтуудаар дамжуулна хүргэе.

Согтууруулах ундааны тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс Хадгалах

Фитнес зааланд болдог ичмээр зүйлс

Хүүхнүүд бид нар нас явахын хэрээр хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөнөөр идэвхитэй хичээллэхгүй бол эрүүл байх боломжгүй гэдгээ ойлгодог хэдий ч  өөр юманд сатааралгүйгээр өөрийнхөө гэртээ дасгал хөдөлгөөн хийх боломж хэр байдаг билээ дээ? Тийм боломж байдаггүй учраас л бид зориулалтын биеийн тамирын зааланд очдог. Ядаж нэг сар тууштай хичээллэнэ хэмээн өөртөө амлалт өгөөд фитнест явдаг боловч явж эхэлсэн эхний өдрөөс л элдэв янзын ичмээр зүйлс тохиолддог ажээ. Ингээд эдгээр зүйлсд чухам яг юу багтдагийг хамтдаа харцгаая. 

Фитнес зааланд болдог ичмээр зүйлс Хадгалах

Гадаад оронд аялж яваа жуулчдын хамгийн их өртдөг 10 залилан

2016 онд ойролцоогоор 1.2 тэрбум жуулчид дэлхий даяар аялсан нь 2015 оныхтой харьцуулахад 4%-иар ихэссэн байна. Франц, АНУ, Испани, Хятад, Итали, Их Британи улсууд нь аялал зугаалгын хамгийн гол цэгүүдийн нэг болжээ. Жуулчдын тоо өсөхийн хирээр залиланд өртсөн аялагчдын тоо ч мөн дагаад нэмэгдсэн байна. Ингээд үүнээс сэргийлэхийн тулд бид дараах мэдээллийг бэлтгэлээ.

Гадаад оронд аялж яваа жуулчдын хамгийн их өртдөг 10 залилан Хадгалах
2018-01-10, 13:08

Төвөд хүмүүсийн урт насладаг нууцыг эрдэмтэд илрүүлжээ!

Эрүүл мэнд нь бидэнд нэг л удаа өгсөн бурхны үнэт баялаг билээ. Энэ үнэт баялгийг хүүхэд ахуй наснаасаа хайрлаж хамгаалж явах нь бидний эрхэм үүрэг. Хэрвээ ингэж чадаагүй бол битгий санаа зовоорой. Эрдэмтдийн зөвлөсөн энэ дасгалыг хийгээд эрүүл мэндийн байдлаа дээшлүүлж, илүү урт наслах бүрэн боломжтой. Хамгийн гол нь, таны амьдралын идэвх өөрөө ч мэдээгүй байхад тань нэмэгдэх болно.  

Төвөд хүмүүсийн урт насладаг нууцыг эрдэмтэд илрүүлжээ! Хадгалах

Конор мөнгөө гайхуулав!

Конор Макгрегор өнгөрөгч 2017 онд Флойд Мейветертэй хийсэн тулаанаас 100 сая евро олж, түүний хувьд мөнгө олох тийм ч асуудал биш гэдгийг дахин нэг удаа нотлон харуулсан. Тэрээр өнгөрөгч даваа гарагийн орой гэр бүлийнхэндээ зориулж Фандерлэнд (Funderland) паркийг бүхэлд нь түрээслэн авч, оройн цагаар паркийг ажиллуулсан байна. Энэ талаараа 29 настай, холимог тулааны тамирчин маань хэлэхдээ "Бүх зүйл шинээр эхэлж байгаа энэ нэгдүгээр сарын даваа гарагт гэр бүл болон найз нөхөддөө зориулж паркийг өнөө орой би нээлээ" гэсэн юм. 

Конор мөнгөө гайхуулав! Хадгалах

Яагаад дотны хүндээ мөнгө зээлж болохгүй вэ?

