Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.26

2022-09-26, 09:13
1,839

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Хятад хүчирхэгжихийн хэрээр нэр хүнд нь унаж байна, Орос эрчүүдийг хилээр гарахыг хориглоно, Иранчууд төрийн далбаагаа шатаав зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.26
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хятад хүчирхэгжихийн хэрээр нэр хүнд нь унаж байна

Хятадын Коммунист нам өнгөрсөн жил үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж олон улсад өөрсдийн нэр нөлөөгөө тэлэх бодлогоо илүү эрчимтэй явуулах болсон билээ. Чухамдаа үүний дагуу Хятадын дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус улсын нэр хүнд 78 хувиар өссөн хэмээн мэдээлж байв. Харамсалтай нь бодит байдал дээр сүүлийн таван жилийн хугацаанд олон улсад Хятадын нэр хүнд, нөлөө зэрэг нь мэдэгдэхүйц хэмжээнд унаад байгаа билээ. 

Цар тахалтай холбоотойгоор Хятад улс шүүмжлэлд орох нь нэмэгдсэн. Үүний зэрэгцээ өөрсдийн үзэл санааг дипломат харилцаатай орнуудад шууд тулгах болсноор Герман, Өмнөд Солонгос, Канад, Энэтхэг гэх мэт маш олон орны эгдүүцлийг хүргэсэн юм. 2010-аад оны эхэн үед Хятад нь дээрх орнуудад олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийн эдийн засгийн боломж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж найрсаг харилцаа үүсгэж эхэлсэн юм. Тиймээс ч Хятадын дарга Ши Жиньпинийг Лондон, Вашингтонд элэгсэг дотноор хүлээн авдаг байв. 

Харамсалтай нь Ши Жиньпин 2015 оноос хойш гадаад, дотооддоо хэт түрэмгий бодлого явуулж, олон улсаас ирэх шүүмжлэлийг хайхрах нь бүү хэл "Биднийг шүүмжлэх эрх та нарт байхгүй" утга бүхий мэдэгдэл эрх баригчид нь удаа дараа хийсний нөлөөгөөр олон улсад Хятадын эсрэг үзэл газар авах болов. 

Үүний гайгаар гадаад орнуудад хятад иргэд ялгаварлан гадуурхалд өртөж, шахалтад орж, оюутан, эрдэмтэн судлаачид нь виз авч чадахгүй, компаниуд нь хоригт орж, экспортууд хаагдаж, үнэ тариф өсөж байна.

Хятад хүчирхэгжихийн хэрээр нэр хүнд нь унаж байна

2 Орос эрчүүдийг хилээр гарахыг хориглоно

Цэрэг татлагын насны орос эрчүүдийг хилээр гарахыг хориглох шийдвэрийг Оросын эрх баригчид гаргасан тухай тус улсын хэвлэл мэдээллүүд Засгийн газрын эх сурвалжаас эш татан мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр тус хориг нь есдүгээр сарын 28-наас эхлэн хэрэгжих гэнэ. Ямар нэг шалтгаанаар зайлшгүй Оросоос гарах шаардлагатай бол цэргийн комиссоос зөвшөөрөл авах шаардлагатай гэж “Правда” агентлаг цахим хуудсанд мэдээлжээ.

Путин өнгөрсөн долоо хоногт 300,000 цэрэг шинээр татах зарлиг гаргасны дараа эх орноо орхиж буй эрчүүдийн тоо нэмэгдсэн байна. 

Орос эрчүүдийг хилээр гарахыг хориглоно

3 Германы Канцлер Олаф Шольц Арабын орнуудад айлчлав

Германы канцлер Олаф Шольц ирэх өвлөөс өмнө эрчим хүчний асуудлаа шийдэхийн тулд Саудын Арабт айлчилжээ. Тэрбээр Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухамед бин Салмантай ирээдүйн эрчим хүчний хамтын ажиллагааг хэлэлцсэн байна. ОХУ-аас Украинд дайн эхлүүлж, үүний эсрэг барууныхан Москвагийн эсрэг хориг тавьсан билээ. Харамсалтай нь Оросууд үүний хариуд хийн хоолойгоо хааснаар европчуудыг эрчим хүчний хомсдолд оруулсан юм.

