Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Нийслэл хотын анхны ерөнхий төлөвлөгөө 1954 онд гарсан бөгөөд анх 125 мянган хүнд зориулан төлөвлөсөн байна. 1974 он хүртэл хэрэгжих байсан уг төлөвлөгөө бүтэлгүйтэж 1960 он гэхэд л хотын хүн ам 180 мянгад хүрсэн юм. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг таван удаа боловсруулж байсан ч хот төлөвлөгчид шилжилт хөдөлгөөний хурдыг хэзээ ч гүйцэж байсангүй. 2021 оны байдлаар Монгол улсын нийт хүн ам 3.4 сая бөгөөд 1.6 сая нь УБ хотод, 1.8 сая хүн хөдөө орон нутагт байршилтай гэж ҮСХ мэдээлжээ.