Миний дотор хоёр Н.Түвшинбаяр байх юм

2022-06-10, 11:15
4,319
Миний дотор хоёр Н.Түвшинбаяр байх юм
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

▪️Анд найзаа, амраг ханийг нь, айлын аавыг аваад явсан аймшигтай, нүгэлтэн Түвшинбаяр

▪️Амжилт ололт алдар нэр, агуу түүхийг бүтээсэн Булганы хүү Найдангийн Түвшинбаяр аварга

"Би түүнийг нэг биш хоёр хүн гэж дотроо бодож үлдээмээр байна. Хийсэн буруугаа хүлээж хэргээ үүрээд хэзээ нэгэн цагт буурал өвөө болж найзынхаа булшин дээр залуу насаа загнаж зогсох тэр цагт дэлхийг айлгаж Монголыг сэрээж, баяр жаргал омогшил агуу түүх амжилтын эзэн чамайг, хүндлэх орон зайг би өөртөө үлдээлээ.

Талийгаачийн гэр бүл

Шоронд аавыгаа үдэж буй гэр бүлийнхнийг нь битгий гадуурхаарай. Энэ бидний хувьд маш том сургамж боллоо. Амьдралдаа архи, амжилт хоёроо битгий хольж байгаарай. Надад үнэхээр муухай байна" хэмээн Ж.Отгонбаяр гэх иргэн өөрийн сошиал сувагтаа бичжээ.

Ингээд та бүхэнд шүүх хурлын үеэр хэлсэн түүний сүүлчийн үгийг хүргэж байна. 

Миний бие гэм буруугаа туйлын ихээр хүлээн зөвшөөрч маш ихээр харамсаж гэмшиж байгаа. Хийж болохгүй үйлдлийг хийсэн. Талийгаач найзынхаа ар гэр, хань ижил үр хүүхэд бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. мөн аав ээж ах дүү төрөл төрөгсөд бүгдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. 

Миний найз бол хамгийн сайн найз байсан. Хүүхэд ахуй наснаасаа л хамтдаа хүсэл мөрөөдлөө ярьж өнөөдрийн миний амжилт бүхэнд миний найз бол салшгүй холбоотой явсан. Найзынхаа амь насанд хүрчихье гэж, ийм нөхцөл байдалд хүрчихнэ гэж огт бодоогүй явсан. Энэ бүхнээс танхимд сууж байгаа бүх хүнээс уучлалт хүсэж байна. Монголын ард түмэн, миний найзыг дэмждэг байсан маш олон хүмүүс бий. Энэ бүхнээс бүгдээс нь уучлалт хүсэж байна. Уучлаарай. 

Би гэм буруугаа маш ихээр ойлгож, маш ихээр харамсаж, гэмшиж байгаа. Цаашид үр хүүхэд болон гэр бүлд нь, боломж олдвол насан туршдаа найзынхаа гэр бүлд тус дэм болохын төлөө зүтгэх болно гэдгээ хэлье. 

Аав ээж, гурван дүү, хамаатан саднаас нь бүх хүнээс уучлалт гуйж байна. Өчигдөр гэрч болон орж ирж мэдүүлэг өгсөн бүх хүнээс уучлалт хүсэж байна.

Энэ бүхэнд би л зөвхөн буруутай. Хуулийн өмнө хариуцлага хүлээхээ ухамсарлаж ойлгож байгаа. Эрхэм шүүгчид хандаж, өмгөөлөгчийн минь хэлснийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()