Мөнгө үргэлж хүмүүс хооронд эргэлдэж, бусдад дамжихдаа тодорхой сэтгэл агуулж байдаг. Мэдээж хэн ч өөрт тохиолдсон хүндрэл бэрхшээл бусдад ярихыг хүсдэггүй. Гэхдээ асуудал хүндрэхэд түүнийг шийдэхийг тулд хэн нэгнээс мөнгө зээлэх шаардлагатай болдог. Ингэхдээ хамаатан садан болон найз нөхдөөсөө зээлдэг бөгөөд яагаад ойр дотныхондоо мөнгө зээлэх өөр хэн нэгэнд зээлэхээс муу байдаг талаар өгүүлье.

Яагаад дотны хүндээ мөнгө зээлж болохгүй вэ? Хадгалах

Алдарт зураач Сальвадор Далигийн хувийн амьдралын хачирхалтай нууцууд

Цаг хугацааны оршихуй бүтээлээрээ бидэнд хамгийн тод дурсагдан үлдсэн алдарт зураач Сальвадор Дали үй түмэн шоргоолж, урсаж буй цагаар сюрралист дүр төрхийг гайхалтайгаар илэрхийлсэн байдаг. Хэдийгээр тэр хэдийнэ олны хайр хүндлэлийг хүлээсэн зураач боловч этгээд сонин, гаж хандлага нь түүний урлагийн бүтээлүүдийг дахин өөр нүдээр харахад хүргэж байгаа юм. Ингээд түүний этгээд сонин ертөнцөөр хамтдаа аялцгаая.

Алдарт зураач Сальвадор Далигийн хувийн амьдралын хачирхалтай нууцууд Хадгалах

Хүүхдийн хулгайгаас хэрхэн сэргийлэх вэ?

Дэлхий даяар олон мянган хүүхэд өдөр бүр ор сураггүй алга болсоор байна. Хүүхэд хулгайлагчид  бага насныхны оюун санаанд нэвтэрч, хууран мэхлэх төлөвлөгөөгөө уран тансаг үгсээр хэрэгжүүлдэг гэдгийг та бяцхан үрстээ анхааруулж хэлээрэй. Хүүхэд хулгайлагчид бол маш сайн сэтгэл судлаачид байдаг гэнэ шүү. Ингээд бид та бүхэндээ хүүхдээ хамгаалах 12 аргыг танилцуулж байна.

Хүүхдийн хулгайгаас хэрхэн сэргийлэх вэ? Хадгалах
2018-01-10, 10:38

Эрдэмтэд азтай хүмүүс бусдаас юугаараа өөр байдаг болохыг судалгаагаар тогтоожээ

Ихэнхи хүмүүс өөрийн амжилтгүй байдлаа тайлбарлахдаа азгүй байдалтай холбож үздэг. Гэтэл зарим нэг хүмүүс нь бусдаас огт ялгарахгүй  хэрнээ маш их азтай байдаг. Яагаад ч юм аз үргэлж тэдний талд байдаг байна. Харин эрдэмтэд аз сохор байдаг бөгөөд азтай байх нь тухайн хүнээсээ л шалтгаална гэжээ. Ингээд хэд хэдэн судалгааны үр дүнд эрдэмтэд азтай хүмүүс бусдаас юугаараа өөр байдаг болохыг олжээ.

Эрдэмтэд азтай хүмүүс бусдаас юугаараа өөр байдаг болохыг судалгаагаар тогтоожээ Хадгалах

Таалагдсан хаалгаа сонгож өөрийгөө сонжоорой!

Хувь хүний зан төлөвийг тодорхойлох сонжоонууд ихэвчлэн бэлгэдлийн шинжтэй байдаг. Өнөөдөр би та бүхэнд үнэн бодит сонжоогоор өөрийгөө зөв зүйтэй сонжих боломжийг олгож байна. Та доор үзүүлсэн 10 хаалгыг тус бүрт нь сайтар ажиглаад нээхийг хүссэн хаалга сонгоно уу. Ингээд сонгосон хаалганы харгалзах тайлбар уншиж өөрийнхөө талаар илүү ихийг мэдэж аваарай.

Таалагдсан хаалгаа сонгож өөрийгөө сонжоорой! Хадгалах