Цусны өвчний үед илрэх түгээмэл шинж тэмдгүүд

Сүүлийн жилүүдэд олон төрлийн өвчин дэлхий нийтийн дунд гарснаар өдөр бүр сая сая хүмүүс амь насаа алдсаар байгаа билээ. Үүний нэгэн жишгээр "цусны халдвар" гэх өвчтэй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь юутай харамсалтай.

Цусны өвчний үед илрэх түгээмэл шинж тэмдгүүд Хадгалах

Таны амралтын өдөрт санал болгож буй Солонгосын шилдэг кинонууд

Уншигч та бүхэн минь амралтын өдрүүдээр юу хийж өнгөрүүлэхээ хараахан төлөвлөөгүй байна уу? Тэгвэл бид танд тухтайхан буйдандаа шигдэн суугаад кино үзэхийг санал болгож байна. Кино бол бүх урлагийн төрлүүдээс хамгийн агуу нь билээ. Ийм учраас өнөөдрийнхөө нийтлэлээрээ кино сонирхогч та бүхэндээ зориулан Солонгосын хамгийн шилдэг 20 киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Таалан болгооно уу? 

Таны амралтын өдөрт санал болгож буй Солонгосын шилдэг кинонууд Хадгалах

Бүсгүй та хэдэн сард төрснөөрөө өөрийгөө шинжээрэй!

Ихэнх тохиолдолд сонжоо гэдэг зүйл бидний зан чанар, амьдралтай яг цав таарах нь бий. Тиймээс яагаад ч юм ижил сард, ордод, жилд төрсөн хүмүүс ойролцоо зан араншинтай байх нь элбэг. Хэзээ нэгэн цагт та өөрийгөө сарын аль гарагт төрсөн, ямар өдөр мэндэлсэн зэргээрээ зан авир, ирээдүйн амьдралаа сонжиж байсан уу? Үгүй бол бүсгүй танд зориулан хэдэн сард төрснөөрөө өөрийнхөө ааш занг тодорхойлох дараах сонирхолтой сонжоог  бэлтгэлээ.

Бүсгүй та хэдэн сард төрснөөрөө өөрийгөө шинжээрэй! Хадгалах

Түүн шиг ганцхан хүн Монголд гарч ирвэл бид дэлхийн хамгийн баян улс болж чадна!

1949 онд Ал-Фаласи (Al-Falasi)-ийн гэр бүлийн үр удмыг залгамжлан төрсөн Мохаммед бин Рашид (Mohammed bin Rashid) гэх хүү мэндэлсэн цагаасаа эхлээд л хэмжээлшгүй их хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй нэгэн болжээ. Тэрээр эрх мэдлээ ашиглан 1995 онд Дубайн ханхүү болсон ба бүр цаашлаад 2006 онд Дубай хотын захирагч болон өргөмжлөгджээ. Үүнээс хойш төд удалгүй АНЭУ-ын дэд ерөнхийлөгч, ерөнхий сайдаар томилогдон ажилласан түүхтэй. Ингээд үргэлжлүүлэн түүний ажил хэрэг, хувийн амьдрал, үр хүүхдүүдийн талаар сонирхолтой мэдээлэлтэй хамтдаа танилцацгаая.

Түүн шиг ганцхан хүн Монголд гарч ирвэл бид дэлхийн хамгийн баян улс болж чадна! Хадгалах

Гурвалжин будаагаар хийж болох хамгийн амттай хоолны жорууд

Гурвалжин будаа нь бусад будааг бодоход тэжээллэг чанар их бөгөөд хүний эрүүл мэндэд олон талын ач тустай хүнс юм. Энэ нь хоол боловсруулах системийг сайжруулж, илүүдэл өөх тос, биед хуримтлагдсан хорыг гадагшлуулан, тураах шидтэй. Тиймээс өдөр тутамдаа гурвалжин будааг ашиглан хоол хийж, эрүүл мэнддээ анхаараарай. Ялангуяа турах хүсэлтэй охид бүсгүйчүүд маань энэхүү хүнсийг төрөл бүрээр амтлан идэх хэрэгтэй. Ингээд та бүхэндээ гурвалжин будаагаар хийж болох хамгийн амттай хоолны жоруудыг танилцуулж байна. 

Гурвалжин будаагаар хийж болох хамгийн амттай хоолны жорууд Хадгалах
2018-02-24, 13:16

Ганц бие бүсгүйчүүд яагаад амжилтын оргилд хүрдэг вэ?

Найз залуу эсвэл нөхөр байхгүйдээ үргэлж санаа зовж эсвэл хэн нэгнээс салснаас болоод сэтгэлээр унаж, хоолноос гарсан эмэгтэйчүүд бишгүйдээ л байдаг. Харин үүний эсрэгээр ганц бие хэрнээ цоглог, эрч хүчтэй эмэгтэйчүүд олон байдаг шүү дээ. Яагаад тэд ийм эрч хүчтэй, аз жаргалтай байж чаддаг байна аа гэж та хэзээ нэгэн цагт бодож байв уу? Учир нь...

Ганц бие бүсгүйчүүд яагаад амжилтын оргилд хүрдэг вэ? Хадгалах

Гаднаасаа төгс харагддаг хосууд ч гэртээ хариад ийм л байдаг

Израйлийн уран бүтээлч Ехуда Дэвир (Yehuda Devir) гэх нэгэн залуу өөрийн гэр бүлийн хайр дүүрэн аз жаргалтай амьдралыг үнэн бөгөөд хошин байдлаар дүрслэн зуржээ. Тэгтэл түүний цуврал зургуудыг санаанд оромгүй олон хүн таашаан хүлээн авсан байна. Бүр удаах цувралуудыг нь ч хүлээж байгаагаа түүнд хэлээд амжсан юм. Түүний цуврал зураг бүр нь өөрийн гэсэн бяцхан өгүүлэмжтэй ба бүтээлүүд дундаас нь та ч гэсэн мөн өөрийн бодит амьдралыг харж мэднэ. Ингээд хосуудын харилцааны аз жаргал нь яг юундаа оршдогийг хамтдаа үзэцгээе!

