Хайртай дотны хүмүүсээ дайлах хамгийн амттай хоолны жорууд

Өнөөдрийнхөө нийтлэлээрээ халуун ам бүлээрээ тухлан суугаад оройн хоолондоо амтархан идэж болох хоолны жоруудыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Таалан болгооно уу? 

Хайртай дотны хүмүүсээ дайлах хамгийн амттай хоолны жорууд Хадгалах

Таалагддаг залуугаа өөрийн болгохын тулд доорх үгсийг хэлээрэй!

Яагаад заавал бүсгүйчүүд ямар залуу гарч ирэх бол, хэн намайг хайрлах бол хэмээн хүлээж суух ёстой гэж? Хэрэв танд хэн нэгэн залуу таалагдаж байвал, хүлээж суухын оронд өөрөө түрүүлж алхам хийгээрэй. Ингэхдээ хэлэх ёстой үг, үйлдэл гэж байх бөгөөд ямар ч идэвхгүй байх нь таны хайртай залуугаа сэтгэлдээ мөрөөдөж суухаас өөр аргагүйд хүргэнэ. Тэгвэл бид нийт охид бүсгүйчүүддээ зориулан таалагддаг залуугаа өөрийн болгохын тулд хэлэх ёстой үгсийг дуулгахаар бэлтгэлээ. 

Таалагддаг залуугаа өөрийн болгохын тулд доорх үгсийг хэлээрэй! Хадгалах

40 насандаа 30-тай мэт харагдахын тулд дараах 4 зүйлийг хийж заншаарай!

Бүх л эмэгтэйчүүд өөрийн гоо сайхнаа хадгалж мөнхийн үзэсгэлэнтэй, залуухан харагдахыг хүсдэг билээ. Тиймдээ ч ямар ч бүсгүй 40 нас гараад ирэхээрээ хүссэн хүсээгүй гоо сайхандаа анхаарал тавихаас өөр аргагүйд хүрдэг. Заримдаа бүр хэт оройтсон үедээ дадал хэвшлээ зөв болгоогүйн улмаас наснаасаа овортой харагдах нь бий. Цаг хугацаа хэнийг ч өршөөдөггүйн нэгэн адилаар аль болох эрт өөртөө анхаарал тавихгүй бол таны гоо үзэсгэлэн гундаж мэднэ шүү. Ингээд бидний өгөх дараах 4 хялбархан зөвлөгөөг амьдралынхаа хэвшил болгоод гэрэлтсэн царай гоо үзэсгэлэнт төрхөө бүтээгээрэй!

40 насандаа 30-тай мэт харагдахын тулд дараах 4 зүйлийг хийж заншаарай! Хадгалах
2018-02-07, 12:07

“GRANDE VILLA” - Төлбөрийн таатай нөхцлүүд

Хотын төвөөс ердөө 1км зайд, цэвэр агаарт байрлалтай, өндөр зэрэглэлийн  Европ чанар бүхий “Grande Villa” орон сууцыг төлбөрийн таатай нөхцөлүүдээр худалдан авч, НӨХӨРСӨГ НОХОЙ жилийн бэлэг болгож үүдний ШКАФ-ыг бэлгэнд авахыг урьж байна.  

“GRANDE VILLA” - Төлбөрийн таатай нөхцлүүд Хадгалах

Согтуу хүний нүдээр амьдрал ингэж харагддаг

Хүмүүс бидний зан авир эрүүл байх үедээ болоод согтуу байх үедээ тэнгэр газар шиг ялгаатай байдаг гэлцдэг. Даруухан зантай нэгэн хэд татчихаад галзуу нүүрэмгий хүн болж хувирах нь энүүхэнд. Нөгөө талаас согтууруулах ундаа тархины өөрийгөө хянах, мэдрэх үүрэгтэй хэсгүүдийг сулруулснаар хүн өөртөө хэт итгэлтэй болдог байх магадлалтай хэмээн эрдэмтэд хүртэл баталсан. Ингээд согтуу хүний нүдээр хорвоо ертөнц хэрхэн харагддаг талаар сонирхолтой баримтыг бэлтгэлээ. 

Согтуу хүний нүдээр амьдрал ингэж харагддаг Хадгалах
2018-02-06, 18:53

Тамхины утаа бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Тамхи 5-н нас хорооно гэж ярьдаг ч хэрэглэдэг хүмүүс олон. Гэвч зөвхөн татдаг хүмүүс л хорддог мэтээр ойлгох нь өрөөсгөл ойлголт юм. Тамхи татаж байгаа хүний дэргэд байгаа хүн ч мөн тэр хүнээс дутахааргүй хорддог байна. Үүнийг дан тамхидалт гэж нэрлэдэг. Тамхиний утаанд 4,000 гаруй төрлийн хорт бодис байдаг бөгөөд дан тамхидалтанд өртөж байгаа хүн эдгээр бодисийг биедээ авдаг аж. Үүнээс үүдэж төрөл бүрийн өвчлөл, хорт хавдартай болдог. Жил бүр дан тамхидалтаас үүдэж 41,000 орчим хүн нас барж 400 гаруй нярай энддэг байна. Тиймээс дан тамхидалтын сөрөг нөлөөг ухан ойлгож өөрийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаараарай!

Тамхины утаа бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах

Олон лайк цуглуулах төгс "сельфи"-г хэрхэн хийх вэ?