Европын хамгийн том эдийн засагтай Герман улс ч хүндрэлтэй тулж эрчим хүчний хомсдолд орсон тул шинэ нийлүүлэгч хайн Саудын Арабтай харилцаагаа сайжруулахаар шийджээ. Нүүрсхүчлийн давхар ислийг бууруулах амлалтын хажуугаар эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах нь өнөөгийн нөхцөлд маш том шалгуур болох нь мэдээж. Шольцын айлчлалын үеэр Герман нь Саудын Арабаас их хэмжээний устөрөгч авахаар тохиролцсон байна.

Германы Канцлер Олаф Шольц Арабын орнуудад айлчлав

4 Ван И НҮБ-ын индрээс Тайванийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулав

Хятадын гадаад хэргийн сайд Ван И НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Тайванийн асуудалд хөндлөнгөөс оролцвол Хятад улс зүгээр өнгөрөөхгүй гэдгийг анхаарууллаа. Ван И илтгэлдээ Тайванийг 1949 онд эх газраас салан тусгаарласан өөрийгөө захирах арал гэдгийг олон удаа онцлон дурджээ. Тэрбээр "Тайванийн салан тусгаарлагчдыг эсрэг хатуу шийдэмгий тэмцэж, гадаадаас үзүүлэх хөндлөнгийн оролцоог эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийнэ" гэж мэдэгдэв.

Ван И НҮБ-ын индрээс Тайванийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулав

5 Путин армийн хангамж хариуцсан генералаа огцруулжээ

Украин дахь Оросын тусгай цэргийн ажиллагааны армийн хангамж хариуцсан генерал Дмитрий Булгаковыг өчигдөр албан үүргээс нь чөлөөлөх зарлигийг Путин гаргажээ. Дмитрий Булгаков нь 2008 оноос хойш ОХУ-ын цэргийн ажиллагаануудад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд 2015 онд Сири дэх Оросын цэргийн ажиллагаанд хангамж хариуцаж байсан аж. 

Гэвч Украинд явуулж буй цэргийн ажиллагаанд Дмитрий Булгаковын чадамжгүй байдал сөргөөр нөлөөлж, оросуудын давшилтын хурдыг сааруулж, цэргүүдийг зэвсгийн дутагдалд оруулсан гэж олон хүн буруутгав. Улмаар ОХУ нь цөөн үлдсэн холбоотнуудын нэг болох Хойд Солонгос, Иран улсаас шинэ их буу, нисгэгчгүй онгоц авахаар хүсэлт тавихад хүргэсэн билээ.

Батлан хамгаалахын орлогч сайд, 67 настай Дмитрий Булгаковыг өөр албан тушаал руу шилжүүлж, оронд нь Украины Мариуполь хотын "хэрцгий" бүслэлтийг удирдсан хурандаа генерал Михаил Мизинцевийг томилсон байна.

Путин армийн хангамж хариуцсан генералаа огцруулжээ

6 Иранчууд төрийн далбаагаа шатаав

Ираны Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал бүтэн долоо хоногийн хугацаанд үргэлжилж байна. Албаныхны мэдээлснээр эсэргүүцлийн жагсаалын үеэр 35 хүн амь үрэгдсэн гэх мэдээлэл байна. 22 настай бүсгүйг толгойн алчуураа буруу зүүлээ гэж цагдаа нар зодож аминд нь хүрснээс үүдсэн эсэргүүцлийн жагсаал өдгөө хүрээгээ тэлж Ираны 31 мужид өрнөж байна.

Анх жагсаалд оролцогчдын олонх нь эмэгтэйчүүд байсан бөгөөд тэд толгойн алчуураа шатаах, үсээ тайрах зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байв. Энэхүү жагсаал Ираны Засгийн газрын эсрэг болж өргөжин жагсагчид төрийн далбаагаа шатаан, цагдаа нартай мөргөлдөж эхэлжээ. Тэгвэл Ираны Ерөнхийлөгч Эрбахим Райси нийтийг хамарсан жагсаалын эсрэг "шийдэмгий арга хэмжээ" авна гэж мэдэгдэв. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцох үедээ 22 настай бүсгүйн үхэл, эсэргүүцлийн жагсаалын эсрэг ганц үг дурсаагүй юм. 

Иранчууд төрийн далбаагаа шатаав

7 Зеленский бууж өгсөн орос цэргүүдийг хамгаална гэв

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр мэдэгдэл хийж, бууж өгсөн орос цэргүүдийн аюулгүй байдлыг ханган цаашлаад хамгаална хэмээн мэдэгджээ. Тэрээр Украины талд бууж өгсөн орос цэргүүдэд нийтдээ гурван баталгаа өгч байгаа аж.