Гаднаасаа төгс харагддаг хосууд ч гэртээ хариад ийм л байдаг Хадгалах

Хүүхэд тань учир нь олдохгүй уйлаад байна уу? Тэгвэл ингэж тайвшруулаарай!

Бяцхан хүүхэд тань уйлагнаад нэг л тавгүй байна уу? Нярай хүүхэд гэдэг томчууд шиг яг юу нь яаж хаанаа өвдөж байгааг илэрхийлж чаддаггүй учир бид хэсэгтээ л самгарддаг шүү дээ. Тиймээс бид шинэхэн, туршлагагүй аав, ээжүүддээ зориулаад дараах мэдээллийг бэлтгэлээ. Хүүхдийн биеийн дотоод эрхтнүүд гар, хөлийн уланд байх цэгүүдтэй холбогдсон байдаг ба бидний хүргэх уг массажны техник нь тэрхүү цэгийг олж дарснаар тэдний зовиурыг анагаах юм. Үүнээс гадна хүүхдийн хөл хавтгай байдаг учраас тус иллэгийг хийхэд танд тун хялбархан байх билээ.

Хүүхэд тань учир нь олдохгүй уйлаад байна уу? Тэгвэл ингэж тайвшруулаарай! Хадгалах
2018-02-24, 11:18

Таны нүдэн доогуур хөхрөлт үүсдэг үү? Тэгвэл ийм учиртай...

Нүдний доор хар зураас татаж, хөхрөх гэх энэ асуудалтай тулгарч үзээгүй хүн бараг байхгүй л болов уу. Ялангуяа цайвар арьстай хүмүүсийн нүдэн доор хөхрөх нь илүү тодорч харагддаг тул ажил хэргийн уулзалтаа хойшлуулахаас өөр аргагүйд хүрдэг билээ. Үндсийг нь олохгүйгээр мөчрийг нь тайраад нэмэргүй гэдэг шиг ямар шалтгаанаар үүссэнийг нь мэдэхгүйгээр арилгаж чадна гэж юу байх вэ. Ингээд та бүхэндээ нүдний доор хар зураас буюу хөхрөлт үүсдэг 6 шалтгааныг танилцуулж байна. 

Таны нүдэн доогуур хөхрөлт үүсдэг үү? Тэгвэл ийм учиртай... Хадгалах
2018-02-23, 18:43

Үүнд 20 минут хөлөө дүрээд, төрөл бүрийн өвчнөөс салаарай!

Хөлийн уланд хүний мэдрэлийн бүх цэгүүд байдаг билээ. Тиймээс хүмүүс хөлийг хоёр дахь зүрх хэмээн нэрлэх нь бий. Тиймээс та хөлөндөө иллэг хийж, амрааснаар дотоод эрхтнүүдийнхээ үйл ажиллагааг дэмжиж чадах юм. Ингээд бид та бүхэндээ хөлөө "шидэт" усанд дүрээд, төрөл бүрийн өвчнөөс сэргийлэх аргуудыг дуулгах гэж байгаадаа таатай байна. Ердөө та доор дурдах аргуудыг ашиглаж, шингэн бэлтгээд, түүндээ хөлөө дүрж, хэсэг хугацаанд суухад л хангалттай. Үр дүнд нь таны биеийн дархлаа сайжирч, мөөгөнцөр, төрөл бүрийн халдварт өвчнөөс сэргийлэх төдийгүй дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг эрчимжнэ гээд бод доо. Гайхалтай байгаа биз!

Үүнд 20 минут хөлөө дүрээд, төрөл бүрийн өвчнөөс салаарай! Хадгалах

“Эм” гэдэг үгийг толгойноосоо авч хаян, эдгээр байгалийн антибиотикийг өдөр бүр хэрэглэ!

1928 онд пенициллинийг илрүүлснээс хойш зуу гаруй төрлийн антибиотик бидний амьдралд орж ирсэн байна. Антибиотик нь анагаах ухааны хамгийн чухал нээлт билээ. Дархлааны систем хэт ачаалалтай үед энэ нь ихээхэн дэм болдог байна. Гэхдээ хэт их буюу эмийн зохисгүй хэрэглээ нь таны эрүүл мэндэд хүндрэл учруулж болзошгүй. Ингээд бид танд хамгийн шилдэг байгалийн гаралтай, хоол хүнсээрээ хэрэглэж болохуйц 10 антибиотикийг санал болгоё.

“Эм” гэдэг үгийг толгойноосоо авч хаян, эдгээр байгалийн антибиотикийг өдөр бүр хэрэглэ! Хадгалах

Элдэв зураг (70 фото) №574

Өнөөдөр бол жирийн нэгэн баасан гараг. Магадгүй та үдшийн жаварт хацраа жиндүүлж, хүрмэн дотроо халууцсаар ажлын цаг дуусахад гэрийнхээ хаалгыг татахаар яарч яваа биз ээ. Тэгвэл таны гэгээхэн, намуухан баасан гарагт өнгө гэрэл нэмэхээр "Элдэв зураг" нийтлэлийнхээ цоо шинэхэн дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Цагаан сар гэх их ажлын ард гарч, цаг агаарын дулаанд сэтгэл тогтуун суугаа эрхэм уншигч та, бидний бэлтгэсэн сонирхолтой зургуудыг тухлан үзээрэй. 

Элдэв зураг (70 фото) №574 Хадгалах