Сүүлийн жилүүдэд гэрэл зургийн ертөнцөд нэгэн салбар хүч түрэн орж ирж байгаа нь өөрийнхөө зургийг дарах буюу сельфи хийх юм. Техник технологи үсрэнгүй хөгжихийн хэрээр хүн бүр л ухаалаг утас ашиглаж түүгээрээ сельфи зураг дарахын хажуугаар түүнд зориулагдсан хэдэн мянган шинэ аппликейшн өдөр бүр нэмэгдсээр байна. Гэхдээ бүх хүмүүс төгс сельфи хийж чаддаггүй. Яг ижилхэн загварын утсаар, яг адилхан орчинд зураг автал заримынх нь үнэхээр гайхалтай, харин хэсэг бүлэг хүмүүсийнх нь нэг л учраа олоогүй байдаг шүү дээ. Та ч гэсэн тэдний нэгэн адил мунгинасаар л байна уу. Тэгвэл бидний бэлтгэсэн дараах мэдээлэлд анхаарлаа нэг хандуулаад үзээрэй. Ингээд хэрхэн төгс зураг авах талаар хамтдаа сонирхоцгооё.

Олон лайк цуглуулах төгс "сельфи"-г хэрхэн хийх вэ? Хадгалах
2018-02-06, 17:51

Хүүхэд тань эдгээр үйлдлийг хийдэг бол, түүнд яаралтай анхаарал хандуулаарай!

Хүүхэд гэдэг бол энэ дэлхийн хамгийн ариухан, нандин оршихуй юм. Гэвч бүгд өндөг шиг өөгүй өсч торнидоггүй нь харамсалтай. Бүх л хүүхдүүд өсч том болж өөрсдийн амьдралаар амьдарна. Гэвч цөөнх тохиолдолд тэдний бага насны амьдрал, өсч торнисон орчин зэргээс хамаарч сэтгэцэд нь өөрчлөлт орж бидний нэрлэдгээр алуурчид, гаж донтонгууд болцгоодог. Гэхдээ хүүхэд байх үеэс нь тэдний ирээдүйд хэн болохыг тодорхойлж болдог аж. Дараах 7-н шинж тэмдэг таны ойр дотны хүүхдэд илэрч байвал эртхэн сэтгэл зүйчтэй уулзахыг зөвлөе

Хүүхэд тань эдгээр үйлдлийг хийдэг бол, түүнд яаралтай анхаарал хандуулаарай! Хадгалах

Та ямар супер чадвартай болохыг хүсч байна вэ? /Тест/

Сүүлийн жилүүдэд супер баатрууд түгээмэл байх болсон. Ид шидийн гэмээр, итгэмээргүй хүчтэй хүмүүс бий болж, дэлхий нийтийг алмайруулах нь цөөнгүй болжээ. Харин сэтгэл зүйчид хүн бүрт нуугдмал хүч, авьяас гэж байх бөгөөд үүнийг мэдэхийн тулд хэдэн асуултанд хариулах хэрэгтэй гэнэ. Тэгвэл та бүхэндээ бид сонирхолтой сонжоог хүргэж, таны дотоод хүч чадлыг хэлж өгөхөөр бэлтгэлээ. 

Та ямар супер чадвартай болохыг хүсч байна вэ? /Тест/ Хадгалах

Хэний ч санаанд оромгүй, гал тогооны ажлыг хөнгөвчлөх хялбар аргууд

Гэрийн эзэгтэй нарын ихэнх цагаа өнгөрөөдөг газар бол гал тогоо билээ. Хайртай дотны хүмүүстээ хамгийн амттай болоод эрүүл хоолыг өгөх гэсэндээ хамаг хүчээ баран, тэнд зогсдог. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ хоол бэлдэх, хоолны материалаа цэвэрлэх, гал тогоогоо эмх цэгцтэй байлгах тал дээр хамгийн хялбар боловч таны санаанд ч орж байгаагүй 15 аргыг хүргэж байна. Эзэгтэй та эдгээр аргыг сурч аван, өдөр тутамдаа ашиглаарай. 

Хэний ч санаанд оромгүй, гал тогооны ажлыг хөнгөвчлөх хялбар аргууд Хадгалах
2018-02-06, 15:45

Диснейн кинонуудыг тогтмол үздэг ч, таны мэдэхгүй олон нууц энд бий!

Дэлхийн хамгийн том кино компаниудын нэг болох "Walt Disney"-г үүсгэн байгуулсан гайхалтай авьяаслаг, ер бусын хөдөлмөрч Уолт Дисней болон түүний студийн тухай бидний төдийлөн сайн мэддэггүй сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Disney World-ийг "Дэлхийн ид шидийн орон" хэмээн зүгээр ч нэг нэрлээгүй билээ. Энд ид шид хаанаас ч юм бэ үргэлж ундран гарч ирж байдаг бөгөөд бид энэ талаар ярихын тулд олон арван нууцыг тайлах хэрэгтэй болно. Эдгээр нууцуудын заримыг нь өнөөг хүртэл чандлан хадгалсаар ирсэн бол тодорхой тооны нууцыг үнэнч фенүүд нь хэдийнэ ил болгосон байдаг ажээ. 

Диснейн кинонуудыг тогтмол үздэг ч, таны мэдэхгүй олон нууц энд бий! Хадгалах