Уран гулгагчдын мөрддөг хатуу дүрмүүд

Өвлийн спортын хамгийн гоёмсог үзүүлбэр бол яахын аргагүй уран гулгалт билээ. Анхандаа хүмүүс ясыг ирлэж бэлдэн тэшүүр хийдэг байсан бол сүүлд илүү хөгжингүй болж метал ирнүүд бий болжээ. Энэ нь илүү уян хатан, бат бөх болсон нь ойлгомжтой. Сайн тэшүүртэй болсноор үзүүлэх техникийн тоо ч нэмэгдэж үзүүлбэрүүд ч илүү төгс, чанартай болсоор байна. 

Уран гулгагчдын мөрддөг хатуу дүрмүүд Хадгалах

Дэлхийн түүхийг өөрчилсөн гайхалтай эмэгтэйчүүд

Эмэгтэйчүүд эрчүүдээс дутахааргүй оюун ухаан, тэсвэр тэвчээртэй. Тиймээс ч тэд хүчтэй байж аливаа саад бэрхшээлийг давж чаддаг. Эмэгтэйчүүдийн эдгээр гайхалтай бүхий л чадваруудыг өөртөө шингээсэн түүхэн дэх 8 аугаа эмэгтэйн тухай өгүүлэхээр шийдлээ. Тэдний ачаар бидний ертөнц богино хугацаанд огцом өөрчлөгдөж, үр шимийг нь хүртэж яваа билээ. 

Дэлхийн түүхийг өөрчилсөн гайхалтай эмэгтэйчүүд Хадгалах

Өдөр тутамдаа хийдэг эдгээр зуршлуудаараа өөрийгөө тодорхойлоорой!

Хүн бүрийн зан араншин харилцан адилгүй байдаг. Үсээ хэрхэн илж байгаа, бусадтай хэрхэн гар барьж байгаа, загварын ямар чиг хандлагыг эрхэмлэдэг зэргээр нь тухайн хүнийг хэн бэ, ямар зан араншинтай нэгэн бэ гэдгийг тодорхойлж болдог ажээ. За ингээд өнөөдрийнхөө нийтлэлээрээ жижиг зуршлууд нь хүний зан араншинг хэрхэн тодорхойлж байдаг талаар мэргэжилтнүүдийн өгсөн сонирхолтой мэдээлэлтэй танилцъя. 

Өдөр тутамдаа хийдэг эдгээр зуршлуудаараа өөрийгөө тодорхойлоорой! Хадгалах

Эрчүүдийн гаргадаг ямар үйлдлийг уучилж, ямрыг нь хэзээ ч уучилж болохгүй вэ?

Уучилсанаар хүмүүн аз жаргалтай, амар амгалан амьдралд хүрдэг билээ. Харилцаагаа хэвээр нь хадгалж, цааш нь хөгжүүлэхийн тулд заавал ч үгүй уучлах ёстой зүйлс гэж байдаг ажээ. Амраг хосуудын туулж гарахаас өөр аргагүй зүйлс, биднийг "хүн" болгож байдаг онцгой зүйлс ч энэ хорвоод бий. Хайр дурлалын амьдралаа дардан, сайхан болгохын тулд уучилж болдог зүйлс гэж байхад эсрэгээрээ уучилж болшгүй буруу зүйлс ч гэж байдаг юм байна. За ингээд эдгээрт юу юу багтсан байдагтай өнөөдөр танилцацгаая. 

Эрчүүдийн гаргадаг ямар үйлдлийг уучилж, ямрыг нь хэзээ ч уучилж болохгүй вэ? Хадгалах

Дайнд өөрийн үүргээ нэр төртэй биелүүлсэн амьтад

Хүн төрөлхтөн үүссэн цагаас л амьтад бидний нийгэмших үйл явцад үр нөлөө үзүүлсээр ирсэн билээ. Бид амьтдыг унаа тэрэг, хоол хүнс, зэр зэвсэг, хувцас хэрэглэл болгон ашиглаад зогсохгүй анд нөхрөө болгосон тохиолдлууд ч олон бий. Бүр цаашилбал хүн төрөлхтөн хоорондын маргаан, дайн тулаандаа хүртэл ан амьтдыг оролцуулаад амжжээ. Үргэлжлүүлэн уншиж энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

Дайнд өөрийн үүргээ нэр төртэй биелүүлсэн амьтад Хадгалах
2018-01-18, 10:50

Голомт банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хамгийн бага хүүтэй зээл олгоно

Өөрийн гэсэн бизнес эрхлэх хүсэлтэй эсвэл бизнесээ өргөжүүлэх сонирхолтой эмэгтэйчүүд олон байдаг ч хаана, хэнд хандаж, юунаас эхлэхээ тэр бүр мэддэггүй. Тэгвэл Нийслэлийн засаг даргын тамгын газар, Азийн сантай хамтраад KOICA олон улсын байгууллагын санхүүжилтээр, Голомт банк, Голомт капитал, Хөгжлийн шийдэл ТББ, МҮХАҮТ байгууллагуудтай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжих зорилгоор “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төслийг 2016 оны 7 сараас амжилттай хэрэгжүүлж байна

Голомт банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хамгийн бага хүүтэй зээл олгоно Хадгалах
2018-01-18, 10:00

Хулгайн гэмт хэргээс хамтдаа сэргийлье!

Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс бусдын өмчийг хулгайлах гэмт хэрэг 12,222 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 34.8 хувиар өсч нийт гэмт хэргийн 37.8 хувийг дангаараа эзэлж байна. Төрлөөр үзвэл халаасны хулгай 62.3 хувь, орон байр, бусдыг өмчийн хулгай 36.1хувь, малын хулгай 11.9 хувь тус тус өсчээ.

Хулгайн гэмт хэргээс хамтдаа сэргийлье! Хадгалах

Хүмүүсийг хамгийн ихээр гайхшруулдаг алдартай 9 илбэний нууц

Ид шид гэж байдаг болов уу. Үнэндээ ийм зүйл байхгүй, зүгээр л бидний мэдэхгүй, төсөөлөхгүй сэтгэхүйд үзүүлж буй хуурмаг үйлдэл юм. Гэсэн ч одоог хүртэл зарим хүмүүс болон ихэнх хүүхдүүд ид шид болон илбэнд итгэж, гайхамшигтай гэж боддог. Тиймээс та бүхэнд хүмүүсийн хамгийн их итгэдэг 9 илбийг хэрхэн хийдэг талаарх мэдээллийг хүргэж байна. 

Хүмүүсийг хамгийн ихээр гайхшруулдаг алдартай 9 илбэний нууц Хадгалах

“NBA”-ийн одод хэнтэй хамгийн дотно нөхөрлөдөг вэ?

Өнөөгийн NBA-ийн тамирчид хоорондоо сайн найзууд. Хэдийгээр үргэлж ийм байгаагүй ч гэлээ сошиал ертөнц хүчтэй хөгжсөн орчин цагт бид тэднийг хамтдаа гадуур гарч зугаалан, видео тоглоом тоглож, хамт хошигнодог гэдгийг ядах зүйлгүй мэдэж болно. Тэдний нөхөрлөлийн үндэс нь сагсан бөмбөг байсан ба цэл залуухан байхаасаа л алдар нэрийн оргилд хүрч, нэг нэгнээ гэх болсон байдаг. Тэд хүүхэд ахуй цагаасаа сагсан бөмбөгт дурлаж, зарим тохиолдолд нэг баг болж, эсвэл хоорондоо өрсөлдөж явсаар үй зайгүй найзууд болжээ. Ингээд алдартай сагсан бөмбөгчдийн нөхөрлөлийн сайхан түүхүүдтэй танилцацгаая. 

“NBA”-ийн одод хэнтэй хамгийн дотно нөхөрлөдөг вэ? Хадгалах

Хүн бүрийг дурлуулах амттанг хэрхэн гэртээ хийх вэ?

Гэртээ амттан хийж идэх нь таны эдийн засаг хийгээд эрүүл мэндэд тустай гэдгийг мэдэх үү. Тиймдээ ч сайхан амттай бүтээгдэхүүн хийхийн тулд орцонд нь амин дэмээр баялаг зүйлсийг ахиухан хийж өгөх хэрэгтэй. Ингээд яаж ийм амттан хийх талаар ойлголтгүй, нэг л учраа олохгүй яваа бол бид танд туслая. 

Хүн бүрийг дурлуулах амттанг хэрхэн гэртээ хийх вэ? Хадгалах

Таны ойлгохгүй байгаа “Одооны хүүхдүүд” гэж хэн бэ?

Ажаад байхад "Одооны хүүхдүүд" гэж их ярих болж. Юм л бол "Одооны хүүхдүүд" гэж шүүмжилж, загнадаг бол бидний хүргэх мэдээллийг уншаад тэднийг ойлгох гээд үзээрэй. Учир нь цаг үеэ дагаад залуусын сэтгэхүй өөрчлөгдсөн бөгөөд хоёр өөр үеийн соёлын ялгаанаас болж залуусыг шүүмжилж, тэдний боломжийг бүү хаагаарай. 

Таны ойлгохгүй байгаа “Одооны хүүхдүүд” гэж хэн бэ? Хадгалах

Төгс бүсгүйн төрхийг ингэж бүрдүүлээрэй!

Эмэгтэй хүн гэр бүл, ажил төрөл гээд үргэлж завгүй байдаг бөгөөд гоо сайхандаа хангалттай хэмжээний мөнгө, цаг зав зарцуулж чаддаггүй. Гэхдээ л бүсгүй хүн үргэлж сайхан харагдах хэрэгтэй байдаг учир бид танд хялбар аргаар хэрхэн төгс харагдах талаар зөвлөгөөг хүргэе.

Төгс бүсгүйн төрхийг ингэж бүрдүүлээрэй! Хадгалах