Бууж өгсөн орос цэргүүдэд нэгдүгээрт, хүний ёсоор хандана, хоёрдугаарт, тэдний бууж өгсөн нөхцөл байдлыг нууцална, гуравдугаарт, ОХУ руу буцах хүсэлгүй хүмүүсийг солилцохгүй байх арга замыг эрэлхийлнэ гэв.

Зеленский энэ тухай “Оросын албаныхан нэмж цэрэг татсанаар тэднийг үхэл рүү нь илгээж байгаагаа мэдэж байгаа ч дайны энэ нөхцөлд тэдэнд өөр арга байхгүй. Орос командлагч нарт оросуудын амь чухал биш. Тэдэнд шархтаж, амь үрэгдэж, бууж өгч, оргон зайлсан цэргүүдийнхээ хоосон орон зайг нөхөх нь чухал байна” хэмээн мэдэгджээ. 

Зеленский бууж өгсөн орос цэргүүдийг хамгаална гэв

8 ОХУ-ын 32 хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж байна

ОХУ даяар дайнд цэрэг татлагыг эсэргүүцэн жагссан олон зуун хүнийг баривчлан хорьж байна. “OVD-Info” хараат бус хэвлэлийн байгууллагын мэдээллээр ОХУ-ын 32 хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж, 724 жагсагчийг цагдаа нар баривчилжээ. Зарим эх сурвалжийн хэлснээр өчигдөр баривчлагдсан зарим хүмүүсийг хүчээр цэрэгт явах өргөдөл бөглүүлж цэрэг татлагын байр руу явуулсан гэнэ.

Украинд үргэлжлүүлж буй дайнд Оросын арми удаа дараа ялагдал хүлээж, Харьков мужаас ухарсны дараа Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн цэрэг татлага зарласан. Үүнийг эсэргүүцэн ОХУ-д эсэргүүцлийн жагсаал гарч эхэлсэн юм. ОХУ-ын хуулиар зөвшөөрөлгүй жагсаал хийх нь гэмт хэрэгт тооцогддог тул жагсагчдыг олноор нь баривчлан хорьж байгаа аж. 

ОХУ-ын 32 хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж байна

9 Олаф Шольц анх удаа Хятадад айлчилна

Германы канцлер Олаф Шольц Хятадад анх удаа айлчлахаар төлөвлөж байна. Тэрбээр энэ оны сүүлээр зүүн өмнөд Азид хийх айлчлалынхаа хүрээнд Хятадыг зорих аж. Энэ үеэрээ тэр Бээжингийн эсрэг хатуу бодлого явуулахаар төлөвлөж буйгаа зарлах гэнэ. 

Энэхүү айлчлал Ази, Номхон далайн бүс нутагт явуулж буй Германы стратегийг өөрчлөх хүчин чармайлтын нэг хэсэг юм. Өмнөх канцлер Ангела Меркелийн үед Хятад, Герман хоёр улс тогтвортой худалдааны харилцаатай байсан. Өдгөө Олаф Шольц Хятадтай хийж буй үндэсний стратегийг сайжруулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байна. Шольц Хятад дахь хүний эрхийн байдлыг буруушааж НҮБ-д үг хэлсэн. Тэрбээр энэхүү мэдэгдлээ Бээжинд дахин хийнэ гэсэн хүлээлт үүсээд байна. 

Олаф Шольц анх удаа Хятадад айлчилна

10 КУАД эвсэл НҮБ-д шинэчлэлт хийхэд хамтран ажиллана

АНУ, Япон, Австрали, Энэтхэг гэсэн дөрвөн улсын Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ буюу КУАД эвсэл НҮБ-д шинэчлэлт хийхэд хамтран ажиллахаар Нью-Йорк хотноо тохиролцсон байна.

Мөн хүчээр улс орны статус квог өөрчлөх нэг талыг барьсан аливаа оролдлогыг эсэргүүцэж байгаагаа КУАД эвслийн дөрвөн орны гадаад хэргийн сайд нар мэдэгдсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Японы гадаад харилцааны сайд Хаяаши Ёошимаса, Австралийн гадаад хэргийн сайд Пенни Вонг, Энэтхэгийн гадаад хэргийн сайд Жайшанкар нар НҮБ-ын чуулганы хүрээнд уулзалт хийжээ. Энэ үеэр Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн асуудлаар санал солилцож, чөлөөт нээлттэй Энэтхэг-Номхон далай үзэл санааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохирчээ.

КУАД эвсэл НҮБ-д шинэчлэлт хийхэд хамтран ажиллана

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()